Нүүрсний хулгайн ид үед “Элгэн” компанийн захирал Ч.Цогтбаярыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, бүүр цагдан хорьж байлаа. Тодруулбал, АТГ-ынхан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай авлига, хээл хахуулийн сүлжээгээр холбогдсон хамсаатан болох “Элгэн” ХХК-ийн захирал Чойжилванчигийн Цогтбаярыг 2023 оны арвахоёрдугаар сард цагдан хорьж байлаа. Тодруулбал, Ч.Цогтбаяр нь Б.Ганхуягтай түүний зөвлөх С.Энхтөрөөр дамжуулан холбоо тогтоож, улмаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хэдэн арван тэрбум төгрөгийн санхүүжилттэй өрөмдлөг, хайгуулын тендерүүдийг авч байсан. Хамгийн сүүлд, 2022 оны аравдугаар сард Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр нар 69.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, улмаар нууцын зэрэглэлд оруулсан байдаг. Тус гэрээг байгуулахдаа Б.Ганхуягт авлига өгсөн гэж Ч.Цогтбаярыг цагдан хорьсон байдаг.
Авлига өгч, өндөр дүнтэй тендерт шалгарч, улмаар түүнийгээ нууцад оруулсан хэргээр шалгагдаж байсан Ч.Цогтбаярын “Элгэн” ХХК нь “Эрдэнэс тавантолгой”-н 20.7 тэрбумын тендерт дахин шалгарсан ноцтой баримтыг хүргэж байна. Хууль хяналтын байгууллагад ээрэгдэж, хар жагсаалтад бичигдээд байсан “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулж, төрсөн охин Цогтбаярын Өнөрбаярт компаниа шилжүүлжээ. Одоогоор “Элгэн” компанийг Ч.Цогтбаярын охин Өнөрбаяр хариуцдаг гэсэн үг.
2023 онд Ч.Цогтбаярыг цагдан хоригдож, Б.Ганхуягийг хорих руу ачигдах үед манай сэтгүүлч дараах баримтыг дэлгэж байжээ. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өөрийн найз Содномцэрэнгийн Энхтөр гэгчийг зөвлөхөөрөө ажиллуулж, бусдаас авлига авах, авлигын мөнгөө угаах бүх ажилдаа хамтарч байсныг нь бид баримтаар ил болгосон. Жишээ нь, Б.Ганхуяг нь авлигын мөнгөөрөө хотын төвд байрлах Regis place, Park palace гэх шилэн барилгуудаас оффисууд худалдаж авсан. Тэгвэл “Regis place” барилга нь С.Энхтөрийн төрсөн ах С.Энхтүвшингийн нэр дээр, “Park palace” барилга нь С.Энхтөрийн өөрийнх нь дээр байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр нар оффисын барилгаар мөнгө угааж байсны баримт бол энэ юм.
Тэгвэл зөвлөх С.Энхтөр нь “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр, Б.Ганхуяг нарын авлигын хэрэгт ч мөн зуучлагчаар оролцсон ажээ. Тодруулбал, Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөр нь хувьдаа хэд хэдэн компани эзэмшдэг. Тухайлбал, “Титэмт саян трейд” ХХК-тай хамтран “Ханбогд рийл истэйт” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Титэмт саян трейд” ХХК-ийг Ч. Цогтбаяр эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, С.Энхтөр, Ч.Цогтбаяр нар “Хандбогд рийл истэйт” ХХК-ийг хамтран эзэмшдэг, бизнесийн түншүүд гэсэн үг. Ингэж Б.Ганхуягтай холбогдсон Ч.Цогтбаяр өөрийн эзэмшдэг “Элгэн” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өрөмдлөг, хайгуулын бүхий л тендерүүдийг сорчлон түүж байсан байгаа юм. Тодруулбал, “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 19 тэрбум төгрөгийн тендер авсан баримт байна.
Дурдвал,
2018 оны зургадугаар сарын 11-нд “Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 1.6 тэрбум төгрөгийн тендер
2018 оны зургадугаар сарын 11-нд “Тавантолгойн ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 9.3 тэрбум төгрөгийн тендер
2019 оны тавдугаар сарын 8-нд “Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 8.0 тэрбум төгрөгийн тендер тус тус авч, гэрээ байгуулжээ.
Ч.Цогтбаярын “Элгэн” ХХК-ийг товч танилцуулбал, тэр 2005 онд Түвдэнгийн Сүрэнжав, Уртнасангийн Хүрэлбаатар нартай хамтран үүсгэн байгуулсан. “Элгэн” ХХК нь эхэндээ гүний худаг гаргадаг байсан. Улмаар 2010 оноос уул уурхайн өрөмдөг, хайгуулын ажил гүйцэтгэдэг болж, эхэндээ “Энержи ресурс” ХХК-ийн өрөмдлөг, хайгуулын ажлыг гүйцэтгэж байжээ. Өдгөө “Элгэн” ХХК-ийг Н.Тунгалаг, У.Хүрэлбаатар, Ч.Цогтбаярын төрсөн охин Ц.Өнөрбаяр нар хамтран эзэмшиж байгаа.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр нартай хууль бус хамтрагчид болж, улмаар 1-9 тэрбум төгрөгийн тендерүүдийг төвөггүй авч “амташсан” Ч.Цогтбаяр 2022 онд илүү том хөдөлсөн баримт бий.
Тодруулбал, Ч.Цогтбаяр нь 2022 онд өөрийн “Элгэн” ХХК болон “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-иудыг нэгтгэн “Хамтарсан түншлэл” байгуулсан. Улмаар 2022 оны аравдугаар сарын 25-нд “Хамтарсан түншлэл”-ээ төлөөлүүлж “Элгэн” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 69.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх”-г байгуулсан байгаа юм. Ингэхдээ тус гэрээгээ нууцын зэрэглэлд байгуулсан байдаг. Тус гэрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төлөөлж Б.Ганхуяг, “Элгэн” ХК-ийг төлөөлөгч, тухайн үеийн гүйцэтгэх захирал У.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсан. Гэвч энэ гэрээ байгуулагдсаны маргааш нь том хэрэг мандсан. Тодруулбал, Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр нар 69.7 тэрбум төгрөгийн гэрээг 2022 оны аравдугаар сарын 25-нд байгуулсан. Гэтэл маргааш нь буюу аравдугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газраас төлөөлөгч томилогдчихсон тул Б.Ганхуяг дур мэдэн “Элгэн” ХХК-д мөнгийг нь шилжүүлэх эрхгүй болсон. Улмаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад гэрээгээ танилцуулж, “Элгэн” ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож 20 тэрбум төгрөг шилжүүлэх зөвшөөрөл хүссэн. Гэтэл Ж.Ганбат гэрээтэй нь танилцуулаад, хууль бус байна гэж дүгнэсэн. Ингэж Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр хоёрын 69.7 тэрбум төгрөгийн “нууц гэрээ” илчлэгдсэн байгаа юм. Тэгвэл Ч.Цогтбаярыг энэ гэрээг байгуулахын тулд Б.Ганхуягт авлига өгсөн гэж үзэж цагдан хорьж байсан түүхтэй.
Б.Ганхуягийн хам хамсаатан болох Ч.Цогтбаяр “Элгэн” компаниа охиноороо удирдуулдаг нэртэй ч өөрөө эзэн. Бүх л хулгай, тендерийг тэр зохицуулдаг гэсэн үг. Тэгвэл 2024 онд “Эрдэнэс тавантолгой”-н 20.7 тэрбумын тендерт “Элгэн” компани шалгарчээ.
| Б.ГАНХУЯГТАЙ 69.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “НУУЦ ГЭРЭЭ” БАЙГУУЛСАН ХЭРГЭЭР ХОРИГДОЖ БАЙСАН “ЭЛГЭН” ХХК-ИЙНХАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-ГООС ДАХИН 20.7 ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |