Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг билээ.
Тэгвэл энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн захирал асан Майк Митчеллын нэгэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр эл нийтлэлээ хоёр өдрийн өмнө “Зүүн Азийн тойм” сайтад “Хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монголд нэгдсэн улсын тусламж хэрэгтэй байна” гэсэн гарчигтай нийтлүүлжээ.
Монголчууд 1205 оноос эхлэн Чингис хаанаар удирдуулан Төв Азийн тал нутгаас мордож, 20 жилийн дотор баруун талаар Каспийн тэнгис, зүүн талаараа Хятадын тэнгис, хойд талаараа Сибирь, өмнө зүгт Төвөд хүртэлх газар нутгийг захирч байлаа. Гэвч энэ түүх, амжилт нь одоо тийм ч гайхалтай биш. Өнөөдрийн түвшинд нэгэн цагт захирч байсан Орос, Хятад хоёрынхоо дунд хавчуулагдаж, далайд гарцгүй орон болж, олны анхаарлыг татахаа больсон.
Харин 1989 онд Монгол Улс улстөрдөө шинэчлэл хийж чадсанаараа улс орны алслагдсан байдал, эдийн засгийн нөлөө бус холбооноосоо үл шалтгаалан Төв Азийн газрын зурагт дахин шинээр тэмдэг тавьж чадсан. ЗХУ задрахын ирмэг, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт дөнгөж байх үед Монгол Улс хувь хүний эрх чөлөөг баталгаажуулж, Үндсэн хуулиа баталсан. Гэсэн ч Монгол Улсын ардчиллыг ЗХУ-ын нөлөө бүхий хүмүүс удирдаж, хөлсний өлсгөлөн зарлагчдыг ажиллуулсан гэж “хардаж” ч болно.
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж Засгийн газрын сан байгуулж, Киргизийн парламентын гишүүдийн жил бүр авчирч, туршлага солилцож байв. Мөн Мьянмарын Ардчиллын төлөөх үндэсний лиг улстөрийн сонгуульд ялсны дараа Монголын ТББ-ууд тус улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн харилцаа тогтоож, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус хэвлэл мэдээллийн ач холбогдлыг чухалчилж байсан билээ. Гэвч хөгжлийн төлөө тэмүүлж, цэргийн хүчийг чухалчилдаг бус Монгол Улсад ОХУ, БНХАУ-ын аюул заналхийлэл нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Владимир Путин, Ши Жиньпин нар Монгол руу чимээгүй халдаж байгаа хэрэг.
Саяхан Казахстан Улсад болсон үймээнтэй холбогдуулж, ОХУ цэргүүдээ “энхийг сахиулах” нэрээр Казахстан руу оруулж, иргэдийг буудан хөнөөж, нэг намын хязгааргүй эрхт засаглал, авлигад идэгдсэн Засгийн газрыг дэмжсэн. Тэгвэл Монголтой хойд хилээрээ залгадаг БНХАУ Тайванийг заналхийлж, зэвсэгт хүчин, эдийн засаг, дипломат харилцааг нь шахаж, дэлхийн газар нутгийн 20 гаруй хувийг эзэлдэг Ази Номхон далайн бүс нутгийн ноёрхохоор цэргийн хүчээ нэмэгдүүлж байна.
Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 18 гаруй цэргээ илгээсэн. Ердөө гурван сая гаруй хүн амтай улсын хувьд итгэмээргүй, гайхалтай том амжилт. Гэсэн ч олон оронтой дипломат харилцаа тогтоож, улстөр, эдийн засгаа нээлттэй хэвээр байлгахыг хичээсэн хоёр хөрш гүрнийх нь дарамт хэтэрхий их. Монгол Улс нэгдсэн улсын ашиг сонирхлыг дэмжиж, Ирак, Афганистан руу энхийг сахиулагчдаа илгээж байсан нь ОХУ-ын эрх баригчдын бухимдлыг төрүүлсэн гэж хэлж болно.
IT буюу Транспэрэнси интернэшнлын 2020 оны тайланд Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 118-т жагссан. Мөн тус тайланд Монгол Улсыг “Шүүх эрх мэдлийн тогтолцоонд авлигал, улстөрийн хөндлөнгийн оролцоо хэтэрхий их”, “Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа” тухай дурджээ. 2018 онд бага хүүтэй зээл буюу Монгол Улсын ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан 132 аж ахуйн нэгжийн 110 нь тус улсын улстөрчид болон тэдний төрөл төрөгсөд байсан аж. Хөгжлийг чухалчилж, их хоёр гүрний дундаас ардчилсан байдлаа хамгаалах гэсэн Монгол Улсын ирээдүйд дээрх муу амжилт нь хамгийн сөргөөр нөлөөлнө.
Мөн шүүх эрх мэдэлд улстөрийн оролцоог улам баталсан нэг зүйл нь 2021 оны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг баривчилж, цагдан хорьсон явдал. Хөндлөнгөөс харахад оросын үзлийг баримталдаг улстөрчид Э.Бат-Үүлийн ажиллаж байх хугацаандаа явуулсан бодлогыг нь буруутгасан бололтой. Нөгөөтээгүүр нийслэл хотынхоо захиргаа дахь авлигыг үндсэн нь устгах явдал. Гэвч Монгол Улс яг энэ замаар ОХУ, БНХАУ-ын чимээгүй дайрах бодлогод бүрэн автаж байна. Учир нь, авлигын аргаар институцийг сүйрүүлэх нь зорилгод нь хүрэх хүчтэй зэвсэг гэдгийг мартаж болохгүй.
Харин одоо Монгол Улс өөрт тохирох Засгийн газраа шийдэх хэрэгтэй. Тайван замаар гуравдагч хөршийн үзэл баримтлалыг бататгаж, эдийн засаг, худалдааны түншүүдээ хүчирхэгжүүлэх шаардлагатай болж байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй “хаанчлал”, нэг намыг засаглалыг халж, Засгийн газраа ард түмэн сонгож, Монгол Улсыг шинэчлэх цаг болжээ. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан ч, Төв Ази дахь ардчиллын гол төлөөлөгч болж буй Монгол Улсад нэгдсэн улсын тусламж хэрэгтэй.
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Нэг намын “хаанчлал”-ыг халж, Монгол Улсыг шинэчлэх цаг болжээ |
|
2025-04-22 13:46:18
2025-04-22 12:34:47
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |