Энэ жилийн тавдугаар сард шинээр нээгдсэн залуусын дунд тренд болж буй “Podolk” брэндийг үүсгэн байгуулагч Б.Пүрэвдуламыг энэ удаагийн “Эх орондоо үйлдвэрлэв” буландаа урьж оролцууллаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Балдандоржийн Пүрэвдулам гэдэг. “Podolk” брэндийг Э.Сод-Эрдэнэ найзтайгаа үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.
.jpg)
-Анх бизнесийнхээ санааг хэрхэн олж байв, хэр удаан бодож биеллээ олов?
-Анх “Podolk”-ны санааг Сод-Эрдэнэ найзтайгаа ярилцаж, бизнесээ эхлүүлж байв. Өмнө бодож байсан ч биеллээ олоогүй. Бид хоёр нэг өдөр ярьж суухдаа өвөрмөц футболк хийх тухай ярилцсан юм. Ярьж эхлээд долоохон хоногийн дараа бизнес маань биеллээ олсон доо. Дэлгүүрийнхээ түрээсийн байрыг долоо хоногийн дотор олж “300 футболк гаргаад үзье” гээд бизнесээ эхэлсэн дээ.
-Бизнесээ эхлэхэд ямар саад бэрхшээлтэй тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байв?
-Бизнесээ эхлүүлэхдээ 90 футболк гаргаж байлаа. Гэтэл бүх футболк маань нэг угаалтаар бүдгэрч арилаад дөнгөж эхэлж байхдаа 90 футболкоор “шатаж” байсан. Гэтэл дэлгүүрээ удахгүй нээнэ гээд олон нийтэд зарлачихсан, хүмүүс биднийг хүлээж байдаг. Тэр үед “Бүтэхгүй юм байна” гээд бууж өгөхөө шахаж байлаа.
-Ажлын тань онцлог?
-Хүмүүс юмнаас амархан уйддаг болчихсон шүү дээ. Бид цаг үетэйгээ нийцүүлсэн шинэ загваруудаа тренд болгох зорилготой ажилладаг. Одоо ямар загвар гарах вэ, шинэлэг юу байж болох вэ гэсэн хандлагатай, шинэ юм эрэлхийлж бүтээгдэхүүнээ гаргахгүй бол бизнес маань зогсонги байдалд орох боломжтой. Цаг үедээ нийцүүлэх нь миний ажлын онцлог юм уу даа.

/Оффисын зураг/
-Анх хэдэн ажилтантай эхэлж, одоо хэд болж өргөжив?
-Анх бид хоёр л эхэлж байлаа. Бид өөрсдөө ямар загварын футболк гаргах вэ гэдэг санаануудаа олоод дэлгүүрийнхээ засварыг хийж байлаа. Одоо бодоход их зоригтой байжээ. Тавдугаар сард цар тахал хүчээ авч, олон бизнес уналтад орчхоод байхад шинэ зүйл хийх нь зөв үү гэж ярилцсан ч “Алдах зүйл байхгүй юм чинь эхлүүлээд үзье, шинэ юм туршъя” гэж шийдсэн. Бизнес маань эхэлж байхад найзууд маань ирж тусалж байлаа. Бидэнд өгөх цалин байх биш дээ. Найзууд маань сэтгэлээрээ ирж тусалсанд маш их талархдаг юм. Дараа нь бидэнд дизайнер хэрэгтэй юм байна гэж шийдээд дөнгөж их сургуулиа төгссөн Одсүрэн гээд охиныг дизайнераар ажилд авсан юм. Тухайн үедээ нэг их сүртэй цалин мөнгө өгч чадаагүй, бүгд л сэтгэлээрээ эхэлж байв. Одоо бид дизайнер, дэлгүүрийн худалдааны менежер гээд дөрвүүлээ болж өргөжсөн байна.
-Бизнесээ өргөжүүлэх ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Анх бид футболк л үйлдвэрлэж эхэлсэн. Харин одоо хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан манайх малгайтай болон малгайгүй цамцны загваруудаа худалдаанд гаргаад эхэлчихсэн байна.
-Үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар уншигчдад товч сонирхуулбал?
-Тухайн цаг үедээ хэдэн загвар гаргах талаар ярилцаж, хурал хийнэ. Хуралдсаныхаа дараа шинэ санааныхаа загвараа ярилцаж шилдэг гэсэн санаагаа буулгаад дизайныг нь гаргадаг. Ямар өнгийн футболк дээр гаргах, малгайтай, малгайгүй гээд хувцсаа ярилцан хэвлэлтэд өгдөг.
.jpg)
- Ижил төрлөөр бизнес эхлэгчдээс танай бүтээгдэхүүн ямар онцлогтой вэ?
-Манай бүтээгдэхүүний онцлог нь “Z” үеийнхэнд болон залуучууддаа түлхүү хандсан бүтээгдэхүүн гаргадаг. Егөөтэй, хөгжилтэй, сонирхолтой санаануудыг тусгаж өгье гэсэн зорилго нь бидний онцлог гэж харж байна.
-Алсын хараагаа хэрхэн харж байна вэ?
-Цаашдаа бизнесээ илүү өргөжүүлж, залуучуудад зориулсан хувцасны брэнд болохоор зорьж байна.
-Шинэ залуу бүтээгч хийгээд манай уншигчдад өгөх зөвлөгөө?
-Бид өөрсдөө залуу хүмүүс, дөнгөж бизнесээ эхэлж байгаа болохоор зөвлөгөө өгөх хэмжээнд биш гэж бодож байна. Гэхдээ хэрэв өөрт тань санаа байгаа бол зориглоод эхлээд үз гэж зөвлөх байна.
''Podolk'' брендийн инстаграм хаяг: https://www.instagram.com/podolk_tshirt/
| Эх орондоо үйлдвэрлэв: ''Podolk'' брэнд |
|
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |