• Өнөөдөр 2024-04-26

Сангийн яамны ТНБД С.Наранцогтын өрөөнд нууцаар нэвтэрсэн Т гэгч кофе найруулан ууж, печень иджээ

2020-09-11,   2678

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын өрөө рүү  төрийн тусгай хамгаалалтын ажилтан Т гэгч ажлын бус цагаар нэвтэрч орсон хэрэг гарсан. Дээрх хэргийг АТГ-аас шалгаж байна. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн төрийн тусгай хамгаалалтын ажилтан Т гэгч ямар учир шалтгаанаар Сангийн яамны байр руу нэвтэрсэн. Юуны учир ТНБД С.Наранцогтын өрөөнд удтал саатах болов гэдгийг шалгаж байна.  Ингээд дээрх хэрэг хэрхэн илэрсэн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээ та бүхэнд хүргэж байна. 
Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон С.Наранцогт  албан өрөөндөө  хөдөлгөөн мэдэрдэг камер байршуулсан байдаг гэнэ.
 
Тухайн өрөөнд ямар нэгэн хөдөлгөөн илрэх үед автоматаар шууд ажиллаж нууц бичлэг хийгдэж эхэлдэг байна. Мөн гар утасны холболтоор мэдээлэл ирдэг аж. Түүнийг нь шууд үзэх боломжтой байдаг.  Өнгөрсөн сарын нэгэн өдрийн өглөө, 04:00  цагийн орчимд С.Наранцогтын гар утсанд дохио ирсэн байна. Үүний дагуу Нийслэлийн шуурхай удирдлагын төвд хандаж албан байгууллагын өрөөнд нууцаар нэвтэрсэн этгээдийг саатуулжээ. 
 
Төрийн тусгай хамгаалалтын албанд арав гаруй жил ажиллаж байгаа Т гэгч нь цагдаа нарт баригдах үедээ “Би тагнуулын ажилтан. Тагнуулын нууц ажиллагаа хийж байсан юм. Ямар ажил хийж байсан талаараа тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ. 
Т-ын өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор хэргийг шалгаж байгаа АТГ-ынхан  Тагнуулын ерөнхий газраас тодруулга авсан гэнэ. Тагнуулын ерөнхий газраас “Манайх ямар нэгэн нууц ажиллагаа Сангийн яаманд огт хийгдээгүй. Т нь манай байгууллагад огт хамааралгүй” гэсэн утга бүхий тайлбар өгсөн байна. 
 
Тэгвэл төрийн тусгай хамгаалалтын ажилтан Т нь Сангийн яаманд удаа дараалан нэвтэрч, өрөөнүүдээр хэсдэг байсан гэнэ. Энэ нь хяналтын камерын бичлэгүүдээр тогтоогджээ. Мөн тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын өрөөнд ороод ямар нэгэн бичиг цаас огт хөндөөгүй байна. Харин ус буцалгагчийг нь цахилгаанд залгаж, кофе найруулан ууж,  печень идсэн нь камерын бичлэгт үлджээ. Мөн сандал дээр нь сууж, ширээн дээр нь хөлөө тавьж багагүй хугацаанд тухалсан байна. Хэргийг хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сангийн яамны ТНБД С.Наранцогтын өрөөнд нууцаар нэвтэрсэн Т гэгч кофе найруулан ууж, печень иджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 03:53:25
    хэн ч биш: ха ха өлсөж дээ хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-13 13:20:05
    darga nariin hezee yag hulgai hiihiin sudalsan ba: yahav dee hulgai hiigeegui pechen ideed kofe uusan l ba
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-12 00:55:20
    Т: Гаж донтон бна ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 18:39:22
    ????: Сонин л юм байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188