Хүмүүс цонхоор харахдаа ганц зүйлийг хардаггүй. Олон зүйлийг харж болно. Олон гэдэг нь хорвоо ертөнц ч байж болно гэсэн үг. Харин эсрэгээрээ үүрд мөнх, үүрд мөнх биш юмаа гэхэд маш олон өдөр, сар, жилийн турш нэг л цонхоороо, нөгөө л юмаа харсаар байх ямар байх бол. АНУ-д уран бүтээлчдийн дунд их сонирхолтой судалгаа явуулжээ. Тус судалгааг “Нью-Йорк таймз” сониноос эрхэлж, нийт 75 уран бүтээлчийг оролцуулж л дээ. Судалгаанд оролцсон цөөн тооны сонгодог, уран зураач барагтай л бүтээл бүтээгээгүй гэнэ. Бүтээсэн нь гэвэл зөвхөн цонх байгаа юм. “Хөл хорионы цаг үеэр хамгийн хачирхалтай зүйл цонх байлаа. Бүр цонх шүү дээ. Үргэлж л нүдэнд өртдөг атлаа нүднээс “халих” гээд байдаг цонх энэ цаг үеийг “аварсан” юм” гэсэн байна.

Харин 1978 онд АНУ-ын зураач Алис Нийл “Уран бүтээлчийн нүдээр ертөнцийг харахуй” нэртэй уран зургаа олон нийтийн хүртээл болгож, тухайн үедээ л хамаг олны “амны бай” болж байв. Зурагт аниргүй, нам гүм газрыг дүрсэлсэн байх бөгөөд үүнээс авч үзвэл цар тахлаас өмнө ч уран бүтээлчид “өөр дотроо” хоригдсон байж гэж үзэж болох юм. “Ковид-19” цар тахал “нөмөрсөн” 2020-2021 он нь 1978 онтой ч ижил байх боломжтой аж.
Урлаг судлаач Сэлли Грэнт энэ талаар “Маш олон зууны турш цонх уран бүтээлчдийн сэрэхүйг нээж, ертөнцтэй танилцахад тусалсаар ирсэн” гэжээ. Дэлхий нийтээрээ цар тахал гээд л “самуурч” байгаа энэ үед сонгодог урлаг тасарч, үлдээгүй нь сайн хэрэг. Гэхдээ, цар тахлын дараах цаг үед, ирээдүйд, үр хойчдоо тоймгүй их цонхны зурагтай л үлдэх юм гэж үү.

Нэгэн сонирхолтой түүх ярьж өгье. АНУ-ын тавилга угсралт, үйлдвэрлэлийн компанид ажилладаг нэгэн мужаан эр цар тахлын үед өөрийн ажил мэргэжлээ сольж, маш олон хүмүүст танигдсан юм. Кимберли Келзер гэгч залуу цар тахал, хөл хорионы улмаас ажлаа алдсан. Харин хүнд төрлийн ажлаа алдсан нь түүнийг уран бүтээлийн зам чиглүүлсэн гэнэ. Тэрбээр амьд байгаль дээр цемент, мод зэргийг ашиглаж, инстолляци буюу өрөг урлагийн төрлөөр бүтээл туурвижээ. “Зайгаа барих нь” хэмээх нэрлэсэн түүний бүтээл хайртай, дотнын хүмүүстэйгээ уулзаж чадахгүй байгаа дэлхийн сая сая хүмүүсийн сэтгэлд “хүрч”, Кимберли дахин тавилганы мужааны ажил эрхлэх шаардлагагүй болсон юм.

Үүнтэй яг л адил шалтгааны улмаас цар тахлын үед өмнө нь уран бүтээлчдийн санаанд орж байгаагүй маш олон санаанууд “төрж”, “урган” гарч байгаа юм. Эзэнгүй мэт эл хуль, чимээ аниргүй хот, халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилтнуудын хөрөг, амны хаалтны цаанаас нэгний үнсэж буй хосууд гэх зэрэг маш олон уран бүтээлүүд санаанууд “ургаж” байгаа нь цар тахлын үед хүн төрөлхтөн сонгодог урлагаа мартахгүй байх нэгэн том шалтгаан болж байна.



| “Хөлөө хориулсан” СОНГОДОГ УРЛАГ |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |