Данийн хатан хаан II Маргрет хаан ширээнд суусан 52 жилийнхээ ойгоор суудлаасаа бууж, угсаа залгамжлах ханхүү Х Фредерикт титмээ шилжүүлэхээ мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр Кристиансборг шилтгээнд угсаа залгамжлах ханхүү Х Фредерикийг Данийн хаанаар өргөмжилжээ. Данийн шинэ хааныг өргөмжлөх ёслолыг үзэхээр Кристиансборг шилтгээний гадна хэдэн арван мянган хүн цугласан бөгөөд Данийн Ерөнхий сайд болон бусад албаны төлөөлөгч ёслолд оролцсон байна.
| Х Фредерикийг Данийн хаанаар өргөмжлөв |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |