ДЭМБ-аас албан ёсоор “Ковид-19” цар тахлыг зарласан өдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс хойш маш богино хугацаанд дэлхийн эдийн засаг уналтад орж, зах зээл хямарч байлаа. Гэсэн ч цар тахалтай тэмцсэн өнгөрсөн жилүүдэд амны хаалт, вирусийн эсрэг эм, бэлдмэлийн худалдаа эрчимжүүлж, вакцины зах зээлд “толгой цохисон” олон сая хүн ам.долларын саятан болжээ.
.jpg)
2020 оны эцэст хөрөнгө оруулалтын "Credit Suisse” компанийн судалгаагаар “Ковид-19” цар тахал дэгдсэн эхний жилд таван сая гаруй хүн саятнуудын эгнээнд нэмэгдсэн байна. Тухайн жилд дэлхийн хэмжээнд 5.2 сая ам.долларын саятан нэгдэж, дэлхийн нийт саятнуудын тоо 56.1 саяд хүрсэн аж. Энэ үзүүлэлт нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхийн нийт хөдөлмөрийн насны иргэдийн нэг гаруй хувь нь саятан болсон тохиолдол болон бүртгэгдэв.
Цар тахлын эхний давлагаанд эдийн засаг уналтад ороход эсрэгээрээ хөрөнгийн зах зээл сэргэж, орон сууц, барилга, байшингуудын үнэ нугарчээ. Дэлхийн улсуудын Засгийн газрын зээлийн хүү бууруулах, хойшлуулах зэрэг дэмжлэг хөтөлбөрт зориулсан асар их хэмжээний мөнгө баячуудын халаасанд орж байсныг дээрх судалгаанд оролцсон шинжээчид онцолсон байна.

Орон сууц өмчлөгч, түрээслэгчдийн хөрөнгийн орлого, зарлага
“Дэлхийн баялгийн тайлан” номын зохиогч, эдийн засагч Энтони Шоррокс “Цар тахал дэлхийн зах зээлд богино хугацаанд хүчтэй нөлөөлсөн” гэж тайлбарлажээ. Тэрбээр цар тахлын эхний давлагааны үеэр “Ердөө гурван сарын хугацаанд дэлхийн эдийн засаг, зах зээл орвонгоороо эргэх болно” гэж байв. Үнэхээр ч түүний хэлсэн голоо онож, эдийн засгийн агшилт хөрөнгийн зах зээлд нөлөөлсөн нь үл хөдлөн худалдаа эрхлэгч, вирусийн эсрэг эм, бэлдмэл, амны хаалттай үйлдвэрлэгч, борлуулагч компаниудад эерэгээр нөлөөлжээ. Үүний хамгийн чухал хэсэг нь анх “Ковид-19” эсрэг зүй зохистой эмчилгээг олоогүй байх үед халуун буулгагч, хуурай ханиадны эм төсөөлшгүй их хэмжээгээр зарагдсан нь тус салбарын бизнесийн томчуудын “халаасыг түнтийлгэх” шалтгаан болсон байна.
.png)
Хөдөлмөрийн нас нэг иргэнд ногдох хөрөнгийн өөрчлөлт.
Тэгвэл “Forbes” сэтгүүлийн 2021 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад шинээр 493 хүн нэгджээ. Шинэ тэрбумтнуудын 40 нь “Ковид-19” цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг, вакцины судалгаа, үйлдвэрлэлийн компанийн эзэн, хөрөнгө оруулагч байна. Тэд дундаа хамгийн олон хүнд танигдаж, амжилттай ажилласан нь коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел, “BioNTech” компанийн үүсгэн байгуулагч Угур Шахин хоёр юм.
Өдгөө 49 настай Францын биохимич Стефан Бансел шинэ тэрбумтнуудаас хамгийн их алдар нэрд хүрэв. Түүний “Moderna” компани цар тахал гарсан цагаас хойш чимээгүйхэн вакцины хөгжүүлэлт хийж, дэлхийн үр дүнгээрээ тэргүүлж байгаа модерна вакциныг гаргасан. Модерна вакцин 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас зөвшөөрөл авч, дэлхийн олон оронд хүрсэн. Харин энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Стефан Банселын цэвэр хөрөнгө 4.3 тэрбум ам.долларыг давж, өнгөрсөн онд шинээр нэмэгдсэн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэв.

Германы дархлаа судлаач Угур Шахин болон түүний гэр бүлийн хүн хамтран үүсгэн байгуулсан “BioNTech” компани хамгийн анх туршилтын шатуудаа амжилттай давж, вакцины зөвшөөрөлд хүрсэн. Яаралтай тусламжийн үед ашиглах вакцины зөвшөөрөл авснаас хойш буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нээс хойш жил хүрэхгүй хугацаанд Угур Шахины нийт хөрөнгө дөрвөн тэрбум ам.долларыг давсан юм.
.jpg)
Цар тахлын үед вакцин үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдаас гадна “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх багаж, хэрэгслийн зах зээлд оройлсон нь БНХАУ-ын улстөрч Ли Жианчуань болон түүний гэр бүл. Ли болон түүний гэр бүлийн гишүүдийн компани цар тахлын үед амны хаалт, комбинзон үйлдвэрлэж, зөвхөн БНХАУ-д төдийгүй олон улсын зах зээлд гаргаж, маш ашигтай ажиллажээ. 2021 оны “Forbes” сэтгүүлийн хөрөнгөтнүүдийн жагсаалтад дурдсанаар Ли Жианчуань болон түүний гэр бүлийн нийт хөрөнгө 6.8 тэрбум ам.доллар болжээ.

ТЭРБУМТНУУДЫН ЖАГСААЛТТАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ БОЛ ЭНД ДАРААРАЙ.
| ТАНИЛЦ: ЦАР ТАХЛЫН ҮЕД ХАГАРТЛАА БАЯЖСАН 40 ТЭРБУМТАН |
|
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |