.jpg)
–Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Цэдэн-Ишийн Наранцэцэг гэдэг.
–Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд үү?
-Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрж, өссөн.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо 22 настай
–Ажил хийдэг үү, их, дээд сургуулийн оюутан уу?
-Их сургуулиа төгсчихсөн.
.jpg)
-Адуу, малтай хэр ойр өссөн хүүхэд вэ?
-Хөдөө төрж өссөн болохоор мэдээ орсон цагаасаа л адуу, малтай ойр өссөн. Анх дөрвөн настайдаа морь унаж сураад л таван настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн.
.jpg)
–Дунд сургуульд байхдаа ямар спортын төрлөөр хичээллэдэг байсан бэ?
-Дунд сургуульд байх үедээ спортоор хичээллэдэггүй хүүхэд байсан. Зав зай гарвал л шууд хөдөө явдаг байлаа. Заримдаа хичээлээ таслаад л явчихдаг байсан.
.jpg)
–Яагаад морин спорт, морьт харвааны спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Ер нь морьт харвааны спортыг их сонирхдог. Харин хичээллэх боломж, нөхцөл бүрдэж өгөхгүй болохоор явж чаддаггүй байсан. Хавар аавын найзууд гэж хүмүүс ирээд “Өвөрхангай аймагт морьт харвааны клуб байгуулагдаж байгаа. Заавал ирээрэй” гээд явсан юм. Тэр үеэс анх морьт харвааны спортоор хичээллэх эхлэл тавигдсан.
.jpg)
–Морин спорт, морьт харвааны ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Би хичээллэж эхлээд удаагүй болохоор одоогоор зэрэг, цол байхгүй. Сонирхон хичээллэж эхэлж байгаа.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоогоор клубээсээ гарсан байгаа. Анх “Арвайн дайчид” морьт харвааны клуб дээр бэлтгэл хийдэг байсан.
–Морьт харвааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Морьт харваагаар хичээллэж эхэлж байгаа сонирхогч болохоор одоогоор том амжилт гаргаж амжаагүй л байна, хэ хэ хэ.
–Морьт харваанаас гадна өөр юу хийх дуртай вэ?
-Ер нь багаасаа адуу, малтай ойр өссөн. Тийм болохоор том болоод хурдан морины унаач хүүхдээс хасагдаад морь уяж эхэлсэн.
-Уяачийн эрдмийг хэнээс өвлөн авсан бэ?
-Уяачийн эрдмийг ааваасаа өвлөн авсан даа. Манай аав “Аймгийн алдарт уяач” цолтой хүн байдаг.
- Миний дүү одоо улс, аймаг, сумын ямар цолтой уяач вэ?
- Би залуу уяач л даа.
-Хэд дэх жилдээ морь уяж байгаа вэ?
-Бие дааж, хурдан морь уяад хоёр жил болж байгаа.
-Ямар насны хэдэн морь уядаг вэ?
-Энэ жил гурван насны морь уясан.
-Улс, аймаг, бүсийн уралдаанд морьд нь хэр дээгүүр уралдсан бэ?
-Улс, аймаг, бүсийн наадамд яваагүй ээ. Энэ жил суманд л уралдсан
-Аль аймгийн ямар суманд уралдсан бэ?
-Өвөрхангай аймгийн Тарагт сумандаа уралдсан.
-Уясан морьд нь хэр дээгүүр давхисан бэ?
-Тарагт сумын наадамд азарга, үрээ хоёроо уралдууллаа. Азарга маань айргийн гуравт, үрээ маань арваар давхисан.
–Танай гэр бүлд морьт харваагаар хичээллэдэг өөр хүн бий юу?
-Би үеэл дүүдээ “Хамт хичээллэх үү” гэсэн санал тавьсан юм. Тэгээд одоо үеэл дүү маань надтай хамт хичээллэж байгаа.
-Чөлөөт цагаараа морьт харваанаас гаднаа өөр юу хийх дуртай вэ?
-Зуны цагт бол морио уядаг. Өвөл бол морьдоо эдлээд л, тэжээгээд байж байдаг даа.
–Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө сонирхуулахгүй юу?
-Морьт харваагаараа тууштай хичээллээд олон олон тэмцээнд орж амжилт гаргах зорилготой байгаа.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Олон улсын морьт харвааны тэмцээн, дэлхийн аварга, залуучуудын ДАШТ гэх мэт тэмцээнүүд ар араасаа хүлээж байгаа.
| Залуу уяач: Ц.НАРАНЦЭЦЭГ: Азарга маань айргийн гуравт, үрээ минь аравт давхисан |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |