.jpg)
–Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ-д түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-ОУХМ Я.Дөрвөнжингийн нэрэмжит УАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хэдэн тамирчин өрсөлдөв?
-Тэмцээнд нийт найман тамирчин өрсөлдсөн.
–Огцом болон түлхэлттэй өргөлт, нийлбэр дүнгээр хэдэн килграммыг өргөж алтан медаль хүртсэн бэ?
-Огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр 107 кг өргөсөн амжилтаар алтан медаль хүртсэн.
.jpg)
–Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Өөрийгөө танилцуулвал намайг Отгонжаргалын Хишигцогзол гэдэг. Хүндийн өргөлтийн спортоор зургаа дахь жилдээ хичээллэж байгаа.
.jpg)
–Аль нутгийн хүүхэд вэ?
-Би Өвөрхангай аймгийн уугуул
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 18 настай.
.jpg)
-Хүндийн өргөлтийн спортын ямар зэрэг , цолтой тамирчин бэ?
- Хүндийн өргөлтийн Монгол Улсын спортын мастер цолтой.
-Хэдэн настайдаа хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Би анх 2018 онд хүндийн өргөлтийн спортод хөл тавьж орсон. Тэр үед эцэг, эх маань их эсэргүүцдэг байлаа. Үнэхээр миний хүсэл, мөрөөдөл хүндийг өргөлтийн спорт байсан учраас аав, ээж хоёрынхоо эсэргүүцлийг давж чадсан. Тэгээд 2019 оноос хойш хүндийн өргөлтөөр тасралтгүй хичээллэж эхэлсэн дээ.
.jpg)
–Хүндийн өргөлтөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу. Яагаад чухам хүндийн өргөлтийн спортыг сонгож хичээллэх болов?
-Хүндийн өргөлтөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Би анх таеквондод явах гэж спортын ордон руу очсон юм. Тэгсэн надад хүндийн өргөлт гоё харагдаад болдоггүй. Ер нь бага байх үед штанг гэсэн нэрийг нь сонсоход л их гоё, сонихолттой санагддаг байлаа. Тэгээд сэтгэлийн мэдрэмжээ дагаад хүндийн өргөлт рүү орчихсон. Штанк өргөж байгаа ах, эгч нар үнэхээр бахархмаар харагддаг байв. Яагаад би тэдний нэг болж энэхүү спортоор сонгож болохгүй гэж бодоод хичээллэж эхэлсэн.
.jpg)
–Эмэгтэй хүнд эрсдэл ихтэй, тэсвэр хатуужил шаардсан хүнд спортын төрөл биш үү?
-Хүн болгон л ихэвчлэн иймэрхүү зүйл хэлдэг. Надад бол мэдээж амжилт тийм амархан зүгээр сууж байхад ирэхгүй. Үнэхээр өөрөө хүндийн өргөлтийн спортод дуртай, хайртай учраас тийм хүнд санагддаггүй ээ.
.jpg)
-Хүндийн өргөлт эмэгтэй хүний бие бялдар хөгжил болон галбирт өөрчлөлт оруулдаг уу?
-Надад бол хүндийн өргөлт, хүний биеийг маш зөв хөгжүүлдэг спорт юм шиг санагддаг. Би хүндийн өртөлтөөр хичээллэхээс өмнө их бие муутай хүүхэд байлаа. Удаан хол алхаж ч чаддаггүй байв. Хүндийн өргөлтөд орсноос хойш л наад зах нь ханиад хүрэхгүй дархлаа сайтай болж, мөн бие ч их зөв галбиртай болж хөгжсөн.
.jpg)
–Хүндийн өргөлтийн спортоос шантарч, мохох үе гарч байсан уу?
-Шантарсан үе бий. Тэр үед элдэв янзын бодлууд эргэлдээд, олон юм бодогдсон. Тэгээд 2024 оны арваннэгдүгээр сараас бэлтгэлээ хийхээ больсон. Тэр үедээ багийнхаа найз нарыг тэмцээнд орохыг харах их гоё санагдсан. Өөрөө бэлтгэлээ хийхгүй байгаагаа бодохоор сэтгэл их шаналсан. Түүний дараа багш маань надаас “Монголын бүх ард түмний спартакиадад орох уу” гэж асуусан. Түүнд нь би урам ороод бэлтгэлээ дахин хийж эхэлсэн. Бага наснаас хойш миний амьдралын нэгээхэн хэсэг нь хүндийн өргөлт болчихсон учраас тийм амархан орхиж чадахгүй юм билээ.
–Танай аймагт хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг охид, бүсгүйчүүд хэр олон байдаг вэ?
-Манай аймагт хүндийн спортоор хичээллэдэг хүүхдүүдийн ихэнх нь охидууд байдаг. Дүү нар маань хөвгүүдээс ч илүү хатуужилтай их тууштай, хөдөлмөр охидууд бий.
-Хүндийн өргөлтөд хүч, бяр, тэнхээнээс илүүтэйгээр техник их чухал биз?
-Тийм ээ, мэдээж техник үнэхээр чухал. Гэсэн хэдий ч хичнээн бяр, тэнхээтэй, сайн техниктэй байлаа ч гэсэн сэтгэл зүй муу бол өргөж чадахгүй.
–Хүндийн өргөлтийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Би өөрийнхөө амжилтуудыг тийм том гэж боддоггүй ээ. Сая болсон залуучуудын УАШТ-ийг оруулаад арав дахь удаагаа УАШТ-д түрүүлээд байна. Миний хувьд одоогоор хамгийн том амжилт гэвэл спортын мастер болсон минь байна даа.
-Хүндийн өргөлтийн анхны багш нь хэн бэ?
-Миний хүндийн өргөлтийн анхны багш маань Дэмбэрэлдорж дасгалжуулагч. Багш минь яг л аав, ээж шиг бүх л зүйлийг зааж сургаж намайг өдий зэрэгт хүргэсэн. Багш минь байхгүй байсан бол би өдийд энд байж байхгүй байх.
-Одоо ямар клуб, нийгэмлэгт бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо би Өвөрхангай аймагтаа Дэмбэрэлдорж багшийхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Би дан ганц спортоор биш олон талаар өөрийгөө хөгжүүлье гэж боддог, зорьсон зорилготой . Харин дараа ямар дасгалжуулагч дээрээ очихоо, одоогоор хараахан шийдээгүй байгаа.
| О.ХИШИГЦОГЗОЛ: Миний хүсэл, мөрөөдөл хүндийг өргөлтийн спорт байсан учраас аав, ээж хоёрынхоо эсэргүүцлийг давж чадсан |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |