Технологийн эрин зуун гэгддэг XXI зууны хамгийн гол салбаруудын нэг мэдээ, мэдээллийн технологийн салбар сонгуулийн санал хураалтад хүчтэй нөлөөлдөг тухай гаднын судлаач, шинжээчид үзсэн байдаг. Тухайлбал, Германд төвтэй олон улсын судалгааны “Statista” компанийн шинэ судалгаанд 2024 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар нийт 5.44 тэрбум хүн сошиал сүлжээ ашигладаг бөгөөд сонгуулийн насны дийлэнх хувь цахим сүлжээнд төвлөрсөн байгаа аж. Харин хүн амын дийлэнх идэвхтэй ашиглаж буй энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа явуулах хэрэгсэл болгон ашиглаж байгаа бөгөөд олон нийтэд хүрсэн, олны анхаарлыг татаж, дэмжлэг, шүүмжлэл аль алинаар нь сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаа гэх нь бий. Тэгвэл Монгол Улсад парламентын сонгууль болох гэж байгаатай зэрэгцэн “галзуу” ганц маркетингаар сонгуульд ялалт байгуулсан гаднын улстөрчдийн зарим жишээг хүргэж байна.

Гол амлалт: Өөрчлөлт
Маркетинг, пи-арын стратеги: АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обамаг залуу үеийнхнийг сонгуульд татан оролцуулж чадсанаараа ялалт байгуулсан гэж үздэг. Тухайлбал, Барак Обамагийн “Америк амлалт” хэмээн нэрлэгдээд байсан амлалтууд дунд АНУ-д өөрчлөлт, шинэчлэлтийн арилгаж, төрийн албан дахь арьс өнгөний ялгаварлалыг бууруулахаас гадна тус улсад заналхийлсэн хэргүүдийн эргэн сөхөж, хүчтэй хариу өгөх зэрэг амлалт байв. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Барак Обама тухайн үед олон нийтэд хүрч, хэрэглээнд ороод удаагүй байсан “Facebook”, “Twitter”, “Youtube” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг түлхүү ашиглажээ. Ингэхдээ Б.Обама сайн дурынхны сүлжээгээ маркетинг хийхэд бус цахим хаяг, сонсогчдын бүртгэл зэрэг мэдээлэл цуглуулахад дайчилж, улмаар хүн амын чухал үзүүлэлтүүдэд нөлөөлдөг насны ангиллыг ялгаж, түүндээ улам хүрэхүйц байдлаар цахим сүлжээнд маркетингаа хийсэн байдаг. Түүнчлэн кампанит ажлаараа өөрийн “Өөрчлөлт” гэсэн амлалтаа зураач Шепард Фэйригийн нэрт “Найдвар” зургийг ашиглан амлалтаа итгэл, найдвар хэмээн брэнд болгосон байна.

Гол амлалт: Бүх нийтийн хөгжил
Маркетинг, пи-арын стратеги: 2014 онд болсон Энэтхэгийн үндэсний сонгуульд ялалт байгуулсан Нарендра Модигийн маркетингийн төлөвлөгөө Барак Обамагийнхтай ойролцоо боловч зарим талаараа арай сайжруулсан байдаг. Тухайлбал, Нарендра Модигийн тэргүүлдэг BJP буюу Бхаратия Жаната намын 2014 онд Энэтхэгийн ард түмэнд өгсөн гол амлалт бүх нийтээрээ хөгжих байсан. Модигийн BJP нам “Achhe Din Aane Wale Hain” буюу “Сайн сайхан өдрүүд ирж байна” гэсэн уриа үгээр кампанит ажлаа явуулсан бөгөөд мөн л цахим хэрэгслүүдийг гол “бай”-гаа болгосон. Ингэхдээ зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэл, сэтгэгдлийн загвараар оруулах бус “Сайн сайхан өдрүүд ирж байна” гэсэн уриа үгээ болон нэр дэвшигчдийн ярилцлагуудыг 3D холограмм ашиглан олон давтамжтайгаар нэгэн зэрэг цацаж байсныг олон улсад сонгуульд маш нөлөөтэй арга барил гэж үзсэн бөгөөд “Холограмм жагсаал” ч гэж нэрлэж байв.

Гол амлалт: Авлигатай тэмцэх, шинэчлэл хийх
Маркетинг, пи-арын стратеги: Өдгөө дэлхийн анхаарлын төвд ороод буй төрийн тэргүүнүүдийн нэг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг сонгуулиар ганц гол амлалтаараа азтай эсвэл адал явдалтай аргаар сонгогдсон гэж үздэг. Тухайлбал, 2019 оны Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн жүжигчин В.Зеленский сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилдаа мэргэжлийн онцлогоо түлхүү гаргаж, тайз, дэлгэцээр дамжуулан мэдээллүүдээ түгээжээ. Украин Улсын дотоод асуудлуудад шинэчлэл хийж, авлигатай тэмцэх гол ажлын төлөвлөгөөтэй нэр дэвшсэн жүжигчин В.Зеленский пи-араа түүнтэй хамт нэр дэвшсэн өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенко руу чиглүүлж, мэргэжил нэгтэй жүжигчдээрээ дамжуулан тайз, дэлгэцээр “Петр Порошенко бол гаднын байр суурь Украинд хүчирхэгжиж, авлига газар авах болсон шалтгаан” гэсэн мессежийг идэвхтэй цацаж байжээ. Улмаар олон нийтийн түлхүү үйлчлүүлдэг тайз, дэлгэцийн урлагт нөлөөлж чадсанаар Петр Порошенкод өгсөн сонгогчдын итгэл унаж, Володимир Зеленский сонгуульд ялалт байгуулах болсон аж.

Гол амлалт: Татварыг бууруулж, шүүхийн тогтолцоог шинэчлэх
Маркетинг, пи-арын стратеги: АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампыг ард түмэн амласан ажлын төлөвлөгөө, амлалтаасаа илүү маркетинг, пи-арынхаа хүчээр ялсан гэж үзэх нь олонтаа. Тухайлбал, 2017 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Д.Трампын гол амлалт татварыг бууруулж, шүүхийн тогтолцоог шинэчлэх байв. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үлдээсэн “Обамакэйр” гэх “Хий хоосон өөрчлөлтөд дуудсан” тогтолцоог арилгаж, цэрэг, батлан хамгаалахад зарцуулах хөрөнгөө багасгах байдаг. Харин Д.Трампын кампанит ажлаа явуулсан пи-арын стратеги уламжлалт сонгогчдоос “санал гуйхаас” илүү “Америкийг дахин агуу болгоё” гэсэн уриатай байсан нь нэр дэвшигчийн эсрэг дургүйцлээ илэрхийлсэн томоохон хүрээлэл бий болгосон. Гэхдээ олон нийтээс шүүмжлэл хүртсэн “Америкийг дахин агуу болгоё” гэсэн уриатай нөгөө талаараа илүү олон хүнд хүрсэн нь сонгогчийн болон мэдээллийн боловсрол багатай хүрээлэлд нөлөөлж, Д.Трампыг сонгоход нөлөөлсөн гэж үздэг. Түүнчлэн Дональд Трамп сонгуулийн кампанит ажил болон гол амлалтыг нь шүүмжилж, харлуулж байгаа мэдээллүүдийг үгүйсгэсэн байр суурь илэрхийлэхдээ “fake news” гэх үгийг олонтаа ашиглаж, албан ёсны мэдээлэлд нь ашигласан нь олон улсад “fake news” буюу худал мэдээлэл гэж нэр томьёо дэлгэрэхэд нөлөөлсөн гэнэ. Улмаар Дональд Трампыг өөрийг нь шүүмжилж, харлуулсан мэдээллийг эсрэгээр нь ашиглаж, сайн дурынхнаар цуглуулуулж байсан хүн ам, нас, хүйсээр ангилсан сэтгэл зүйн мэдээллээ ашиглан нөлөөлж, сонгуульд ялалт байгуулсан гэж үздэг юм байна.

Гол амлалт: Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын татан буулгаж, шүүх ажиллагаа явуулах
Маркетинг, пи-арын стратеги: Улс төрөөс харь, хөндий явсан крикет спортын Пакистаны супер од Имран Ханыг тухайн зщийн Засгийн газарт дургүйцсэн иргэдийн байр суурийг зөвөөр ашиглаж, өөртөө ялах боломж үүсгэсэн гэж үздэг. Тухайлбал, 2019 оны Пакистаны Бүх нийтийн сонгуульд PTI буюу Техрик-и-Инсаф намаас нэр дэвшсэн Имран Хан тухайн үед авлига, албан тушаалын хэргээр олны анхаарлыг татаад байсан Засгийн газрын эсрэг авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг татан буулгаж, тэднийг шүүх хурлаар оруулах гол амлалт өгсөн. Харин сонгуулийн кампанит ажлаа явуулахдаа тэрбээр “Пакистаны Батлан хамгаалах хүчин, цэрэг, армийн гол нөлөөлөгчид надад дэмжлэг үзүүлж байгаа” гэх санааг түлхүү гаргаж байсан байдаг. Түүнчлэн тухайн үеийн армийн томоохон удирдагч, генералуудыг кампанит ажилдаа оруулж байсан нь сонгогчдод “Имран Хан авлигад баригдсан Засгийн газрыг өөрчилж, албан тушаалтнуудыг татан буулгаж, шүүж чадах цэргийн хүчтэй юм байна” гэсэн ойлголт төрүүлсэн нь Имран Хан ялалт байгуулж, Ерөнхий сайд болох гол түлхүүр болсон гэж үздэг юм байна.
| “ГАЛЗУУ” ГАНЦ МАРКЕТИНГААР СОНГУУЛЬД ЯЛСАН УЛСТӨРЧИД |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |