XX зууны дэлхийн хамгийн алдартай хувцасны загварыг зохион бүтээж, ижил нэрт үнэртнээ олон улсын тавцанд гаргасан нэрт загвар зохион бүтээгч Калвин Клейний “The Talks” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Ноён Клейн, та одоо ч 1968 онд хийж байсан шигээ дахин загварын ертөнцөд шинэ нээлт хийх боломжтой гэж бодож байна уу?
-Загвар цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл гэж боддог. Загвар ертөнц үргэлж шинэ байх болно. Үргэлж шинэ байдаг хэдий ч шинэ бүтээл байдаггүй. Сүүлийн хэдэн арван жилд загвар ертөнц маш өөрчлөгдсөн ч загвар зохион бүтээгчид урьд өмнөх бүтээлүүдээс санаа авч хийдэг.

-Таныг анх “Калвин Клейн” брэндийг үүсгэн байгуулсан үеэс хэр их өөрчлөгдсөн бэ?
-Дэлхийн загварын ертөнц сүүлийн 15 жилийн хугацаанд маш өөрчлөгдсөн. Өнөө цагт “Zara”, “H&M”, “Uniqlo” зэрэг шилдэг брэнд маш боломжийн үнээр гайхалтай загварууд санал болгодог болсон шүү.
-Өөрчлөгдөж байгаа хэдий ч өмнөх үеэсээ санаа авч хийж байгааг юу гэх вэ. Эерэг өөрчлөлт мөн болов уу?
-Би хувьдаа маш эерэг хөгжил гэж бодож байна. Орчин үеийн брэндүүд хүмүүс сонголт өгсөн. Сонголтоос гадна үнэ цэнийг ч бий болгож өгч байна. Америк, Европ гээд дэлхийн бүх тивд өдөр бүр дэлгүүрт шинэ загварууд очно шүү дээ. Хэрэв загварын хувцаснуудад загвар зохион бүтээгчийг үнэлэх хэмжээний төлбөр төлж чаддаг бол илүү гайхалтай болно. Тиймээс ч загварын ертөнцөд гарч байгаа жижиг үйл явдал болгон ирээдүйд загварын ертөнцөд эерэг өөрчлөлт авчирна.
-Олон нийт таны дээр дурдсан “Zara”, “H&M” брэндийг бусад алдартай брэндээс шууд хуулдаг гэж шүүмжилдэг. Тэр дундаа таны загвараас ч хуулбарлаж байсан. Харин та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хүндэтгэлийн бэлгэ тэмдэг гэж бодож байна. Жишээ нь, гэрэл зурагчид нэгнээсээ урам зориг авч эсвэл нэгнийхээ санаа өөрчилж, арай илүүгээр зураг дарах нь бий. Гэхдээ хуулбарласан болгон илүү үнэтэй байгааг анзаарсан уу. Хэдий сайн байсан ч гэсэн өмнө нь гарсан л бол жаахан цаг хугацаа өнгөрөхөд хямд үнээр зарагдаж эхэлдэг нь амьдралын бодит үнэн. Бид өнөөдөр ийм ертөнцөд амьдарч байна шүү дээ. Тиймээс хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

-Та саяхан “Калвин Клейн” компанийнхаа жолоог өөр хүнд атгуулсан. Энэ олон жилийн дараа өөрийн брэндээ өөр хүнд даатгуулах ямар санагдаж байнаа вэ?
-Миний шийдвэр сайн алхам болсон гэж бодож байгаа. Загвар зохион бүтээгчид өөр өөр бүтээгдэхүүнтэй, өөр өөр ханштай байж болно л доо. Гэхдээ нэг үзэл бодолтой байх ёстой. Дэлхийд бүхэл бүтэн урсгал авчирна гэдэг итгэл, боломжоос эхлээд олон зүйл шаардана шүү дээ.
-Загварын ертөнцөд Ральф Лорен, Донна Каран та гурав зэрэг гарч ирэн дэлхийн загварын чиг хандлагыг гаргасан. Түүнээс хойш өдийг хүртэл энэ чиг хандлагыг өөрчилж, тэргүүлсэн хүн байдаггүй. Үнэхээр гайхалтай нэг үеийн загвар зохион бүтээгчид байж ээ?
-Охин маань надад манай үеийнхний талаар “Та гурав гурвуулаа еврей байсан холбоотой” гэдэг юм (инээв). Тийм ээ, би еврей хүн. Миний ДНХ-д хангалттай өгөгдөл байсан гэж бодож байна. Харин одоо хэн ч өөрчлөлт, шинэчлэлт хийх гэж яарахгүй байгааг гайхаж байна. Гэхдээ цаг нь ирэхэд дахиад л өөрчлөгдөх байх.
-Хэсэг хугацаанд энэ салбарын судлаач, шүүмжлэгчид Александр Ванд боломж байгаа гэж дүгнэж байлаа. Гэтэл одоо ч гарч ирээгүй байдаг. Эсвэл цаг нь болоогүй байгаа юм болов уу?
-Хэн чадвартай, хэн чадваргүй эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ цаг хугацаа болоогүй эсвэл таараагүй гэдэгтэй санал нийлэхгүй юм байна. Загварын ертөнцөд хүн бүрд өөрийгөө илэрхийлэх, өсөн дэвших, бүтээх боломж бүрэн байдаг. Хэдий амар биш байж болох ч хүн бүрд боломж бий гэж хэлэх гээд л байгаа юм.

-Хэрэв таныг анх загвар зохион бүтээж, карьераа эхлүүлж байх үед одоогийнх шиг цахим сүлжээ, хэвлэл мэдээлэл хүчтэй хөгжсөн байсан бол та ч загвараа сурталчлуулж, брэндүүдийн дундах хэвлэлийн өрсөлдөөнд орох байсан уу?
-Үнэхээр хэлж мэдэхгүй юм (инээв). Сүүлийн үед хүмүүс хэвлэл, цахим сүлжээнд түгсэн зураг, мэдээллээс илүү бидний загвар анхаарлыг нь татсан гэж хэлж байсан шүү. Тиймээс ч хэвлэлийн “дайн”-д орохгүй байсан ч өөрсдийн брэндээ хангалттай хэмжээнд борлуулж, зах зээлд гаргаж чадах байсан гэж бодож байна. Харин одоо бол хүмүүс нийтлэг, хуучинсаг зүйлээс уйдаж байх шиг. Хүмүүс дэлгүүрт очиж харахаас илүүтэй цахимаар харахыг илүүд үздэг болсон. Магад цахим руу шилжих нь ч зөв сонголт байж болох юм.
| КАЛВИН КЛЕЙН: БИ ЕВРЕЙ ХҮН. МИНИЙ ДНХ-Д ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД ШИНЭ ӨНГӨ ТӨРХ АВЧРАХ ӨГӨГДӨЛ ХАНГАЛТТАЙ БАЙСАН |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |