Узбекистан Улсын нийслэл Самарканд хотод ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 15-16-ны өдөр болсон. Тус уулзалтад 18 гаруй орны зочин, төлөөлөгч оролцож, ШХАБ тойрсон асуудал төдийгүй өнөөгийн дэлхийн геополитикийн нөхцөл байдлыг онцлон хуралдсан юм.

ШХАБ-ын 22 дахь дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, “Астана” Oлон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгч оролцжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хурлаар хэд хэдэн хөтөлбөр, хэлэлцээг баталж, үр дүнд хүргэсэн байна. Тухайлбал,

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын анхаарлыг татсан хэд хэдэн онцлох сэдэв байсны нэг нь Монгол Улсын ШХАБ талаарх байр суурь. Монгол Улс 2004 онд ШХАБ-ын анхны ажиглагч орон болсноос хойш өнөөг хүртэл байр сууриа хадгалж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд Монгол Улс ШХАБ-ын гишүүн болох асуудал эрчимтэй яригдаж, олон улсын хэвлэлүүд ч энэ тухай хөндөж байлаа.

Тэгвэл ШХАБ-ын 22 дахь дээд хэмжээний уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минтай уулзаж, хэлэлцээ хийх үеэрээ ажиглагчийнхаа байр сууринд үлдэнэ гэдгээ мэдэгдсэн нь олны анхааралд орж байна. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Монгол Улс ШХАБ-т элсэх талаар асуухад “Монгол Улс ардчилсан улс. Иргэд ШХАБ-ын тухай үзэл бодлын зөрүүтэй. Бид ажиглалтын байр сууриа үргэлжлүүлэн хадгална” гэжээ. Сүүлийн хэдэн жилийн турш идэвхтэй яригдаж байсан уг асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиглагч орон хэвээр үлдэж, төвийг сахихаа мэдэгдэж байгаа юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн гурван талт уулзалт хийсэн. Талууд Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэл ахиц гаргах асуудлыг онцолж, хэлэлцээ хийсэн юм. Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ.

ШХАБ-ын гишүүн орнуудаас нь дөрөвт нь цөмийн зэвсэг байдаг. Мөн тус байгууллагад НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн хоёр орон, дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр орон, дэлхийн эрчим хүчний хамгийн том хоёр хэрэглэгч, BRICS-н таван орны хоёр нь байдаг хүчирхэг олон улсын байгууллага. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд шинэ гишүүн элсүүлж, байгууллагынхаа хүрэх хэмжээ, хязгаарыг шинэчлэн тогтоож байгаа ч гэж хэлж болохоор байна.
2021 оны есдүгээр сард болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Египет, Катар, Саудын Арабыг байгууллагын гишүүн орон болох хүсэлтийг зөвшөөрсөн бөгөөд сая Самарканд болсон уулзалтаараа баталгаажуулж, гишүүн орноор бүртгэж авлаа. Мөн үүний зэрэгцээ ШХАБ-ын ирээдүйн гишүүн орнууд талаар тухай олон улс шуурч байна.

Тухайлбал, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө буюу энэ сарын 9-нд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Беларусь Улс ШХАБ-д элсэх өргөдлөө өгч, элсэх үе шаттай ажил эхэлсэн” талаар мэдэгдэж байсан. Өмнө нь Беларусь болно ШХАБ-ын харилцааг ОХУ-аас шийдвэрлэх үүрэгтэй байсаар ирсэн ч тус улс 2009, 2015 оны тус байгууллагын дээд хэмжээний уулзалтаар ажиглагч орноос гишүүн орон болох хүртлээ статусаа дээшлүүлж байгаа юм.
Есдүгээр сарын 15-16-ны өдөр болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд тус байгууллага Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, АНЭУ-ын хүсэлтийн талаар ярилцсан. Хуралдаанаас дээр нэр дурдсан хүсэлт тавьсан орнуудын тухайд дорвитой шийдвэр гаргасангүй. Харин ирэх жил Ираныг гишүүнээр элсүүлэх асуудлыг онцолж байв. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөснөөс хойш Турк Улс ШХАБ-ын гишүүн орон болох эсэх идэвхтэй яригдлаа. Хэрэв Турк Улс ойрын хэдэн жилдээ багтаан ШХАБ-д хүсэлтээ баталгаажуулж, гишүүн орон нь болбол тус байгууллагад элссэн анхны НАТО-гийн гишүүн орон болох аж.

| ШХАБ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: Иран ажиглагчаас гишүүн болж, Турк ШХАБ-д элссэн анхны НАТО-гийн гишүүн орон болох уу |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |