“ХОНХОР ГАЗАР”
Их л танил нүд, дотно дулаахан үнэр байлаа. Хүү үл таних эрийн ширүүн сахалнаас нүүрээ бултуулах гэж хичнээн оролдсон боловч яаж ч чадсангүй. Тэр эр тийм гэж оноохын аргагүй их хайраар хүүгийн дээрээс нөмрөн авах шиг болж сахлаараа хацар нүүрийг нь ирвэгнүүлэн духан дээр нь халуун оргитол удаан гэгч нь үнэрлэв. Яг энэ үед эцгийнх нь он удаан жил өмссөн хүрэн тэрмэн дээлний дасал болсон дотно үнэр хамар цоргиж, эд эсээр нь дамжин тархинд нь хүрэхүйд тэнгэр харанхуйлан нижигнэж, цахилгаан цахилж, тэмээний хорголын чинээ том мөндөр гэрийн дээвэр бөмбөрдөн нүдлээ. Ижий нь “Миний хүү босоорой, аргалаа бүтээгээрэй” гэж дуудах шиг болоход хүү арайхийн сэрэв.
Унтаж байсан хонхорынх нь дээрээс өнгийсөн хялганын саадаг салхины аясаар хацар нүүрийг ирвэгнүүлэн байсан бололтой. Бяцхан тархинд нь “Хонь” гэсэн бодол цахилгаан адил гялсхийн орж ирэхэд ухасхийн босох гэсэн боловч чадсангүй. Хээр хөдөө, жин үдийн халуун наранд цохиулан удтал унтсанаас ч тэр үү? хоёр нүд нь харанхуйлан, газар тэнгэр дайвалзах мэт болоход арга буюу нүдээ анин дахин зүүрмэглэлээ.
Мөн л тэнгэрийн дуу тасхийж, гэрийн дээвэр бөмбөрдөн нүдэх мөндөрийн чимээ наашилсаар ойртож ирэв. Тэр чимээ бол дээвэр нүдэх мөндөрийн чимээ биш хурц түргэн морины эрчит туурайн төвөргөөн байлаа. Дэл нь намирсан бүдүүн хээр морь унаж, шилбүүр барьсан, янхигар түрэмгийдүү, түүхий улаан царайтай их уурт Цэрэндорж гуайн хараал зүхэл урсган наашилж байсан нь тэр аж. Хүүг босон харайхын завдал өгөлгүй ар шил дээр нь гэнэт буусан Цэрэндорж гуай их дэлтэй улаан хээр мориныхоо амыг ангалзуулан дайрчих шахан тулж ирлээ. Унасан мориноосоо илүүтэй амьсгаадаж амнаасаа цагаан хөөс цахруулсан их уурт Цэрэндорж гуай “Үхээрийн газар ингэж хэвтдэг хүн үү чи, хамаг хонь чонын хоол болгох чинь дутаа юу, эх чинь чамд зааж өгсөн үү, ингээд чи унтаж бай, ингээд чи үхээрийн газраар хэсч бай” гэж учир авцалдаагүй үгээр хараасаар арав орчим насны нүцгэн шилбээ гялалзуулсан балчир хүүгийн араас нь элдэж бургасан шилбүүрийн нарийн суран хуйваар тасхийлгэн хайр найргүй ороолгох нь харагдав.
Зүүдэн дундах энэхүү дүр зураг Диваажингийн энгэрийн амар амгаланг сандаан түйвээж орхих шиг болохуйд хүү хэвтсэн хонхороосоо огло харайн босож, нүцгэн шилбээ гялалзуулан хар зөнгөөрөө хандсан зүг рүүгээ чавхадлаа. Зуны улайдам халуун наранд хөөгтөж усан зэрэглээ гүйсэн хажуугийн гүвээн дээгүүр тоос татуулан давж яваа адууны сүүлчийг харсан дариудаа хүү сая л учирыг ойлгон зогтуслаа. Уг нь бол хэсэг хэсгээрээ тасран усанд гүйсэн сүрэг адууны хөлийн чимээ л нойрон дунд нь сонсогдсон юм байж л дээ. Хүү өөрийгөө шоолон инээмсэглэлээ. Хонин сүрэг нь хэвтэж байсан зүг харвал юу ч харагдсангүй. Диваажингийн энгэрт ч тэртээх харагдах алсад ч хонин сүргийн бараа алга. Хүүгийн дотор палхийн “Арай чоно хөөгөөд явчихаагүй байгаа даа” гэж бодоход хоёр нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирлээ...
Эдний хот айл цомхон, олноос зайдуу бөөрцөгхөн бууна. Их уурт гэж хүүгийн нэрлэсэн Цэрэндорж гуайнх, Ядам өвгөнийх, тэгээд хүүгийнх. Уртаашаа ийм л гурван гэрээр айлсацгаана. Энэ өглөө хүүгийн хонины хишиг таарсанд, Ядмаа гуай "Гозгорын өндөр өөд хонио бэлчээгээрэй” гэсэн юм. Гэсэн ч хүү хэзээнээс нааш өөрийг нь нууцлагаар даллан дуудаад байдаг өөр нэгэн хөв хөх уулын зүг хонио бэлчээжээ. Тэртээ холд, тэнгэрийн хаяанд цэнхэртэх тэрхүү өнчин ганц уулын зүг ижий нь ширтэж, нулимсаа залгин, намрын салхинд хормойгоо сэмрүүлэн удаан зогссоныг хүү мэднэ. Магадгүй ижий нь нэг л удаа тэгж, нулимсаа мэлмэрүүлэн санаа алдан зогссон байх, гэвч хүүгийн сэтгэлд тэр зураг үргэлж л тэгж зогсдог юм шиг гүн хадагдан үлджээ. “Тэнд юу байдаг юм бол? Ижий хэлэхдээ Диваажингийн энгэр гэж нэрэлдэг юм. Гэж хэлсэн. Тэгэхээр их гоё газар байдаг байх...” гэж хүү бодно. Тиймдээ ч Ядам өвгөний хэлснийг огоорон, Диваажингийн энгэр өөд хонио хөдөлгөжээ. Хүүгийн хувьд тэнгэрийн хаяа хүрэх шиг их л хол газар байв. Хүү хонио тааваар нь бэлчээсэнгүй, шавдуулан туусаар, их үдийн алдад зорьсон газраа иржээ. Нар зүүнээсээ баруунаа гудайталаа бүтэн ороож туссан, уулын хэцийн сэрхрээ үл мэдэгхэн сэвэлзэж, өтгөн сахлаг өвс сугсайн, өнгийн цэцэгс алаглан хуарласан сайхан энгэр газар байлаа. “Йим л газрыг Диваажингийн энгэр гэдэг юм байх даа” гэж хүү бодов. Зуны халуунд хоньд хорж зогсоод, хүү их л тэвчээр заан байж энэ хүртэл тууж иржээ. Ам нь цангаж, халууцаж ядарсан хүүг холдмогц хол газар туугдсан хоньд тархан идээшлэх аядсанаа удалгүй хэвтээд өгөв. Хүү ядарсанаа мартан энэ тэрүүгээр тоглон эрхлэж, өөрийгөө зугаацуулах зуураа онцгой содон нэгэн жижигхэн хонхорхой оллоо.
Хүүг хоёр нийлүүлсэний дайтай тэр хонхорхой яагаад ч юм багадаа унтдаг байсан өөжин шиг нь дотно санагдахад дотор нь орж хөлөө жийн дээш харж хэвтлээ. Тэнгэрт хөвөх сэмжин үүлс хором тутамд хэлбэр дүрсээ өөрчлөн нүүдэллэхийг ажиглах зуураа “Азтай хүн өдрийн од олж хардаг юм гэнэ лээ” гэсэн ижийнх нь үг санаанд ороход тэнгэрийн цээл рүү ширтэн хэвтсээр нэг л мэдэхнээ нам унтчихсан байлаа. Зүүдэнд нь ирсэн ширвээ сахалтай үл таних хүн духан дээр нь удтал үнэрлэснийхээ дараа “Эр чинь хүн уйлдаггүй юм шүү дээ...” гэж хэлсэн нь их л тод сонсогдсон мөртлөө араас залгуулан хэлсэн үг нь тэнгэрийн дуунд дарагдаад сонсогдсонгүй. Тэрхэн зуурт дутуу сонссон тэр үгэнд ямар нэгэн нууц оршсон мэт хүүд санагдсан аж.
...Хүүгийн зол болоход хонинд чоно орсонгүй. Харин дээд голын айлын хоньтой нийлсэн байв. Гэсэн ч өнчин хүнд ноён олон гэгчээр ууртай Цэрэндорж гуай Диваажингийн энгэрт хонио аваачсаныг нь мэдээд хүүг зүгээр өнгөрүүлсэнгүй.
Зуны шөнө. Хаяагаар салхи сэвэлзэж, тараг цагааны исгэлэн үнэр, нялх ногооны аагтай холилдон сэнхийнэ. Хүү тэр шөнөдөө халуурав. Эцгийнх нь дээлээр тулмайдан элгэндээ нааж тэвэрсэн хөөрхий ижий нь биеийнх нь халууныг өөртөө шингээж авахыг хичээн нулимсаа урсгасаар суулаа. Хүчтэний өмнө, хүчгүй нь буруутай хорвоод хүүгээ өрөвдөхдөө дэмий л хуйвны ормоор гувдаруу гүйсэн шилбэ, нурууг нь илбэсээр байв. Элбэрэлт ижийнх нь гарын аясаар хүүгийн шархиран өвдөх зовиур арилж, хүү тайвширан унтлаа.
Зүүдэнд нь өнөөх үл таних хүний “Эр хүн чинь уйлдаггүй юм шүү дээ...” гэж хэлэх нь дахин сонсогдох тэрхэн агшинд “Миний хүү босоорой” гэж ижий нь дуудав. Өчигдрөөс хойш сонсогдохгүй байсан тэр үгс “Эр хүн чинь уйлдаггүй юм шүү дээ. Миний хүү” гэсэн үг байжээ. Хүүгийн нөмөрсөн эцгийнх нь хүрэн тэрмэн дээлэнд нар салхи, хур бороо, дүнсэн тамхины үнэр басхүү ижийнх нь гашуун нулимсны амт шингэсэн мэт санагдана.
Эр хүн чинь уйлдаггүй юм шүү дээ. Миний хүү...
2020 он.
| "Утгын чимэг"-2020 богино өгүүллэгийн наадмын дэд байрын шагналт "Хонхор газар" өгүүллэг |
|
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |