• Өнөөдөр 2024-04-26

М.ОЮУНЧИМЭГ: Сонгуулийн тухай хуулийг энэ сарын 23-нд батална

2023-06-05,   374

              МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Тэрбээр "Бүлгийн хурлаар наадмаас өмнө батлах хуулиудын талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг бид зургаадугаар сарын 23-нд батлах учиртай. Тиймээс энэ хуулийг төслийг хэлэлцэж эхлэхээр болсон. Мөн Улстөрийн намын тухай хуулийг зайлшгүй хэлэлцэх ёстой. Тиймээс энэ хоёр хуулийг ойрын өдрүүдэд хэлэлцэхээр тохирлоо. Боловсролын багц хууль хүлээгдэж байгаа. Тус хуулийг хэлэлцээд явж байсан боловч ЗГ-ын зарим гишүүд санал дэвшүүлж энэ хуулийн төсөл түр хойшилсон. Одоо энэ хуулийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн. Мөн нэг чухал хууль бол Нийгмийн даатгалын багц хууль. Энэ хуулинд төсвийн тодотголоор орж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгэмд хүлээгдэж буй олон асуудал байгаа тул энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлэг санал нэгдсэн. Одоо хамгийн чухал нь төсвийн тодотгол. Төсвийн тодотголыг ирэх лхагва гарагт УИХ-д өргөн барина. Тиймээс пүрэв гарагаас төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлнэ" гэв.

М.ОЮУНЧИМЭГ: Сонгуулийн тухай хуулийг энэ сарын 23-нд батална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188