Ромын папын Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш манай орны гадаад харилцааны нэр хүнд өсөж, өнгөрсөн онд “гуравдагч хөрш”-үүдтэйгээ идэвхтэй харилцаа тогтоож, айлчилж байсан нь олон улсын анхааралд өртсөн. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн сард болсон “Давос”-ын Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр “Go Mongolia” буюу 2024 оныг Монгол руу аялах жил болгон зарласантай холбоотойгоор Монгол Улс гаднын хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ. Гаднын хэд хэдэн орны нөлөө бүхий төрийн түшээ, Ромын пап айлчилснаас хойш төрийн айлчлал нь гаднынхны сонирхлыг татаж байгаа энэ үед Монгол Улсад 2024 онд айлчлах гаднын төрийн тэргүүн, нөлөө бүхий хүмүүсийг танилцуулж байна.
Монголын газар нутгаар дамжин ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум орчим шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж буй. Хэрэв уг хийн хоолойг бүтээн байгуулж чадвал ОХУ байгалийн хийгээ БНХАУ-аас эхлэн бусад Азийн орон руу чиглүүлэн нийлүүлэлтээ нэмж, Зүүн Хойд Азийн эрчим хүчний динамикийг өөрчлөх чухал ач холбогдолтой. Гэсэн ч төсөл эцэслэн баталгаажаагүй явсаар ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэв.

Зүүн Европт өрнөж буй геополитикийн асуудал, дайнтай холбоотойгоор эдийн засгийн томоохон сорилттой нүүр тулаад буй ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор дайны зарлагаа нөхөхөөр яаравчилж байгаа нь өнгөрсөн “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтаар ажиглагдсан. Түүнчлэн уг уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эх орондоо айлчлах хүсэлт тавьсан бөгөөд байгалийн хийн хоолойн төслийг эцэслэн баталгаажуулж, бүтээн байгуулалтыг нь яаралтай эхлүүлэхийн тулд Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах өндөр магадлалтай талаар гаднын хэвлэлүүд мэдээлсэн. Монгол Улсад сүүлд 2019 онд Халх голын байлдааны 80 жилийн ойгоор айлчилж, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, зам тээвэр, худалдааны эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаад айлчилбал “Сибирийн хүч-2” бүтээн байгуулалтыг яаравчлан эхлүүлэх асуудлыг түлхүү оруулж, хоёр орны худалдааны салбар, экспорт, импортын барааны асуудлаар ярих магадлалтай гэнэ.
Энэ онд БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Уг ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлах хүлээлттэй байгаа талаар олон улсын хэвлэлүүд бичиж байгаа бөгөөд хоёр талын хувьд маш чухал айлчлал болох тухай ч онцолсон байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн хувьд Монгол Улсад 2014 онд айлчилж, Монголын төрийн тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийснээс хойш манай орны удирдагчид жилд багадаа хоёр удаа БНХАУ руу айлчилдаг болсон буюу хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан. Түүнчлэн БНХАУ-ыг байгуулагдахад анх хүлээн зөвшөөрсөн цөөн хэдэн орны нэг нь Монгол Улс учир дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан манай оронд айлчлах магадлал өндөр гэж үзэж байгаа юм.

Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчилбал яригдах хамгийн гол сэдэв нь нарийн царигийн төмөр замын асуудал гэнэ. Урд хөршийн талаас манай орныг нарийн царигтай төмөр замтай болгох асуудлыг эртээс ярьж буй. Бүр тухайн үедээ л урд хил дээр тулж ирчихээд нам гацсан. Олон улсын төмөр замын стандартад нийцсэн гэх нарийн царигтай төмөр зам ажилд одоо Монголын талын холболт хүлээгдэж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчилбал уг нарийн царигтай зам барих ажлыг эцэслэн шийдвэрлүүлэх зорилготой байх аж. Түүнчлэн ОХУ-ын “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтыг дэмжихтэй холбоотойгоор Өвөрмонголын нутагт шинээр томоохон аж ахуй, худалдааны бүс байгуулахаар зэхэж буй. Зөвхөн бүтээн байгуулалтын хэлэлцээ, ярианаас гадна БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд ирвэл саяхан тодорсон Х Богдын асуудлыг хөндөж, ярилцах магадлалтай гэнэ.

Мөн энэ онд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмер Монголд Улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлал нь өнөөдрөөс эхэлж байна. Өдгөө 68 настай Ерөнхийлөгч Ф.В.Штайнмер Монголд гэргийн хамт айлчилж буй бөгөөд төрийн айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг өргөжүүлэх асуудлаар ярилцана. Түүнчлэн айлчлалын хүрээнд эрчим хүч, зам тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн бөгөөд уг айлчлалтай зэрэгцэн Германд хэт барууны үзлийг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа аж.

Өнгөрсөн намар АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон. Чуулганы үеэр төрийн тэргүүн Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио нартай уулзалт зохион байгуулсан байдаг. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны төрийн тэргүүнтэй хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ирэх жилүүдэд эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хоёр тал санал нийлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Мөн үүнтэй холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө мэдэгдсэн. Төрийн айлчлалыг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиогийн хамт хийх бөгөөд гаднын хэвлэлүүд Францтай ураны салбарт хамтран ажиллах гэж байгаа Монгол Улс энэ салбарт туршлагатай Казахстантай харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулж байгааг онцолж байна.

2024 онд Монголд айлчлах дараагийн төрийн тэргүүн бол Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко. Өнгөрсөн 2023 он гарахын өмнөхөн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн айлчлалын тухай мэдээлэл ил болсон бөгөөд 2024 онд айлчлахаар төлөвлөсөн хэд хэдэн орны дунд Монгол Улс багтсан талаар гаднын хэвлэлүүд мэдээлсэн. Мөн энэ талаар тус улсаас манайд суугаа Элчин сайд Дмитрий Николаевич Горелик УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай хийсэн уулзалтынхаа үеэр дурдсан байна. Тодруулбал, Беларусийн төрийн тэргүүн Монголд хийх төрийн айлчлалаа энэ сард хийхээр төлөвлөсөн бөгөөд түүний айлчлалыг хоёр орны хоорондын дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалж, олон талт харилцааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой талаар эх сурвалжууд онцолжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд Куба Улсад зохион байгуулагдсан хөгжиж буй орнуудын “77”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт оролцсон. Дээд хэмжээний уулзалтын зэрэгцээ ээлжит “77”-гийн бүлгийн хуралдааныг даргалж байсан Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелтэй уулзалт хийсэн байдаг. Уулзалтын үеэр Кубын төрийн тэргүүн монгол оюутнуудад олгодог тэтгэлгээ цаашид нэмэгдүүлэхээ мэдэгдсэн бөгөөд цаашид хоёр орон төрийн тэргүүний харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой эсэх талаар ярилцжээ. Үүнтэй холбоотойгоор Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел 2024 онд Монгол Улсад айлчлахаа мэдэгдсэн бөгөөд Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро айлчилснаас хойших анхны төрийн айлчлал болох төлөвтэй байгаа юм.
| ТАНИЛЦ: МОНГОЛД ЭНЭ ОНД АЙЛЧЛАХ ГАДНЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН, НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС |
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |