Эргэлт.мн мэдээллийн сайтын Гадаад мэдээллийн албанаас 2021 онд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Талибан бүлэглэл өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлж, Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэснээр 20 жилийн турш үргэлжилсэн Афганистаны дайн төгссөн.
Афганистаны дайны эхлэл 2001 оны есдүгээр сарын 11-нд хэт даврагч Аль-Каида бүлэглэл Пентагоны төв буюу хоёр өндөр рүү халдсантай холбоотой. Уг үйл явдлын дараа АНУ болон түүний холбоотон орнууд Афганистаны нийслэл Кабул хотыг бөмбөгдөж, тус улсын эрхийг барьж байсан Талибууд ухарсан. Харин дараа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Кабулын эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор АНУ, Их Британи зэрэг НАТО-гийн гишүүн орнууд нэгдэж, Аль-Каида болон Талибан бүлэглэлийн эсрэг тэмцэхээр Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчнийг байгуулж байлаа.
Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчин хэт даврагч Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладеныг хөнөөсөн ч, Афганистаны дайн Талибан бүлэглэлийн эсрэг үргэлжилсэн. Харин АНУ-ын төрийн тэргүүнээр Жо Байден сонгогдсоныхоо дараа Афганистанаас цэргээ татах аян эхлүүлж, холбоотон орнууд ч түүнийг дагасан юм. Улмаар АНУ болон түүний холбоотнууд Афганистанаас цэргээ татаж эхлэхтэй зэрэгцэж буюу өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хойш Талибууд дайралтаа эрчимжүүлж эхэлсэн.
Наймдугаар сарын 15. Талибан хөдөлгөөнийхөн Афганистан Улсын нийслэл Кабул хот руу дайрч, эзлэв. Талибууд дайрч ороход Засгийн газрын цэргүүд хариу үзүүлээгүй бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани төрийн ордноо орхиж, эх орноосоо дүрвэсэн байжээ. Улмаар Талибан хөдөлгөөний төлөөлөгч Мохаммед Наем АНУ болон түүний холбоотон орнууд, Афганистаны Засгийн газрын эсрэг хийсэн 20 жилийн түүхт дайн дууссаныг зарласан юм.
“Браун” их сургуулийн нэгтгэсэн мэдээллээр 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 20 жилийн хугацаанд үргэлжилсэн Афганистаны дайнд 51 мянга гаруй сөрөг хүчний цэрэг амиа алджээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр Афганистаны дайны үеийн өвчин, хоол, хүнсний хомсдол, дэд бүтэц, дайнаас шууд бус үр дагавраас болж нас барсан хүний тоог оролцуулбал төсөөлшгүй муу үзүүлэлт гарах аж.

Сансар судлалын НАСА агентлагийн 20.7 тэрбум ам.долларын өртгөөр бүтээсэн “Мятаршгүй” робот хөлөг Ангараг гараг дээр амжилттай газардсан нь 2021 оны хамгийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.
1999 онд НАСА-гийн “Туйлд газардагч” нэртэй робот хөлгийн Ангараг гарагт газардах ажиллагаа амжилтгүй болсноос хойш тухайн гарагийг судлах ажиллагаа гацаанд орсон гэж хэлж болно. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард “Мятаршгүй” робот хөлөг 19312 км/цагийн хурдтайгаар Ангарагийн агаар мандалд нэвтэрч, зөөлөн буултыг амжилттай хийж чадсан нь зөвхөн энэ оны онцлох бус хүн төрөлхтний түүхэнд үлдэх баярт мэдээ болсон юм.
Ангарагийн Жезерод газардсан “Мятаршгүй” робот хөлгийн Ангараг гараг дээр амьдрал байгаа эсэхийг судлах даалгавар 2031 он хүртэлх үргэлжилнэ. Харин хамгийн эхний судалгааны дээж, материалыг 2026 онд дэлхий рүү илгээх аж.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулах Конгрессын хуралдааны үеэр Дональд Трампын дэмжигчдийн хийсэн эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч, Капитолын ордны өмнө бослого дэгдсэн.
Бослогын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийн албан ёсны цахим хаягтаа “Бидний саналыг хулгайлж, залилсныг бүгд мэдэж байгаа. Гэхдээ та бүхэн одоо гэр гэр рүүгээ буцах хэрэгтэй. Бид хуулийг дээдэлж, энх тайвныг тогтоох ёстой” хэмээн хэлсэн дүрст бичлэгээ тавьсан. Харин уг үйлдлийнх нь дараа “Facebook”, “Twitter”-ээс дүрс бичлэгийг нь устгаж, Трампт 12 цагийн хугацаатай хориг тавьсан.
Эсэргүүцлийн жагсаал дууссаны дараа Холбооны прокурорын үүрэг гүйцэтгэгч Майкл Шөрвин үймээний үеэр Капитолоос маш олон бичиг баримт алдагдаж, нэг хүний амь эрсэдсэн талаар мэдэгдсэн. Капитолоос алдагдсан бичиг баримт дунд үндэсний нууц зэрэглэлийн бичиг баримт байсан гэдэг.

Мьянмар Улсын цэргийн хүчнийхэн өнгөрсөн хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, Засгийн газрын тэргүүн, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи болон Ардчиллын төлөөх үндэсний намын гишүүдийг баривчилж, улс даяар онц байдал зарлав. Тус улсын цэргийн ерөнхий командлагч Мин Ан Хлаинд өнгөрсөн жил болсон сонгуульд Аун Сан Су Чи болон Ардчиллын төлөөх үндэсний намынхан луйвар хэрэглэж, суудлаа авч үлдсэн гэж үзсэн нь төрийн эргэлт болоход нөлөөлсөн гэдэг.
Цэргийн хүчнийхэн Мьянмар Улс даяар интернэт, утасны с үлжээг тасалж, дүрвэгсдийг эх оронд буцаасан. Аун Сан Су Чиг дэмжигчид бослого хийж, цэрэг, цагдаагийнхан руу усан буугаар буудсаны улмаас мөргөлдөөн эхэлсэн билээ. Мөргөлдөөний улмаас 1000 орчим хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүнийг баривчилсан. Улмаар тус улсын цэргийн хүчнийхэн өмнөх удирдагч Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний намыг татан буулгаж, Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулав. Харин Аун Сан Су Чиг импорт, экспортын хууль, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах тухай хэд хэдэн хууль зөрчсөн гэж буруутгаж, дөрвөн жилийн хорих ял оноосон юм.

Өнгөрсөн 2020 онд “Ковид-19” цар тахал гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд дэлхийн нийт орны 90 гаруй хувийнх нь эдийн засаг буурсан. Харин БНХАУ, Сингапур, Вьетнам, Мьянмар болон Африкийн цөөн орон эдийн засгийн өсөлттэй өнгөрч байлаа. Тэгвэл энэ онд дэлхий дахинд нүүрсний хомстлын улмаас эрчим хүчний хомстол үүсэж, эрчим хүчний хямрал нүүрлэж байна
Цар тахлын цаг үед эдийн засгийн өсөлттэй байсан орнуудын хувьд цар тахлын хумих, халдвар хамгааллын дэглэмийг барих зэрэг арга хэмжээг цаг тухай бүрт нь үр дүнтэй авч байсан нь ашигт хөтөлсөн. Гэвч цар тахал, хөл хорионы үед нүүрсний хэрэглээ нь өндөр түвшинд хүрч, нүүрсний хомстол үүсгэснээр эрчим хүчний хомстол цаашлаад эрчим хүчний хямрал үүсгэсэн байгаа юм. Тухайлбал, эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа бүс нутгуудад нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрээс илүү нүүрсний эрчим хүчээр цахилгаанаа үйлдвэрлэж байгаа улс олон байжээ. Улмаар хил хаалттай, хөл хорионы үед тус улсуудад нүүрсний импорт огцом буурч, нүүрсний хомстол үүсгэсэн нь өдгөө дэлхийн хэмжээний эрчим хүчний хямралын асуудал болсон байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын наадмыг Япон Улсын нийслэл Токио хотод долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулав.
Японы Улсын нийслэл Токио хотын Шинжүкү тойрогт олимпын наадамд зориулан Японы архитектурч Кенгү Кумагийн загварыг ашиглаж, 1.5 тэрбум ам.доллароор бүтээсэн 70 мянга гаруй хүний багтаамжтай Олимпын цэнгэлдэхэд 206 орны 11 мянга гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
“Ковид-19” цар тахлын тархалттай холбоотойгоор “Токио-2020” зуны олимпын наадмын нээлт эхлэх хүртэл цуцлагдах магадлал өндөр байсан. Нэг жилийн хугацаанд хойшлогдоод байсан олимпын наадмыг зохион байгуулах хорооноос амжилттай зохион байгуулж, АНУ-ын шигшээ баг нийт 113 медальтайгаар тэргүүлж, ээлжит зуны олимпын наадмыг өндөрлүүлэв. Үүний араас БНХАУ-ын шигшээ баг 88 медальтайгаар удаалж байгаа бол наадмыг зохион байгуулагч Япон Улсын шигшээ баг нийт 58 медальтайгаар гуравдугаар байр эзэлсэн юм.
Цар тахлын улмаас цуцлагдах магадлал өндөр байснаас гадна олимпын наадмын эргэн тойронд хэд хэдэн онцлох үйл явдал болж өрнөсөн. Олимпод оролцох тамирчид халдвараас сэргийлэх, тусгай Олимпын хотхонд байрлаж, зохион байгуулагч орноос тамирчдыг жолоочгүй нийтийн тээврээр цэнгэлдэх рүү тээвэрлэж байлаа. Мөн олимпын нээлт болон хаалтын үйл ажиллагааны үеэр 1800 гаруй дрон ашиглаж, 3D хэмжээст үзүүлбэр үзүүлсэн нь түүхэн дэх анхны тохиолдол болж үлдсэн юм.
Мөн энэ удаагийн зуны олимпод ОХУ-ын баг, тамирчид эх орныхоо албан ёсны төрийн далбаа, нэрийг ашиглаагүй юм. Спортын арбитрын шүүхээс ОХУ-ын улс төр тамирчдаа допинг хэрэглэхийг дэмжсэн, уг хэрэгт холбогдсон тухай зарлаж, хориг арга хэмжээ авсан. Улмаар ОХУ-ын баг, тамирчид эх орныхоо нэр, туг, төрийн дууллаа ч ашиглах эрхгүй болсон. ОХУ-ын баг, тамирчид ОХУ-ын Олимпын хорооны нэр дор 32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпод оролцсон юм.

Хуурайшилт, газрын хөрсний температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд өнгөрсөн долдугаар сараас наймдугаар сар хүртэх хугацаанд дэлхийн таван тивд зургаан томоохон түймэр гарсан.
Дэлхийн хамгийн хүйтэн цэг Сибирийн ойгоос эхлээд АНУ, Грек, Канад, Турк, Итали Улсыг ч түймэр дайрсан юм. Түймрийн улмаас хэр хэмжээний хохирол учирч, хэдэн хүний амь эрсэдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоог хүртэл гараагүй байгаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газруудын зөвлөлөөс дэлхийн тивүүдэд болж буй гамшгийн хэмжээний түймрийн талаар “Нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, агаарын чанарыг хурдан сайжруулбал 20-30 жилийн дараа л дэлхийн температур тогтворжих боломжтой” талаар сануулж байлаа. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш түймрийн аюулыг хүн төрөлхтний эрүүл мэнд, ирээдүйд сөргөөр нөлөөлөх “улаан кодтой” гамшиг болж байгааг баталсан юм.

Энэ жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган болсон. Тэгвэл дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхлэхээс өмнө болж, чуулганаас илүү анхаарал татсан нь “Аукус” батлан хамгаалахын тусгай гэрээ.
“Аукус” тусгай гэрээг АНУ, Их Британи, Австрали Улс Энэтхэг, Номхон далайн бүс нутагт БНХАУ хүчирхэгжиж, цэрэгжиж байгаагийн эсрэг аюулгүй байдлын тусгай гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахад АНУ-ыг төлөөлж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар байлцсан билээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг “Их долоо”-гийн АНУ, Их Британи болон “Их 20”-ийн Австрали Улсын дунд байгуулсан тусгай гэрээнд тусганы дагуу дээрх орнууд хиймэл оюун ухаан, квант технологи, кибер сүлжээний технологийг хуваалцах юм.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалт эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Жо Байден нар уулзалт хийсэн байдаг. Уг уулзалтаар хоёр орны удирдагчид ОХУ, БНХАУ-тай холбоотой асуудалд хандах чиглэлээ тодорхойлж, тохиролцсон гэнэ. Эцсийн дүнд Жо Байден, Борис Жонсон нар “Нийтлэг ашиг сонирхол тулгуурласан байх ёстой” гэсэн шийдэлд нэгдсэн байна.
Харин энэ талаар БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэнъюй “АНУ, Их Британи, Австрали Улс гуравдагч орны ашиг сонирхлыг хөндсөн, аль эсвэл хохироосон онцгой эвсэл байгуулах ёсгүй. АНУ, Их Британи, Австрали хүйтэн дайны сэтгэхгүй, өрөөсгөл үзэл суртлаасаа салах хэрэгтэй” гэсэн.
Ээлжит НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар дэлхийн орнуудын гэрээ хэлцэл их болсон ч, нөгөөтээгүүр Евразийн орнуудаас барууны орнуудыг арьс өнгөний үзэл, эсэргүүцлийн жагсаалд турхирсан талаар ярьж байлаа. Харин дээр дурдсан “Аукус” гэрээтэй холбоотой асуудлаар олон улсын судлаач, эдийн засагчид их гүрнүүдийн дундах томоохон эдийн засгийг “мөргөлдөөн” үүсэж болзошгүйг анхааруулж байгаа юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “BBC”, “The Guardian”, “New York Times” тэргүүтэй 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн 600 гаруй сэтгүүлчтэй хамтран оффшор данстай дэлхийн нөлөө бүхий хүн, улстөрч, хөрөнгөтнүүд мэдээллийг нэгтгэсэн “Пандора баримт” эрэн сурвалжлах төслийн нийтлэлүүдийг цацсан. “Пандора баримт”-ын илрүүлсэн мэдээллээр 29 мянган оффшор данстай 100 гаруй тэрбумтан, 35 албан тушаалаа хашиж байгаа болон өгсөн Ерөнхийлөгч, 300 гаруй төрийн албан тушаалтны нэр холбогдоод байгаа юм. Дээд дурдсан тооны хүмүүс “Ойролцоогоор 32 их наяд гаруй ам.долларыг татвараас нуун дарагдуулсан байж болзошгүй” хэмээн хамгийн эхний мэдэгдлээрээ мэдэгдсэн. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум 11.9 сая гаруй санхүүгийн бүртгэл бүхий 2.94 терабайт хэмжээтэй нууц мэдээллийг цуглуулсан байна.
“Пандора баримт”-ын ил болгосон оффшор данстай холбогдсон улстөрчдийн дунд дэлхийн томоохон улсын удирдагчид байсныг дурдах нь зүй. Өнгөрсөн аравдугаар сарын 4-нд цацагдсан мэдээллээр тус төслийн ил болгосон оффшор данстай 11 орны Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асан 11, дөрвөн Ерөнхий сайд, Ерөнхий сайд асан таван хүн багтсан байна. Мөн Колумбийн дуучин Шакира, Германы супермодель Клаудиа Шиффер, Энэтхэгийн крикетийн алдартсан Сачин Тендулкар, Аргентинийн хөл бөмбөгийн тоглогч Анжел Ди Мариа зэрэг алдартнууд багтсан нь ч олны сонирхлыг татсан юм.

| ОНЫ ОНЦЛОХ: Дэлхийн таван тив шатаж, газрын тос, эрчим хүчний хомстол нүүрлэж, 20 жил үргэлжилсэн дайн эцэслэв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |