• Өнөөдөр 2025-10-17

"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиогч Пэк Сэхи нас баржээ

2025-10-17,   238

           Өмнөд Солонгосын зохиолч Пэк Сэхигийн шилдэг борлуулалттай ном "Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" монгол хэлнээ орчуулагдсан билээ. Зохиолч сэтгэл гутралтай тэмцэж, сэтгэл зүйчтэйгээ ярилцсан илэн далангүй тэмдэглэлээрээ тус номоо бичжээ.
 
Харамсалтай нь, дэлхийн 25 улсад хэвлэгдсэн "Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиолч Пэк Сэхи 35 насандаа нас барсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнөө өглөө мэдээллээ. Солонгосын эрхтэн хандивлах агентлагийн мэдээлснээр тэрээр тархины үхжилээс болж нас барсан бөгөөд эрхтнээ хандивлах замаар таван хүний амийг аварчээ. Зохиолч Пэк Сэхи зүрх, уушги, элэг, бөөрөө хандивласан байна.
 
"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" ном Их Британи, Герман, Испани, Итали, Бельги, Польш зэрэг 25 улсад орчуулагдан, хэвлэгджээ.
 
Пэк Сэхи 1990 онд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гояан хотод гурван охинтой айлын дунд хүүхэд болон мэндэлжээ. Багаасаа ном унших дуртай байсан Пэк Сэхи коллежидоо бүтээлч бичихүйн чиглэлээр суралцаж төгссөн байна. Улмаар хэвлэлийн газарт таван жил ажиллажээ.
 
      Түүний дүү охин Солонгосын эрхтэн хандивлах агентлагаар дамжуулан хэлэхдээ "Бичвэрээр дамжуулан зүрх сэтгэлээ бусадтай хуваалцдаг байсан эгч минь. Хайраар бялхсан, хэнийг ч үзэн яддаггүй байсан сэтгэл зүрх тань одоо амар амгаланг оллоо. Тандаа маш их хайртай" гэжээ.

"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиогч Пэк Сэхи нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188