• Өнөөдөр 2024-04-27

Бишкек зохион байгуулсан алан хядах ажиллагааны ЖИНХЭНЭ ЭЗЭДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ

2020-11-17,   580

        2016 оны  наймдугаар сарын 16-ны өдөр Киргизийн нийслэл Бишкек хотын Чингиз Айтматовын өргөн чөлөөнд  БНХАУ-ын ЭСЯ-ны байранд хүчтэй дэлбэрэлт болсон. Киргизийн дугаартай “Mitsubishi Delica” микроавтобустай амиа золиослогч ЭСЯ-ны баруун талын хаалгыг дайран орж тэсрэх бөмбөг дэлбэлсэн. Дэлбэрэлтийн хүч 10 кг тротилтой тэнцэж байсан гэдэг. Энэ бол үнэхээр төсөөлөхөд бэрх хүчтэй дэлбэрэлт. Микроавтобус юу ч үгүй болж хэсгүүд нь 200 метр хол  шидэгдэж, ЭСЯ-ны байр эвдэрсэн тул үйл ажиллагааг  нь түр хугацаагаар зогсоохоос өөр аргагүй болсон.

Энэ хэргийг Киргизийн тусгай албаныхан шалгасны эцэст нэг жил хүрэхгүй хугацаанд маш сонин дүгнэлт гаргасан.

2017 оны тавдугаар сард уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал болсон.

Хасадин Исмаиловв – 18 настай  өмчийг нь хураах, хорих ял оноосон

Хикматилло Абдулажанов – 10 жилийн хорих ял, өмчийг нь хураах

Кинеязыс Мансирова – 10 жилийн хорих ял, өмчийг нь хураах

        Шүүхээс мэдэгдсэнээр дээр дурдсан хүмүүс нь хамаатнууд. Исмаилов нь бизнес эрхэлдэг, гэр бүлийн гишүүд нь Туркт бизнестэй. Мөрдлөгийн явцад тэрээр уг хэргийг зохион байгуулсан Иззотилло Саттыбаеваег Туркээс авчирсан төдийгүй тусалж байсан нь тогтоогдсон. Мансиров болон Абдулажанов нар нь узбек бөгөөд тэдгээрийг Саттыбаевт 1000 ам.доллар өгч энэ хэргийг үйлдүүлсэн хэмээн шүүх үзсэн.

        Саттыбаев нь Киргизид  Бободжонова хэмээх нэрээр Таджикийн хуурамч паспортороор орж ирээд машин худалдан авч түүндээ тэсрэх бөмбөг суурилуулсан. Тэсрэх бөмбөг хэрхэн суурилуулах талаар заалгасан байсан бөгөөд амиа золиосологч машины жолооч нь  Зоир Халилов хэмээх нэрээр Таджикийн хуурамч паспорттой байсан. Үнэн хэрэгтээ тэрээр уйгар үндэстэн Сири дэх “Зүүн Туркестаны лалын хөдөлгөөний” гишүүн аж. Сүүлд нь уг хэргийн гол зохион байгуулагч нь “Джамаат таухид ва джихад” бүлэглэлийн толгойгч Абу Салах аль-Узбеки хочит  Сиожидин Мухтаро болохыг мэдсэн. Тэрээр өмнө “Таблиги Джамаат” бүлгийн гишүүн байсан бөгөөөд зарим нэгэн мэдээллээр бол 2016 оны зургадугаар сард БНХАУ-ын  Шинжаан-Уйгараас гаралтай хүмүүс түүнд хандаж Бишкек дэх БНХАУ-ын ЭСЯ-ны эсрэг алан хядах ажиллагаа зохион байгуулахад нь туслахыг хүсчээ. Ингээд уг хэрэгт холбоотой гурван хүний нэг болох Мухтаров  нь гол зохион байгуулагч байсан.  Абу Салах гэгч нь  дэлбэрэлтийг хариуцсан, үлдсэн гурван нь  амиа-золиослогчид байсан бөгөөд тэдгээрийн талаар хуурамч паспортоос өөр ямар ч мэдээлэл байхгүй .Эдгээр алан хядагчид  хэргийг үйлдэхдээ тэдэнтэй ямар ч холбоогүй, бизнес эрхлэгч, таксины жолооч зэрэг хүмүүсийг татан оролцуулжээ. Ингэхдээ тагнуулын байгууллагыг төөрөгдүүлэхийн тулд янз бүрйн хүмүүстэй уулзаж, тэднийг халхавч маягаар ашигласан байна.

      Эдгээр алан хядагчид нь Киргиз дэх БНХАУ-ын ЭСЯ-ны байр руу халдсаныхаа дараа зугтаж амжсан. Уг хэрэг гарснаас хойш дөрвөн жил өнгөрсөн хэдий ч хэргийн гол зохион байгуулагчдыг олоогүй байна. Янз бүрийн улсын паспорттой эдгээр хүмүүс  дэлхийн орнуудаар явж, өөрсдийнхөө үзэлд бусдыг итгүүлж, янз бүрийн ажиллагаа зохион байгуулах аюултай.

Мансиров болон Абдулажанов нар нь узбек бөгөөд тэдгээрийг Саттыбаевт 1000 ам.доллар өгч энэ хэргийг үйлдүүлсэн хэмээн шүүх үзсэн.

      Бишкект зохион байгуулсан халдлагын жинхэнэ эзэд  (чухам хэн болохыг нь тогтоож чадаагүй)  тэдний ашигласан хуурамч бичиг баримтууд зэргээс  мөрдөгчид нэгэн сэжүүр олсон. Гэтэл шүүх байгууллага уг хэрэгт холбоогүй, цаашилбал хоёрдогч этгээдүүдийг  шүүсэн бөгөөд тэдний  үүнд холбоотой болох баталгаа нь тун  эргэлзээтэй байснаас гадна шүүх үндэслэл нь болж чадаагүй. Үүнийг парламентын гишүүн Абдурашид Абукадыров баталсан. Нэг үгээр хэлэхэд ял оноосон хүмүүсийг шүүх үндэслэлтэй эсэх нь тун эргэлзээтэй. Гэсэн хэдий ч хэргийг хааж, шүүх шийдвэрээ гаргаж, терроризмтай тэмцэх зорилгоор хэрхэн ажилласанаа тайлагнаж болохоор болгосон.

     Ял авсан хүмүүсээс гадна уг хэрэгтэй холбоотой байж магадгүй хүмүүсийг баривчилсан боловч тэдэнд ямар нэгэн хэрэг тулгаж чадаагүй. Үүний нэг жишээ нь Мубарак Турганбаевийг сэжиглэгчээс гэрч болгосон явдал. Энэ бүхнээс үзэхэд Киргизийн тусгай албаныхан жинхэнэ алан хядагчидтай санамсаргүй байдлаар холбогдсон хүмүүсийг гэмт буруутган болгосон гэдэг нь харагдаж байна. Ингэх ямар хэрэгтэй юм бэ. Үнэндээ ингэх нь ямар ч утгагүй. Мухтаров болон Саттаров  хоёрыг баривчлаад ял оноосон тул 18 жилдээ тэд дахин алан хядах ажиллагаанд оролцуулахгүй болгох нь  зөв гэж үзсэн бололтой. Ямар нэгэн ажиллагаа зохиож хэргийн гол эздийг олж тэдний баривчлахад чиглэсэн арга хэмжээний талаар ярихаа больё. Тиймээс ч энэ хэрэг нь алан хядах ажиллагаа зохион байгуулсан жинхэнэ эздийг өмөөрсөн мэт санагдана. Гэмт этгээдүүдийн өмгөөлөгч Данияр Мамановын ярьснаар тэр өдөр БНХАУ-ын ЭСЯ-ны эргэн тойронд ихэд сонин зүйлүүд болж байсан гэнэ. Халдлага болсон өдөр хамгаалалтын албанаас ямар ч хүн байгагаүй (1961 оны Венийн тунхаг бичигт зааснаар бол ЭСЯ-ны байрны гаднах аюулгүй байдлыг байрлаж буй улсаас хангах ёстой) бөгөөд энэ бүхэн нь зохион байгуулалттайгаар хийгдсэн гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Маманов хэлэхдээ, тэсрэх бөмбөг дэлбэлж алан хядах ажиллагаа зохион байгуулах гэсэн хэн ч Киргизид ирж болох юм байна. Харин ингэсний төлөө  хэдхэн энгийн хүмүүсийг шийтгээд өргөх юм байна гэсэн. Сэжүүр байсаар байхад яагаад тусгай албаныхан алан хядагчдын мөрөөр хөөсөнгүй вэ. Хэн нэгний гуйлтаар ингэв үү. Хэдийгээр үүнийг  батлах баримт байхгүй ч Киргизийн лалын шашны тэргүүн Максатбек ажы Токтомушиев аман заавар өгсөн гэсэн яриа ч бий. Учир нь тэрээр Хятадын эрх баригчдын Шинжаан-Уйгарт явуулж буй шашны бүлэглэлүүдийг устгах бодлогыг эсэргүүцдэг нэгэн.  Хэрвээ энэ нь жаахан ч  гэсэн үнэний хувьтай бол  хэргийг яагаад ингэж шийдсэн нь ойлгомжтой. Муфти Токтомушиев нь 2014 онд шашны тэргүүн болсон бөгөөд үүнээс өмнө 2010-2013 онд Бишкек хотын лалын шашны тэргүүн, 2017 оны  наймдугаар сарын 30-нд  буюу Хятадын ЭСЯ-ны байрыг тэсрэх бөмбөг дэлбэлсэнээс нэг жилийн дараа  тэрээр  “Достук” одонгоор шагнагдсан. Түүнээс гадна Сирожидий Мухтаров, Токтомушев хоёр нь нутаг нэгтнүүд. Хүчний байгууллагынхаас алан хядах ажиллагаа зохион байгуулсан жинхэнэ эздийг олох биш тэгс ингэсхийгээд хаачих гэж хэлэх хүмүүсийн жагсаалтыг гарах юм бол Токтомушев нэгдүгээрт биш юмаа гэхэд эхний тавд найдвартай орно.

Гэмт этгээдүүдийн өмгөөлөгч Данияр Мамановын ярьснаар тэр өдөр БНХАУ-ын ЭСЯ-ны эргэн тойронд ихэд сонин зүйлүүд болж байсан гэнэ. Халдлага болсон өдөр хамгаалалтын албанаас ямар ч хүн байгагаүй (1961 оны Венийн тунхаг бичигт зааснаар бол ЭСЯ-ны байрны гаднах аюулгүй байдлыг байрлаж буй улсаас хангах ёстой) бөгөөд энэ бүхэн нь зохион байгуулалттайгаар хийгдсэн гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. 

      Бидэнд хэн нэгнийг бурутгах баримт нотолгоо ч алга. Гэсэн хэдий ч нөхцөл байдал тун сэжигтэй байгаа гэдгийг хэлмээр байна. Киргизийн хүчний байгууллагынхан болон лалын шашныхан алан хядагчидтай холбоотой ажилласан бол тун балиар хэрэг болно. Түүнээс гадна анхаарлыг татсан нэг зүйл бий. Мухтаров болон Тогтомушев хоёр хоюулаа “Талбиги джамаат” хэмээх байгууллагын гишүүн. Энэ олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг террорист байгууллагыг  Орос ч, Казахстанд ч хориглосон. Харин Киргизид үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг. Пакистаны радикал үзэтэй шашны номлогчийн үндэслэсэн уг байгууллагад  Пакистан, Бангладешаас гаралтай олон гишүүн байдаг. Уг байгууллагын тэргүүн гэгддэг Киргизийн шашны тэргүүн Тогтомушев нь “Талибан” хөдөлгөөнийхөн ид хүчээ авч Афганстанд засгийн эрхийг булааж байх үед Пакистанд сурч байсан.

      Харин Киргизийн эрх баригчид “Талбиги джамаат”-ийн бүх гишүүдийг террористууд гэж болохгүй учир хориглох шаардлагагүй хэмээн үзжээ.  Өөрөөр хэлбэл энэ нь  тус байгууллагыг дэмжиж байгаагийн илэрлээс гадна ирээдүйн алан хядагчдыг  янз бүрийн ажиллагаанд жишээ нь Хятадын эсрэг цуглаан, хятадуудыг үзэн ядах үзлийг дэлгэрүүлэх зэрэгт оролцуулан бэлтгэж байна гэсэн үг. Энэ нь тийм том ажиллагаа биш байж болно. Гэтэл жаахан мөнгөтэй, туршлага хуримтлуулсан, үзэл суртлын хувьд бэлтгэгдсэн хүмүүс нэлээд өргөн хүрээг хамарсан алан хядах бүлэглэлийн сүлжээг бий болгох аюултай.

     Хамгийн сонирхолтой нь, Киргизид “Талбиги джамаат” гэгч байгууллага  нээлттэй үйл ажиллагаа явуулдаг. Тус улсын лалны шашны тэргүүн, тус байгууллагын гишүүд нь алан хядах ажиллагаанд оролцсон байна. Тэгвэл “Талбиги джамаат” гэгч байгууллага нь томоохон алан хядах ажиллагаа зохион байгуулж, Киргизийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаас алан хядагчдийг суллуулахыг шаардах л үлдээд байна.

Дмирий Верхотуров

 


Бишкек зохион байгуулсан алан хядах ажиллагааны ЖИНХЭНЭ ЭЗЭДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188