Америкт төрсөн хүүхэд тэндхийн иргэн болдог хуулийг бараг хүн болгон мэднэ. Эцэг эхийнх нь иргэншлээс үл хамаараад АНУ-ын газар нутагт төрсөн хүүхэд иргэншилтэй болох эрхтэй. Харин энэ хуулийг бизнесийн болон өөр зорилгоор ашиглах явдал газар авч байгаа тул өөрчлөлт оруулах саналыг Бүгд найрамдах намынхан гаргаж байсан удаатай.
1886 онд оруулсан хуулийн энэхүү заалт нь иргэний дайны дараа эрх чөлөөтэй болсон боолуудын үр удмын эрхийг хамгаалахад чиглэж байсан ч цагаачлал, даяаршлын үед хуулийн цоорхой болоход хүрээд байна гэж судлаачид үзэж буй юм. “Jus soli” буюу ийм хууль олон үндэстэнтэй 35 оронд үйлчилж буй.
Ерөөс Америкийн мужуудад хачин гэж хэлэхэд ч багадах хууль цөөнгүй бий. Тухайлбал, зочид буудлын хоёрдугаар давхраас бух буудахыг хориглосон хуулийг хэн нэгэн нь ийм зүйл хийгээд, түүнээс болж хүн, өмч хөрөнгө хохирсны дараа баталчих нь бий. Гэтэл өнөөг хүртэл энэ хууль үйлчилсээр байдаг. Америкийн газар нутагт төрсөн хүүхдэд иргэншил олгодог хуулийг үүнтэй жишин шүүмжлэх хүн олон агаад энэ нь ч өөрийн гэсэн шалтгаантай билээ.
Ийм хуультай орнуудад очиж хүүхдээ төрүүлж буй эхчүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйгаас birth tourism (төрөлтийн аялал жуулчлал), anchor baby (зангууны хүүхэд) maternity hotels (Эх нялхсын зочид буудал) зэрэг нэршил ч буй болов. Өмнө нь төлөвлөн сонгосон орондоо очиж хүүхэд төрүүлэх, хүүхдээ ашиглан оршин суух зөвшөөрөл авдаг иргэд, ингэхэд нь туслах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс гээд зохион байгуулалттай бизнес болж амжив. “Зангууны хүүхдүүд” Америкт амьдрах, дунд ба их сургууль, коллежид суралцах, хөнгөлөлт эдлэх эрхтэй болох бөгөөд насанд хүрсэн хойноо эцэг эхдээ оршин суух зөвшөөрөл хүсэж болно.
Калифорни мужийн улс төрийн идэвхтэн Барбара Коугийн хэлснээр, цагаачлалын бодлогыг эргэн харсан ч энэ хуулийг өөрчлөхгүй бол нэмэргүй гэж үзэж байна. Хүүхдээ Америкт төрүүлж буй эхчүүдийн дунд хятад бүсгүйчүүд чамгүй хувийг эзэлнэ. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” бодлогын улмаас олон хүүхэдтэй болохыг хүссэн чинээлэг гэр бүл ихэвчлэн АНУ, Канадыг зорьдог байна. Гэхдээ Хятадын хүн амын бодлого, төрүүлэх хүүхдийн тооны хязгаарлалтаас ч бус, ирээдүйд эрх чөлөөний оронд бусдын адил тэгш эрхтэйгээр ажиллаж, амьдрах боломж нь шинэ хятадуудын хувьд үр хойчдоо оруулж буй том хөрөнгө оруулалт аж.
Хэдийгээр төрөлтийн бизнес хууль бус ч бас баривчлах, хариуцлага тооцох үндэслэл бага. Эхчүүд төрөх эмнэлгийн үйлчилгээний хөлсөө өөрсдөө төлдөг, бас жирэмсэн эмэгтэйг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хуулийн заалт үгүй. Төрөхөд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний хөлс дунджаар 2300-4600 ам.доллар, түүнээс дээш байдаг.
Ази болон Ойрхи Дорнодын бүсгүйчүүд виза авах, онгоцоор нисэх зэрэг зардал гаргадаг бол Латин Америкийн орнууд, тэр дундаа Мексикийн хувьд тийм биш. Орос, Зүүн Европын орнуудын чинээлэг иргэд ч АНУ-ын визатай хүүхэдтэй болохыг хүсдэг. Үйл явдал хэрхэн өрнөж, амьдралын чиг хаашаа ч хэлбийсэн үр хүүхэд нь насан хүрээд АНУ-ын иргэн болох боломжтой нөхцөлд хэдхэн мянган ам.доллар төлөх нь тэдний хувьд одоогоор асуудал биш.
Хэрэгцээ байгаа газар үйлчилгээ байдаг зарчмаар Америкт хүүхэд төрүүлэх эхэд орон сууц түрээслэх, аюулгүй байдлыг нь хамгаалдаг хүмүүс гарч ирэв. Зочид буудал олох, орчуулгын үйлчилгээ, эмнэлгээ сонгоход нь мэргэшсэн хүмүүс тусална. “Америк” хүүхэд төрүүлэхийн тулд дунджаар 20 мянга орчим ам.доллар шаардлагатай бөгөөд цахим хуудас, мэргэшсэн хүмүүс, агентлагуудыг интернэтээр олж болно.
Мексиктэй хиллэдэг мужуудын эмнэлэгт сонирхолтой үйлчилгээ үзүүлдэг. Төрөхөд үзүүлэх эмнэлгийн тусламж, зөвлөгөө, байрлах зочид буудлыг багтаасан үйлчилгээний багцыг хэрэглэгчдэд санал болгодог агаад хямд үнэ, олон талыг бодолцсон үйлчилгээ, аюулгүй байдлыг амлах энэ саналыг дуртайяа хүлээн авах эхчүүд олон. Хувийн эмнэлгүүд ч бизнесийн байгууллага тул тэдэнд ийм үйлчилгээ үзүүлж буйн төлөө хариуцлага тооцох, ял тулгах үндэслэлгүй.
Цагаачлалын албаныхны баримжаалж буйгаар, жилд Америкт 40 мянга орчим “зангууны хүүхэд” төрдөг бөгөөд үүн дээр транзит визтэй жуулчид, гадаад оюутнууд, гэрээт ажилчдын төрүүлсэн хүүхдүүдийг нэмбэл 200 мянга гарна. Тэгэхээр АНУ одоо биш ч хожмын нэгэн өдөр асран халамжилж, хөнгөлөлт үзүүлэх, эрхийг нь хамгаалах, эцэг эхэд нь виз олгох хүүхдийг жилд 300 мянга орчмоор нь “үйлдвэрлэж” байна гэсэн үг.
| “Зангууны хүүхэд” |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |