• Өнөөдөр 2024-04-27

Ники Минажийн нөхөр бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан хэргээр гурван жилийн ял сонсжээ

2022-07-07,   446

     Реппер Никки Минажийн нөхөр Кеннет Петтид холбогдох бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хэргийн шүүх хурал өчигдөр болжээ.

   Шүүхийн шийдвэрээр Кеннет Петтид гурван жилийн тэнсэн харгалзах ял ногдуулж, нэг жилийг нь гэрийн хорионд байхаар шийдвэрлэсэн байна. Мөн Кеннет Петти 55 мянган ам.долларын торгууль ногдуулсан аж.

   Кеннет Петти нь өмнө нь буюу 1995 онд 16 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан хэргээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Харин өчигдөр шүүх хурал нь болсон хэргийг өмнө нь Калифорни мужийн шүүхээс хянан хэлэлцэж, батлаагүй байсан гэнэ.
 

Ники Минажийн нөхөр бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан хэргээр гурван жилийн ял сонсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188