УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжлээ.
Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл өгөхдөө “Төрийн ажлыг гацаахгүйн тулд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өглөө. Улс төр цэвэр, тунгалаг, ариун шударга байх ёстой. Монголын хөгжлийн төлөө зорилго тавьж ажилладаг байх ёстой гэсэн байр суурь гаргасан. Монгол Улс ардчилсан засаглалтай байх уу, хэсэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизмыг ашиглаж парламентыг барьцаалж, хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна. Энэ эрсдлийг тооцож миний бие 126 гишүүнтэй парламентын холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хүн биш хууль засагладаг улс төртэй байхын тулд нэг намын өмч биш, хамтын удирдлагын байгууллага байлгахын төлөө ардчилал эрх чөлөөгөө хамгаалахын төлөө МАН-ын даргад өрсөлдснийг та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргаж энэхүү шийдвэрийг гаргасныг сүүлийн хэд хоногт өрнөж буй үйл явдал харуулж байна. Энэ бүхний цаана төрийн ажлыг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, дарангуйлалын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Харин МАН-ын даргын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон зарим нөхөд минь намын дүрэм, Бага хурлын гишүүдийнхээ дийлэнх, олонхын гаргасан шийдвэрийг үгүйсгэж эрээ цээргүйгээр УИХ-ын хууль зөрчихийн зэрэгцээ гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэлгүй мэдээлэл төлбөр төлөн байршуулж, гүтгэн харлуулснаа Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр өөрийн биеэр нотолсон.
Тэдний цахим орчноор гүтгэж байгаа гүтгэлэг нь төрд ажиллаж байгаа хэнийг ч хараар будаж, Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүүрлэж байна. Энэ нь засаглалын хямралд оруулахад хүрч Засгийн газар нь парламентынхаа дээр гарч байгаа хууль бус явдал болж байна. Ардчилсан парламентын засаглал олон хүний эрх ашгийн явцуу үйлдлүүдээс болж хэврэгшиж байна. Тиймээс энэ үед надад албан тушаалтай зууралдах ёс зүй алга. Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учир хуулийн байгууллагаар шалгуулахгүй байгаа мэт олон нийтийг төөрөгдүүлсээр ирлээ. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй. Энэ цаг үед бүрэн итгэлтэйгээр УИХ-ын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, УИХ-д албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид нэр төрөө сэргээх болно гэдгийг энэ ташрамд хэлье.
Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон явдал өрнөж байна. Монголын төрийн бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагддаг байх ёстой. Хуулийг уландаа гишгэж, эрх мэдлийн төлөө тэмцдэг явдал удаа дараа үргэлжилж байгаад цэг тавих цаг нэгэнт болжээ. Энэ бол миний шударга ёсны төлөө хийж буй тэмцлийн эхлэл юм. Парламентийн нэр төрийг сахин хамгаалж улс төрийн дарангуйлалын хар сүүдрийн хөрс суурийг бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм. Эцэст нь, Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагааг саадгүй, хэвийн үргэлжлүүлэх үүднээс хамтдаа огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн дотоод асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг намын даргын хувьд албан ёсоор хэлье” гэлээ.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Төрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд Г.Занданшатартай хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |