Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг билээ.
Энэ удаагийн “Тэд бидний тухай” булангаараа дамжуулан Австралийн “The Interpreter” судалгааны агентлагийн сайтад нийтлэгдсэн “БНХАУ-ын “Ковид-19”-ийн бодлогод Монгол Улс “гасалж” байна” нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. “The Interpreter” агентлагийн нийтлэлч Антонио Грасеффо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай ярилцлага хийж, Шадар сайдын хэлсэн онцлох асуудлууд дээр үндэслэн уг нийтлэлийг бичсэн аж.
Төв Азид орших нэгэн жижиг, далайд гарцгүй улс нийгэм, эрүүл мэнд, эдийн засгаа сэргээж, тэнцвэржүүлэхээр хамаг чадлаараа тэмцэж байна.
Хүнсний хомстол, инфляц, орлогогүй олон зуун, мянган өрх, хил дээр гацсан үй олон чингэлэг. Цар тахлын тохиолдол нэмэгдсэнээр ажлын байрны хомстол ихсэж, үйлдвэрлэл, бизнесээ хааж, “нам зогссон” экспорт, сүйрч дууссан аялал жуулчлалын салбар. Монгол Улсын сүүлийн хоёр жилийн нөхцөл байдал ийм л байна. Жижиг улсын эдийн засгийг тэнцвэржүүлэхэд анхаарахын зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад ямар бэрхшээл тулгарсан талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нийтлэлч Антонио Грасеффотой хийсэн ярилцлагадаа “Миний карьер дахь хамгийн том хямрал” гэж тайлбарлажээ.

Монгол Улс ердөө гурав сая гаруй хүн амтай, нэг өрхийн жилийн орлого нь 1787 ам.доллар буюу дунджаас доогуур орлоготой орон. Энэ улсыг 70 орчим жил Зөвлөлтийн дагуул байсан гэж хэлж болно. Харин 1992 онд зөвлөлтүүд Монголоос гарч, тус улс коммунизмаас татгалзсан ч, капитализмыг алгасаж, ардчилалд шилжсэн.
Өнгөрсөн 10 жилийн хугацаа олонх монгол хүний амьжиргааны түвшин дээшилсэн ч, Монгол Улсын эдийн засгийн хөгжил тогтворгүй хэвээр байна. 1992 онд ДНБ-ий өсөлт 9.3 хувиас 2011 онд 17.3 хувьд хүрч өсөлттэй байсан. Гэвч 7.5 хувийн өсөлттэй байсан ДНБ-ий өсөлт цар тахлын үед 4.6 болтлоо буурчээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт, уналт нь тус улсын уул уурхайн салбартай шууд холбоотой. Уул уурхайн салбар нь Монголын нийт экспортын 90 орчим хувь, ДНБ-ий 26.1 хувийг бүрдүүлдэг аж. Гэвч дээр дурдсан тоо нь зөвхөн бараа, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон шууд орлого. Хэрэв уул уурхайн салбарт олсон мөнгө эдийн засагт эрэгэлдэж чадвал бизнес, боловсрол, банк, санхүү, барилгын салбар зэрэг олон салбарыг дэмжих боломжтой. Гэвч Монгол Улс тэгдэггүй. Магад ийм ч учраас “Investment Monitor” судалгааны компаниас Монгол Улсын эдийн засгийг 100 хувь уул уурхайгаас хамаарч, үнийн хэлбэлзэлдт хамгийн өртөмтгий улс гэж үнэлсэн байх.
2020 оны нэгдүгээр сард БНХАУ-д “Ковид-19” цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэхэд БНХАУ, ОХУ-тай хиллэдэг хоёрхон хилээ хаажээ. Үүнтэй холбоотойгоор ч Монгол Улсын экспортын орлого буурсан.

БНХАУ нь Монголын нийт худалдааны 60 гаруй хувь, импортынхоо 33 хувийг бүрдүүлж, экспортынх нь 89.1 хувийг худалдан авдаг. Гэсэн ч ганц “байнгын үйлчлүүлэгч”-дээ хориг тавьсан Монгол Улсад жижиглэнгийн бараа, дэлгүүрийн лангуун дээрх бэлэн баруу, бүтээгдэхүүнүүд хомстож, үнэ нь өсөж эхэлсэн. Харин энэ үед Монгол Улсын Засгийн газрын хатуу хөл хорио тавьж, боловсролын салбар болон чухал бизнесийн үйл ажиллагааг зогсоосон. Ажилгүйдлийн тэтгэмжээс өөр найдах зүйлгүй болсон монголчууд энэ үеэс л “гасалж” эхэлсэн юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “ДЭМБ-ын удирдамжийг дагаж мөрдөхийн тулд чадах бүхнээ хийж байгаа ч, “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ Монгол Улсын төсвийг шавхсан” гэжээ. Тэрбээр “Дэлхийн өнцөг булан бүрээс эм, тоног төхөөрөмж хандивласан ч, түргэн тусламжийн автомашиныг хүчилтөрөгчийн аппаратаар тоноглож, Монголын алслагдсан бүс нутгийн эмч нарт нийлүүлэхэд их хэмжээний мөнгө зарцуулсан. “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээний зардал ДНБ-ий өсөлтийг 9.5 хувьд хүргэсэн” хэмээсэн юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тус улсын нийт хүн амын тал орчим хувь нь амьдардаг бол, үлдсэн 30-40 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Улсын хэмжээн дэх хүн амын нягтрал нь нэг километр квадрат тутамд хоёрхон хүн байна. Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын 21 аймаг, хөдөө, орон нутагт хүчилтөрөгчийн байгууламж цөөн. Харин сүүлийн 2-3 сарын хугацаанд 16 аймагт хүчилтөрөгчийн төхөөрөмж нэвтрүүлж, тээвэрлэж, суурилуулсан” гэв.
С.Амарсайханы тайлбарласнаас өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сараас хойш эргэн бүх зүйл сайжирсан гэнэ. Хувийн хэвшил, бизнесүүд дахин үйл ажиллагаа явуулж эхлэн, олон хүн ажлын байрандаа эргэж очсон.
“Үйлдвэрлэл борлуулалтын хэмжээ, орлого цар тахлын өмнөх үеэс доогуур хэвээр байгаа учир Засгийн газар дахин хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаа” гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэв.
Харин Монгол Улсаас эргэн нийлүүлэлтээ хийж, эдийн засгаа тэнцвэржүүлэхэд анхаарахад бэлэн байсан ч, “цайны ганц” БНХАУ нь хилээ хааж, дотоодын бараа, бүтээгдэхүүний үнээ өндөр байлгаж, “Ковид-19”-ийг тэглэх” бодлого баримталж байна. Монголын Үндэсний статистикийн хорооны хэлтсийн дарга Л.Цэвээнжав “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь манай гадаад худалдааны хамгийн том түнш БНХАУ-аас хамааралтай” гэж дүгнэсэн байна.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: БНХАУ-ын “Ковид-19”-ийн бодлогод Монгол Улс “гасалж” байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |