Х.Умааханы хувьд МУИС-ийг Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр төгсөж, салбартаа ажиллаж байгаад БНСУ-ийг зорьж харынханы нэг болж, тэнд юу туулсан талаараа “Харынхан” номондоо өгүүлжээ. Ямар нэгэн аргаар ар, өврийн хаалгаар ч хамаагүй “бурханы виз” даруулаад гадаад явах мөрөөдөлтэй хүмүүс биднийг хүүхэд байхаас л олширч ирсэн. Одоо ч хэвээрээ...Хүүхэд байхдаа яагаад тэднийг ингэж их харийн улс руу тэмүүлдэг юм бол гэж гайхдаг байв. Гэхдээ ажилчин ангийн нэг хэсэг болохын хэрээр тэдний нэг болчихмоор санагдах үеүд олон гарч байснаа нуухгүй. Тэгвэл Х.Умаахан “Харынхан” номоороо гаднын оронд бидний төсөөлж буй шиг жаргал байдаггүй гэдгийг ярилцлагын зочид болон өөрийн түүхээрээ ил болгоод цаасан дээр буулгасан нь энэ аж.
(7).jpg)
“Бид яг юуны төлөө харийн орныг зорьдог юм бол”. Хариулт нь тун энгийн эх орондоо тултал ажлаад ч байрны түрээс, хэрэглээнээсээ хальж чаддаггүйд л учир нь бий.
Энэ талаар зохиогч “"Би юуны төлөө амьдраад байна вэ?" гэж асуух үе бүхий л хүнд тохиодог нь лавтай...Өглөө сэрэх, үдэш хажуулахаар, ихэнхдээ л хар нүд хамхилгуй орондоо хөрвөөж хэвтэхдээ өнөөх асуултад хариулт эрсээр, нэг л мэдэх нь ээ гурван сарыг ардаа орхиж, "харынхан"-ы эгнээнд албан ёсоор нэгдвэй. Харынхан гэж харийнхан гэсэн үгээс гаралтай нэршил юм болов уу? Аль эсвэл хууль бусаар оршин суугаа газрынхаа хамаг л хар бор, хүнд хүчир ажлыг нугалдгаас ийн нэрлүүлэв уу? Эс бөгөөс өдөржин халуун наранд хөлсөө цувуулан ажилласаар хар бор царайтай болчихдогоос ийм хоч авав уу? Хэлж мэдэх юм алга.
...Харь оронд ажиллаж, амьдарч байгаа хүмүүст сайнаасаа төрүүлж саар нь л сонсогдоно... Үргэлж л ийм агуулгатай мэдээ сонсоод байхаар улс орноо стресс, бухимдлын үүр уурхай л гэж боддог болчихдог юм билээ. Буцаж очоод эх орноо хөгжүүлнэ гэж бодож гарсан хүмүүсийн гал дөл ингэж л унтардаг аж. Ямартаа ч сэтгүүлч Годой миний бие ажил төрөл хайж өмнөд Солонгосыг зүүн, хойноос ураг хөндлөн гулд тэнүүчлэхдээ мянга гаруй хүнтэй уулзаж, санаа бодлыг нь сонссон юм. Энэ зуураа эх орноосоо “дүрвэгсэд” чинь үнэндээ гуч, дөчин насныхан юм байна шүү дээ хэмээн дүгнэж бичлээ. Ихэнх нь юунаас юм залхсан байх агаад “Үр хүүхдээ л санах юм, өөрөөр ч юугаа хийх билээ” гэсэн улс байлаа” гэжээ.
“Үр хүүхдээ дулаан байранд бусдаас дутаахгүй явуулах юм сан” гэх тэдний хүслийг буруутгах аргагүй. Авлигын мөнгөөр баяжигсдад “диваажин”, энгийн ажилчдад мөнхийн тэмцэл “там” болчихсон энэ улсад бид харь орныг зорих мөрөөдөлтэй болчихсонд харуусмаар...Хоёр зэрэг ажлаад, хамаг хэрэглээгээ танаж сая нэг юм байрны урьдчилгаа цуглуулна. Тэгээд ипотекийн уртаас урт жагсаалтад орж хэдэн жил хүлээж хүлээж байрандаа ороод, тэтгэвэртээ гартлаа өрөө төлж амьдарна. Үүний оронд харийн оронд “боол”-ын хөдөлмөр эрхлэх гэх ганцхан л сонголт л тэднийг харынхан болгодог. Харынхан байх амаргүй даваа. Баригдаад нутаг буцахгүй гэж гэмтэн шиг гэлбэлзэж нуугдана. Гэр бүлээ санана, зарим тохиолдод гэр бүлээсээ сална. Мөн хүний нутагт хамгийн хүнд ажлыг нь хийж, хараалгаж яваа залуусыг гэр бүл, найз нөхөд нь зөвхөн мөнгө гэж хардаг талаар ч зохиогч өгүүлжээ. Эх орон, гэр бүлээ санаж бэтгэрч үүрийн 05:00 цагаас үдшийн бүрий хүртэл ажиллах тэд “Яг юуны төлөө хүний нутагт боол шиг ажиллаж байна вэ. Хоёр өрөө байр, ганц машины мөнгө хураах гэсээр ингэж л хүсэл тэмүүлэл, өөрийгөө гээдэг талаар “Харынхан” бүлэгт бий. Харин уншигч та удаах бүлгүүдээс гэгээн тэмдэглэлүүдийг уншаарай.
.jpg)
Харин “Надад хувилсан усны чимээ” шүлгийн түүвэртээ хайр дурлал, уй гуниг, баяр жаргал, аавынхаа талаар бичжээ. Нэрнээсээ эхлэн содон байх шүлгийн түүврээс дараах шүлгүүдийг нь онцолж байна.
***
Хэвлийдээ үр тээр ямар байдгийг мэдэрхээр
Хэнхдэг цээжиндээ үг бойжуулж үзлээ
Хэлж ярих шим тэжээл минь
Хатуу, зөөлөн үгсийн хоол болоод
Хэлхээстэй өдрүүдийн зовлон шанаоа яасан их тамирдуулнам бэ
Загасны тос, зарим нэг цус төлжүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд ч
Зайлуулдаа чи минь ядрангуй харагдсан шиг
Өөрөөсө гадна үгсийн амийг тэтгэх амаргүй юм аа
Өрцний цаадах хээл өдрөөс өдөрт томрохдоо
Өшиглөж, хөдлөж тавгүйтүүлэхэд
“Өө яг чамайг дуурайсан хүү байх аа” гэж хэлэх хүнд юм аа
Хүүхэд төрүүлэхэд ямархан өвдөгийг мэдэхээр
Хэнхдэг цээжиндээ үг төрүүлж үзлээ
Хоёр амь салахын хэцүүг ойлгож хонгор чамайгаа л их хайрлалаа
***
Ээж Д.Соёлмаад зориулав.
Санаанд үргэлж ордог, мартагддаггүй дурсамж гэж бий
Сэтгэл эмзэглүүлж, сайхнаар дурсагддаг нь ч бий
Сая ээж тантай холбоотой таатай гэх үү тэр л дурсамж тархины халаас гижигдээд
Суух ч газар олдохгүй баахан холхилоо.
"Хүнд хэцүү энэ цагт
Хүүгээ малчин болгохгүй" гэж хэлээд
Хаврын цасны гялбаа шиг цав цагаан пургонд суугаад
Хотын зүг дөрөө жийгээгүй юу Зам гэдэг киноны хальс шиг жирэлзээд л
Хөх цэнэ уулс бидэнтэй зэрэг давхилдаад л
Уулс, гэртээ хоргодсон бодлыг минь тээн эргээ нуугаад л
Хүнтэй зэрэгцээд дотор жаахан аягүйтээд л
Тэгж, тэгж их замын тэхий голд эхний таарсан гуанзанд зогсоогүй юу
Таваг хоол худалдаж аваад урд минь тавьчхаад
"Миний хүү ид. Ээж нь өлсөөгүй ээ" гэхэд
Тийм л юм байлгүй гэж бодоод би ховдоглоогүй юу
Тэгэхэд та мянган мал нэг шуурганд уруудна
Мянган эрдмийг ямар ч шуурга уруудуулахгуй
Миний хүү сайн л сурдаг юм шуу" гэж арван удаа лав хэлсэн байх aa.
Түүнээс хойш хол замд хэн ч намайг дөхүүлээгүй ч
Таваг хоол урд нь тавьчхаад "Би өлсөөгүй Та ид, ид" гэдэг
Тийм л ухаанаар намайг хүмүүжүүлснийг ойлгосон.
Ийм хүйтэн өдөр энэ л бодлоор сэтгээлээ өрдөөд дулаацаж сууна даа. Муу хүү чинь.
(4).jpg)
***
Хэзээ ч уулзахгүй гэдэг худал
Хаа нэгтээ чи алхаж байгаа
Харц болгоноос далдуур би хайсаар л яваа
Олны хэл ам гурвалжин мэт хурц
Очоод уулзах зориг тэгш өнцөгт адил бөглүү
Тийм ээ,
Чи бид хоёрын учрал парлел шулуун мэт гөжүүд
Чиний аашийг олох нь "x,y"-ийг олох мэт
Чамтай амьдрах нь трегнометр шиг тевегтэй
Чи бид хоёрын бодсон бодлогоос хэзээ ч хариу гарч байгаагуй
Хариу гарч байгаагүй учраас л математикт би дургуй.
***
Аавыгаа зүүдэлж сэрээд бичив.
Нялх таанын үнэр цээжний гүнээс сэнгэнээд
Нутгийн зүгээс ирэх салхи нярайн салхи шиг эрвэгнүүлээд
Намрын энэ шөнө аав таны дуу чихэнд хадах юм.
"Уурга дээгүүр битгий алхаарай" гэж хэлэхдээ та залуухан бас худэр байсан.
Уурга дээгүүр л алхахгүй гэсэндээ тойрч явах зам минь уртаас урт байсан.
Уургын тухай энэ үг чинь л одоо намайг нэг зүйлтэй уургалж тогтоосоор байгаа.
Угийн хууз сахал ихтэй болохоор чинь "Чингис хаан" гэж таныг би хочилдог болсон.
Урд өмнө авхуулсан зургийг тань харийн энэ хүмүүст үзүүлсэн
Уургын тухай тэд мэдэхгуй ч танаас сүрдсэн, далдичсан
Хүдэр чийрэг биетей, хүрэн бор царайнаас чинь айсан уу
Хүүг нь ахиж ажил дээр загнахаа больсон.
Уурга дээгүүр нэг и удаа алхаагүйгээ бодоод
Удаанаас удаан нөгөөх зургийг ширтээд л байсан.
Уг ёзоороосоо эхлээд таны сахал ус хаврын цас шиг тарлантсаны сая л би анзаарсан
Удахгүй эх орондоо очоод
Уургаа ч даахгүй өтөл болсон таныг үүрээд алхмаар санагдана
Од мэт хөнгөн байсан ч урагшаа хандахгүй сөхөрч унаад уйлах л байх.
Уурга дээгүүр л алхахгүй хулээж байгаарай намайг.
***
Ганцаардахаар их сонин
Гараа базална
Хумсаа мэрнэ
Ганц мөр шүлэг уншина
Ганцаараа инээнэ
Гараад гүймээр санагдана
Ганцаардахаар их сонин
Ганц хүн хажууд ирээд сууна
Гал байна уу, тамхилаач гэж шалгаана
Гарнаас минь атгана
Гудамжны муур хөлөнд ирээд хэвтчихнэ
Ганцаардахаар их сонин
Ганц мөр бичиж чадахгүй гар салганана...
| ШИНЭ НОМ: Х.УМААХАНЫ ХАРЫНХАН, НАДАД ХУВИЛСАН УСНЫ ЧИМЭЭ НОМООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |