С.Шаарийбуу гуай Малайз Улсад харамсалтайгаар амиа алдсан охиныхоо хэргийн үнэн зөвийг олохын тулд 19 дэх жилээ тэмцэж байна. Түүний энэ тэмцлийг үе үеийн төрийн удирдлагуудын хэн нь ч хүлээн авч, аль нэг шүүх хуралд нь хамт очиж, харийн улсад амиа алдсан иргэнийхээ амийг нэхэж, хэргийнх учирыг олоход нь тус нэмэр болсонгүй. Өчигдөр түүний охины амиа алдсан өдөр байв. Тус өдрийг тохиолдуулан С.Шаарийбуу гуайд уй гашуудлаа илэрхийлсэн нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа "Малайз Улсаас С.Шаарийбуу гуайд олгосон хохирлын мөнгийг нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайд асан Лу.Болд, Консулын газрын дарга асан Я.Ариунболд нар авлига хэлбэрээр авсан. Харин С.Шаарийбуу гуайд нэг ч төгрөг ирээгүй" хэмээн нийтэлсэн нь олны анхаарлыг татав. Үүнтэй холбоотойгоор тухайн үед Сү.Батболд тэргүүтэй хүмүүс Малайз Улсаас хэдий хэмжээний мөнгө, ямар учиртай авч тухай зарим эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Учир нь, Сү.Батболд 2011, 2012 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан гэдэг. Түүнийг тус улсаас их хэмжээний мөнгө авсан гэх шүүхийн тогтоол нь манай улсын ГХЯ, АТГ, ХЭҮК, ХЗДХ-ийн яаманд албан ёсоор ирсэн гэх. Гэвч холбогдох албаныхан бүгд "Мэдэхгүй" хэмээн мэлздэг боловч энэ хэргийн хойноос дуугарч, үнэн зөвийг нь олохын төлөө асууж, тодруулдаг хүн байдаггүй байна. Хамгийн гол нь, Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой хамгийн чухал шүүх хурал 2012 онд болж байжээ. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Сү.Батболд Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан нь Ш.Алтантуяагийн хэргийг үнэн зөвөөр шийдэх шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил бий болгосон гэж хардахад хүргэдэг тухай зарим эх сурвалж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн улсын тэр их мөнгийг Сү.Батболд юунд зарцуулах гэж, яах гэж авсан бэ гэдэг нь асуудал дагуулдаг байна. Мөн тэрхүү их хэмжээний мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан болохыг мэдэгдэх хариу тайлбар ирүүлэхийг Малайзын Засгийн газраас удаа дараа ирүүлсэн боловч манай улсын холбогдох аль ч байгууллага Сү.Батболдыг "Хариу тайлбараа өг" гэж шаардахгүй байсаар удсан гэдэг.

Үүнээс гадна Лу.Болд Гадаад харилцааны сайд байхдаа буюу 2014 онд Малайз Улсад очихдоо "Хүний амийг хохироосон гэмт хэрэгт оролцсон хэнийг ч цаазын ялаар шийтгэхгүй байх нь зөв" хэмээн Олон улсын хурал дээр албан ёсны мэдэгдэл хийж байсан гэдэг. Түүний тэрхүү мэдэгдэл дээр үндэслэн Ш.Алтантуяагийн хэрэгт холбогддог хоёр офицерийн нэг нь Австрали Улс руу цугтаж, тэндэхийн иргэн болчихсон эрх чөлөөтэй амьдардаг гэх. Мөн Лу.Болдлыг дээрх мэдэгдлийг хийсний дараа олон улсын томоохон сонин, хэвлэлүүдэд "Монгол Улс иргэнийхээ амийг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэрэгтэнг цаазын ялаар шийтгэхгүй байх мэдэгдэл гаргалаа. Харин ч иргэнээ хамгаалах, харийн нутагт амиа алдсан хүмүүсийнхээ хэргийн араас явж, үнэн, зөвийг нь олох байтал цаазын ял оноож болохгүй гэдэг ямар сонин орон бэ” хэмээн шуугиж байв. Тухайн үед Лу.Болдыг харийн нутагт очиж, олон улсын хурал дээр иргэнийхээ эсрэг мэдэгдэл хийснийхээ төлөө Малайз Улсаас хэдий хэмжээний мөнгө авсан бол гэх хардлага монголчуудын дунд одоо ч төрсөөр байдаг. Мөн түүнийг ийм болчимгүй мэдэгдэл хийхийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шаардав уу, Ерөнхий сайд, Засгийн газар нь зөвшөөрөв үү гэдэг нь бүр ч асуудал дагуулдаг. Түүний 2014 онд гаргаж байсан дээрх мэдэгдэл нь Ш.Алтантуяагийн хэрэг замхарч, шүүх хурлууд нь удаа дараа хойшилж, захиалагч нь олдохгүй олон жил болж байгаад нөлөөлж байж болзошгүй. Дээрх мэдэгдлийг хийснээс хойш С.Шаарийбуу Лу.Болдтой өрөөнд нь уулзаж, учир шалтгааныг нь тодруулахад тэрбээр ганц ч үг хэлэлгүй цугтаж, хамгаалалтынхаа хүмүүсийг дуудаж, гаргуулсан гэдэг мэдээлэл ч гарсан. Харин Лу.Болдыг 2021 онд Бельгийн хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилсон байдаг.

Мөн Консулын газрын даргаар ажиллаж байсан Я.Ариунболд 2008 онд Ш.Алтантуяагийн захиалагчид цаазын ял оноож болохгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг Малайз Улс руу явуулсан гэх. Энэ мэтчилэн дээрх асуудлууд нь С.Шаарийбууг харийн нутагт амиа алдсан охиныхоо хэргийг үнэн зөвөөр илрүүлэхэд 20 жил саад болсон гэхэд хилсдэхээргүй байна. С.Шаарийбууд Монгол Улсын Засгийн газрын зүгээс мөн холбогдох хууль хяналтын байгууллагуудаас ямар ч тусламж үзүүлээгүй гэдэг. Хэрвээ Монголын төр Ш.Алтантуяагийн хэргийг үнэн зөвөөр шалгуулж, хэргийн захиалагчийг олж, Малайзаас түүний хохирлыг бүрэн төлүүлж чадсан бол С.Шаарийбуу гуай Монголынхоо төрд хэчнээн их баярлах байсан бол.
Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн амиа алдсан түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүх хурал зарласан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз Улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан. Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа. Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна. Монгол Улсын иргэний амь нас хохирчихсон байхад Монгол Улсын Засгийн газар хяналтаа тавиад үүргээ биелүүлэх ёстой. Бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй" хэмээж байв. Харин С.Шаарийбуу гуай давж заалдах шатны шүүх хуралд явахаасаа өмнө өөрийн цахим хуудастаа "Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээч сөгдөөгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

| ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД МАЛАЙЗЫН БАЯЛГИЙН САНГААС 15 САЯ АМ.ДОЛЛАР АВСАН НЬ С.ШААРИЙБУУГИЙН ОХИНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ 20 ЖИЛ ЗАМХРАХАД НӨЛӨӨЛСӨН ГЭВ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |