“Орчлон илгээх захидал” шүлгийн түүвэр номоороо орчлон даяар хайраа түгээсэн түүний зорилго нь шархалж яваа нэгний шаналанг эдгээх байлаа. Яруу найрагч Эмили Дикинсон нэгэн удаа “Хэн нэгний зүрхний шаналанг эдгээж чадвал л би хий дэмий амьдраагүй гэсэн үг” гэж хэлж байв. Хэдий тэртээ 135 жилийн өмнө нас барсан ч бүтээсэн хайраараа амьдарч яваа Дикинсон өнөөдөр 191 нас “хүрч” байна.
Эмили Дикинсоныг нэг удаа охидын коллежид сурснаас бусдаас нийгмээс хол, нийгмээсээ зугтааж амьдарсан гэх нь бий.Хөршүүд болон зочид ирэхэд хаалганыхаа цаанаас ярилцдаг байсан гэдэг. Ихэнх цаг хугацааг шүлэг, захидал бичиж өнгөрүүлдэг тэрээр ойр дотны найзуудгүй байсан ч, захидлын цөөнгүй нөхөртэй болжээ. Хожим түүнийг өөд болсноос хойш түүний шүлэг, захидлууд дэлхий даяар тархсан. Амьд ахуйдаа өөрийн ес орчим шүлгийг зургаан сонинд нэргүйгээр хэвлүүлж байсан юм. Нас барсных нь дараа дүү Лавиния нь түүний бичгийн ширээнээс 1800 гаруй шүлэг, тэмдэглэл, захидлууд олсон байдаг. Хожим 1890 онд түүний яруу найраг, захидлууд хэвлэгдсэнээр өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй хэвлэгдсээр байна.
“Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй.
Амьсгал давчдам бүгчмийг тэд
Амарлингуйн орон мэт төсөөлцгөөнө.
Хог шарилж битүү хөглөрч,
Холын хүмүүс үүгээр сэлгүүцэж
Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ.
Зун цагийн чөлөөт салхи л
Энд ирэх жимийг санана.
Ой ухааны гээсэн түлхүүрийг
Зөн совин шүүрч авна.” /Орчуулагч Г.Аюурзана/
“Дэлхийн сонгомол яруу найраг” антологид түүний уг шүлэг багтсан. Өнөөдөр бол түүний мэндэлсний 190 жилийн ой. Нас барснаас нь хойш 134 жил өнгөрчээ. Хэдий тэрээр бусадтай харилцаж чаддаггүй байсан ч, тэдэнтэй харилцахыг хүсэж, өөрийгөө таниулах, мартагдахгүй байхыг хүсдэг байсан байж болох юм.
“Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ”
хэмээн бичсэн нь мартагдах айдас. Уг шүлгээрээ өөрийгөө илэрхийлсэн бөгөөд “Чөлөөт салхи”, “Зөн совин” зэрэг үгс бол Дикинсоныг таних түлхүүр. Зуу зуун жилийн дараа мартагдаж үлдэх вий хэмээн эмээсэн түүний уг шүлгийг 100 гаруй жилийн дараа унших ямар ч уншигч догдлох биз ээ. Зөвхөн яруу найргийн бүтээл болон захидлуудаараа Америкийн яруу найргийн хатан хэмээх хоч авсан түүнийг хожим ч уншигч олон үл мартана.
Дээрх шүлэгт
“Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй” гэв. Үүгээр төрсөн гэр орноо илтгэсэн. Дикинсоны амьд ахуй цагт хөршүүд нь “Энд Дикинсоныхон байдаг” хэмээн мэддэг байсан бол хожим хэн ч мэдэхгүй өнгөрөхийг ийн шүлгээрээ илэрхийлсэн ажээ. АНУ-ын Массачусетс мужийн Амхерст хэмээх жижиг хотод мэндэлсэн бөгөөд өдгөө түүний амьдарч байсан байшинг түүний гэр музей болгосон юм.
Амьд ахуйдаа бусадтай харилцахыг хүсээгүй ч, уран бүтээлээ орчлон даяар илгээж, зуу зуун жилийн дараа ч мартагдахааргүй үлджээ.
Төгсгөлд нь уншигч та бүхэнд орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын орчуулсан Эмили Дикинсоны хоёр шүлгийг хүргэе.
Чамайг үргэлж хайрласны минь
Баталгаа
Чамаар хайрлуултлаа би
Хайрлаж ханаагүй.
Чамайг үргэлж хайрласаар л байх
Энэ хайр
Амьдралд
Мөнх нас бий.
Үүнд чи эргэлзэнэ үү? Энхрийхэн минь!
Тэгвэл надад
Үзүүлэх нотолгоо
Цовдлуулсан шаналлаас өөр үгүй. /Орчуулагч Г.Лхагвадулам/
Зүрх минь! Чи бид хоёр энэ үдэш
Түүнийг мартана
Дулаахан илчийг нь чи
Гэрэл гэгээг нь би мартана
Хэлээрэй! Мартаж дуусаад
Харанхуйлж мэднэ, бодлууд минь
Хурдхан! Хожимдох зуур чинь
Харин би түүнийг саначихаж мэднэ! /Орчуулагч Г.Лхагвадулам/
| Орчлон даяар хайраа түгээсэн ЭМИЛИ ДИКИНСОН |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |