-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. "Our generation-2025” олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Тус тэмцээнд өөрийгөө сориод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анх удаагаа хилийн чандад олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон минь үнэхээр бахархалтай санагдаж байсан. Мөн их хариуцлага үүрч улсынхаа нэрийг унагаах вий гэж эмээж байлаа. Олон орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж хөгжингүй орны хүүхдүүдийг эх орон нь хэрхэн ач холбогдол өгч дэмжиж байгааг хараад цагаахан атаархал төрсөн. Тэмцээний үеэр олон орны хүүхэдтэй найзууд болсон шүү.
-Тус тэмцээнд орох бэлтгэлээ хэр хугацаанд хийсэн бэ. Анх яагаад тус тэмцээнд орохоор шийдсэн юм бэ?
-2023, 2024 онд зохион байгуулагддагийг нь YouTube хуудас, Instagram хаягаас нь мэдсэн. 2025 оны тэмцээнд нь оролцох хүсэлтээ өгч шалгуулсны үндсэн дээр тэнцэж,оролцсон. Тэмцээндээ хоёр сарын өмнөөс бэлдэж эхэлсэн.
.jpg)
-ОХУ-ын тайзан дээр дээлтэйгээ дуулах мөч үнэхээр сайхан байсан байх. Тэр үед юу мэдэрч байсан бэ?
-Тэгэлгүй яах вэ, үнэхээр сайхан, Монгол орноороо бахархаж, үндэсний хувцсаа өмсөөд гарсан болохоор өөртөө итгэх итгэл минь улам ихээр нэмэгдэх шиг санагдсан. Бусад оролцогч хүүхдүүд болон тэмцээний зохион байгуулагчид болон арын албаныхан миний дээл, малгай, шанхыг ихэд сонирхож, “Үзэсгэлэнтэй харагдаж байна” гэж олон хүн хэлсэн.
-Хамгийн том дэмжигчид нь гэр бүл шүү дээ. Гэрийнхэн нь тэмцээнд оролцоход нь хамт байж, дэмжих ямар байсан бэ?
-Гэр бүлийнхэн минь хамт явсан болохоор ганцаардах, айх мэдрэмж төрөөгүй. Аав ээж минь урлагийн хүмүүс болохоор маш сайн зөвлөгч, дэмжигч бас дасгалжуулагч багш минь болж байсан. Гэр бүлийнхэн хамт байсан учраас Орос Улсад, өөр хотод ирсэн мэдрэмж ерөөсөө төрөхгүй байж байгаад Улаан талбайд очиж Мөнхийн галыг харж, алдарт Большой театрыг үзсэнийхээ дараа л “Би чинь Москвад нээрэн ирчихсэн юм байна шүү дээ” гэж итгэсэн.
-Энэхүү тэмцээнд оролцсоноор чи юу сурч мэдсэн бэ?
-Улсаа төлөөлж оролцож байгаа болохоор өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэйг ойлгосон. Мөн “Том тэмцээнд орж байна” гэж бодож өөрийгөө шаналгаж зовоох, урьдчилж их юм бодож нойроо хугаслах хэрэггүйг, тайзан дээр хийх ёстой үзүүлэх ёстой бүхий л зүйлээ 100 хувь харуулж маш их төвлөрөх хэрэгтэйг ойлгосон.
-Аав нь дуучин шүү дээ. Тэгэхээр зөвлөгөө өгсөн байх. Аав нь юуг хамгийн их хэлж, захиж байв?
-Мэдээж аав минь хамгийн их дэмжиж зөвлөж байлаа. Аавын багш нь аавд хэлдэг байсан гэсэн “Халуун зүрхтэй, хүйтэн тархитай байгаарай” гэж. Энэ үгийг аав минь бас надад хэлсэн. Үзэгчдийн орилоон хашхираан юуг ч битгий тоо, оролцогчдоосоо битгий ай. Дээр нь өнгө тэмбр, хэмжээ ритмийн хувьд маш нягт нямбай дуулхыг захиж байсан.
-Багаасаа дуулах дуртай байв уу?
-Багаасаа дуулах дуртай байсан. Юуг л бол юуг тайз болгочихдог, янз бүрийн хувцас энд тэндээсээ зүүгээд тоглолтын хувцас болгож байгаад дуулдаг байсан гэсэн. Эмээ минь, ээж, аав, эгч, дүү гээд бүгд дуулдаг болохоор дуулахгүй байж чаддаггүй ээ.
-Өмнө нь энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцож байсан уу, олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөх ямар байсан бэ?
-Өмнө нь “Mongol HD” телевизийн Voice Kids Mongolia шоунд оролцож Naagii team-ийн багт шалгарч байсан. Энэ удаагийн тэмцээнд олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөхөд тэдгээр хүүхдүүдийн болоод миний ур чадвар хэр хэмжээнд байгааг мөн хэрхэн бие ээ зөв авч явах, хэнийг ч ялгаж харьцахгүй байхыг сурсан. Мөн илүү хөдөлгөөн хийх дэмий юм байна гэдгийг бусдын алдаан дээрээс ойлгож авсан даа.
-Тайзан дээр гараад дуулах мөчид юу мэдрэгддэг вэ?
-Мэдээж бага зэргийн сандрал мэдрэгдэж, айх сүрдэх мэдрэмж төрж дуулах дууны минь дуулахад хүндрэлтэй хэсгүүд минь сэтгэл зовнил мэдрүүлдэг. Хамгийн хэцүү нь өмнөх хүүхэд дуулж байхад араас нь би гарна шүү дээ гээд хүлээж зогсох хэцүү юм билээ. Харин тайзан дээр гараад тэр бүх зүйл үгүй болж хэрхэн сайн дуулах тухай л бодогддог.
-Чиний хувьд хамгийн онцгой дурсамж үлдээсэн тайз бий юү?
-Миний хувьд гарсан тайз болгон минь онцгой дурсамж үлдээдэг. Тайзыг том, жижиг гэж голж болохгүй гэж аав минь үргэлж захидаг. Жижиг тайзан дээр гаргасан алдаагаа том тайзан дээр гаргахгүйг хичээдэг дээ.
-Дараагийн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Хичээл сурлагадаа анхаарч, хэлний түвшнээ сайжруулж, улс эх орондоо ихийг хийж бүтээсэн эмч, эрдэмтэн болмоор байна. Мэдээж дуугаа орхихгүй дуулна л гэж боддог. Аав ээж хоёр маань урлагийн хүний хүүхэд гээд заавал урлагийн хүн болох албагүй. Миний охин өөрийгөө хайж олоорой. Өөрийгөө олоход нь аав ээж хоёр нь туслах болно гэж хэлдэг.
| Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН |
|
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
2025-12-13 15:34:50
“Сэлэнгийн оюутан залуус-2025” спортын наадам эхэллээ
2025-12-13 15:06:41
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2025-12-13 13:37:23
Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
2025-12-13 12:50:44
Монгол Улсад “Judo for Tomorrow” төсөл дахин хэрэгжинэ
2025-12-13 12:08:40
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
2025-12-13 12:00:24
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
2025-12-13 11:00:00
Чөлөөт бөхийн 2026 оны Азийн аварга Киргизстанд болохоор болжээ
2025-12-13 10:29:12
Таеквондо-гийн шигшээ баг шинэ заалтай боллоо
2025-12-13 09:08:39
Таеквондо-гийн 2026 оны Азийн аваргад өрсөлдөх тамирчид тодорлоо
2025-12-13 08:52:37
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |