АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр халдлагад өртөж, буудуулсантай холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, олон улсын улс төр эргэн анхаарлын төвд орж ирлээ. Тухайлбал, Д.Трампын амийг хөнөөхийг завдсан халдлагатай холбоотойгоор дэлхийн толгой баячууд ирэх сонгуулиар хэнийг дэмжиж, санхүүжүүлж ажиллахаа илэрхийлж, хэд хэдэн орны төрийн тэргүүн хамгаалалтаа чангаруулж, зарим нь хамгаалалтгүй явах болов. Харин тэр дундаас саяхан БНЭУ-ын Ерөнхий сайдыг хүлээн авч, дээд хэмжээний уулзалт хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгаалалтаа буулгасан үйлдэл олныг гайхширууллаа. Тэгвэл амиа ч алдаж болзошгүй халдлагаас амьд үлдэж, сонгогчдын дунд хүлээлт үүсгэсэн АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын гарт очсон, ялалт байгуулахад нь туслах "хөзрүүд" болон түүнтэй холбоотой хэрэгт хариу үзүүлсэн дэлхийн удирдагчдын "нүүдэл"-ийг тоймлон хүргэе.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр Пенсильвани мужид сонгуулийн кампанит ажлаа хийж яваад буудуулсан. Тодруулбал, халдагч Д.Трампыг үг хэлж байхад нь халдаж, индэрийн зүг хэд хэдэн удаа буудсан байдаг. Уг халдлагын улмаас индэрийн ард зогсож байсан хоёр иргэн амиа алдсан бол нэр дэвшигч чихэн тус газраа буудуулж шархадсан юм. Улмаар хамгаалалтын ажилтнууд халдагчийг олж устгасан бөгөөд халдагч орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр сонгуулийн кампанит ажил болж байсан газрын ойролцоох барилгын дээвэр дээрээс буудсан байжээ. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн аминд халдахыг завдсан этгээдийг холбогдох байгууллагуудаас шалгаж байгаа аж.
Харин Дональд Трамп халдлагаас хойш хэд хоногийн турш чимээгүй байсан ч энэ долоо хоногт Бүгд Найрамдах намын хуралд чихэндээ боолттой гарч ирэн үг хэлснээр сонгуулийн кампанит ажлын үр дүнг базсан үйлдэл болсон талаар олон улсын шинжээч, судлаачид бичиж байна. Тодруулбал, халдагчийн сум Дональд Трампын гавлаас нэг инч зайтай зөрсөн бөгөөд хэдий чихэн тус газраа буудуулсан ч нэлээд хоногийн эмчилгээ шаардлагатай гэгдэж байв. Харин Д.Трамп халдлагаас хойш удалгүй намынхаа хуралд чихний боолттой "баатар"-ын дүрээр гарч ирсэн нь америкчуудын сонирхлыг ихээр татсан гэнэ. Улмаар Америкийн сонгуулийн байгууллагаас Дональд Трампыг албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарласан бөгөөд албан ёсны эрхээ олж авахтай зэрэгцэн ард түмнээсээ асар их дэмжлэг хүлээх болов.
Нөгөөтээгүүр дэлхий нийт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын асуудлаар "Хэрэв суманд өртөж, амиа алдсан бол юу болох байсан бэ” гэх асуулт гаргаж ирэн, олон таамаг дэвшүүлж байна. Тэр дундаас "CNN" агентлаг халдлагын хэргийг "Америк иргэний дайнаас нэг инч зайтай өнгөрлөө" хэмээн онцолсон бөгөөд нэр дэвшигч амиа алдсан ч бай, үгүй ч бай дээрх халдлага улс төрийн үүднээс асар нөлөө үзүүлж, сонгуулийн санал хураалтад ч шууд утгаараа нөлөөлөхийг анхааруулжээ. АНУ-д 1968 оны дөрөвдүгээр сард Мартин Лютер Кингийг буудан хөнөөсөн халдлагын дараа 43 хүн амиа алдаж, 3500 хүн шархдаж, 27 мянган хүн баривчлагдсан томоохон бослого дэгдсэн байдаг. Тэгвэл үүний адилаар дээрх халдлага хэдий нэр дэвшигч амиа алдаагүй ч либерал, консерваторуудын дундах том дайны эхлэл болж буйг шинжээчид тайлбарлаж байна. Харин Дональд Трамп Бүгд Найрамдах намын хуралд эргэн ирж үг хэлэхдээ эрх баригч намыг "Аллагын нам" хэмээж, "Надад улс орноо дахин нэгтгэх боломж гарч ирлээ" гэсэн нь халдлага сайнаар ч, муугаар ч төгссөн өөрт нь давуу тал үүсгэх "хөзрүүд" ирснийг илтгэж байгаа гэнэ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг гарт өөрт нь давуу тал авчрах ямар "хөзөр" байгааг олон улсын тоймчид юу гэж үзсэнийг тодруулъя.
МАГАДЛАЛ
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчид дахин сонгогдох магадлал бага гэж саяхныг хүртэл ажиглагчид онцолж байлаа. Хямрал, эсэргүүцлийн хөдөлгөөн (BLM), байгалийн гамшиг зэрэг олон таагүй үйл явдал Америкт өрнөхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон бичсэн номдоо Д.Трампын тухай таагүй баримтуудыг дэлгэсэн. Хэдий аливаа хямрал, халдлагын үед Ерөнхийлөгчийн рейтинг өсөж, ард түмэн бусад үеэс илүү Төрийн тэргүүнээ дэмждэг ч энэ удаад тэгэх, эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сард Д.Трампын рейтинг 39 хувь байсан ч сүүлийн сард сонгогчдын дунд түүний рейтинг өсөж байгаа нь 2016 онд Хилари Клинтоныг гүйцэж түрүүлсэн түүхийг нэхэн сануулж байгаа гэнэ.
ЭСЭРГҮҮЦЭЛ
BLM буюу “Өнгөт арьстнуудын амьдрал үнэ цэнтэй" нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн Д.Трампын томоохон сорилт болов. Цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьстнууд, Америкийн нийгэмд амь бөхтэй оршсоор буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шударга бус тогтолцоог халах хүслээс улбаалсан эсэргүүцлийн жагсаалын хариуд тэрбээр хууль журмыг хүндэтгэн, нийгмийн үнэт зүйл, шударга ёсны төлөө арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Үүний хариуд түүнийг арьсны үзэлтэн гэж буруутгаж байв. BLM эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хүмүүс машин шатааж, дэлгүүр тонож, хүний амь эрсэдсэн нь Америкийн үнэт зүйлд халдаж байна гэсэн Д.Трампын байр суурийг илүү үнэмшилтэй харагдуулсан. Эмх замбараагүй байдлыг зогсоох арга бол хүч хэрэглэхээс гадна ийм нөхцөл үүсгэж буй шалтгаан, хүчин зүйлийг үгүй болгох гэж Д.Трамп тайлбарлаж байлаа. Ингэсний дүнд иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмжийг бий болгох, цагдаа, хууль сахиулах албыг орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэх, ингэхдээ санхүүжилтийг нь хасахгүй гэж тэрбээр амлав. Арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх нь чухал гэдгийг үгүйсгээгүй ч хууль журам бүхнээс дээгүүр гэдэг чигийг Д.Трамп баримталсан нь түүнд нэмэх оноо авчирсан.
СУЛ ӨРСӨЛДӨГЧ
Төрийн тэргүүний алба хашсан дөрвөн жилийн хугацаанд Д.Трамп хачирхалтай, дургүйцэл төрүүлэм олон мэдэгдэл, үйлдэл хийсэн. Төрийн тэргүүн сэтгүүлчидтэй ам муруйж, өрсөлдөгч рүүгээ боломж олдвол дайран, гадаад харилцааны тал дээр ч болгоомжгүй үйлдэл гаргаж байв. Товчхондоо, энэ хугацаанд түүний хачин, этгээд үг, үйлдэлд ард түмэн ч, дэлхий нийт ч дассан гэж хэлж болно. Энэ удаад одоогийн төрийн тэргүүн, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден харин илүү либераль, төвийг сахигч, центрист байж дахин таарсан нь Д.Трампыг ялалт байгуулахад нөлөөлж магадгүй гэнэ. Энэ бүх хугацаанд Д.Трамп төлөв түвшин, ухаалаг, төвийг сахисан улстөрч болох гэж зүтгэсэнгүй, харин ч алдаа дутагдалтай, гэхдээ шударга, Америкт хайртай удирдагчийн имижийг бүрдүүлж чадсан. Мөн баримталсан бодлогоороо тэрбээр Америк бол хууль ёсоор амьдарч буй цагаачид, гэм буруугаа ухаарсан гэмт хэрэгтэнд эх орон нь болж, хууль ёсны дагуу өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрдөг улс орон гэдгийг харуулахыг зорьсон.
“КОНСЕРВАТИВ" ДЭЭД ШҮҮХ
АНУ-ын сенат Дээд шүүхийн есөн шүүгчийн нэгээр Д.Трампын санал болгосон Эми Кони Барреттыг томилсон байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн түүнийг ийнхүү шүүгчээр баталсан нь Д.Трампын хувьд улс төрийн том ялалт гэж ажиглагчид үзэж байна. Эми Кони Барретыг томилсноор Дээд шүүхийн бүрэлдэхүүн консерватив үзэл баримтлалтай зургаан шүүгчтэй болов. Энэ нь Америкийн цаашдын бодлого, ард олны амьдралд хамаатай олон асуудалд бүгд найрамдахчууд нөлөөлөх боломжийг бий болгож байгаа аж.
ТОЙМ: В.ПУТИНЫ ТОХУУРХСАН “НҮҮДЭЛ” БА Д.ТРАМПЫН ГАР ДАХЬ “ХӨЗРҮҮД” |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |