Их Британийн Засгийн газрын дотоод маргаан олон хоног үргэлжилсны дараа Ерөнхий сайд Борис Жонсоныг албан тушаалаас нь огцруулахаар болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Гэсэн ч "муу нэрт" Ерөнхий сайд Борис Жонсон өөрөө огцрохыг эрс эсэргүүцээд байгаа гэнэ.

Өдгөө 58 настай Борис Жонсон 2019 оны долдугаар сард Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдож байв. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш нэг их удалгүй дэлхийд "Ковид-19" цар тахал дэгдсэн. Харин цар тахлын үед хамгийн "муу нэрт" гэдэг "цол" хүртээд байгаа Борис Жонсон цар тахал, хөл хорионы үед 16 удаа нийгмийн цуглаан зохион байгуулсан нь тогтоогдсон гэнэ. Энэ нь ч Ерөнхий сайд Борис Жонсоныг огцруулах асуудалд голлох шалтгаан болж байгаа аж.
Хэд хоногийн өмнө Их Британийн Америкийн асуудал эрхэлсэн сайд асан Кристофер Пинчер цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хоёр хүнд хүч хэрэглэсэн хэрэг гарсан. Сайд асан Кристоферын дуулиан газар авсаар эцэст нь Ерөнхий сайд Борис Жонсоныг огцруулах хөдөлгөөн болжээ. Консерватив намын дотоод өрсөлдөгчид нь ч "Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг танхимдаа оруулж, хууль зөрчихөд нь ч хариуцлага тооцсонгүй" гэж буруутгаад байгаа юм.

Борис Жонсон цагдаагийн байгууллагаас торгууль хүлээж, хууль зөрчсөн нь нотлогдсон Их Британийн түүхэн дэх анхны Ерөнхий сайд болж байв. Түүний өнгөрсөн зургадугаар сард "Засгийн газрыг үр дүнтэй удирдана гэдэгт эргэлзэх гишүүдийн тоо нэмэгдэгдэж, итгэл төрүүлэхгүй байна" гэсэн утгатай захидал бичсэнтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас Борис Жонсоныг мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. Үүний дүнд парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулахад 211-ээс 148 нь дэмжсэн санал авч, гишүүдийн сонголтоор Борис Жонсон "амь мултарч" байлаа.
Харин түүний Их Британийн удирдагчийн байр сууриас үлдээсэн энэ "балаг" нь эцэстээ түүний өмнөх Тереза Мэй болон Маргарет Тэтчер, Жон Мэйжорийн удирдаж байсан Консерватив намыг Их Британийн Засгийн газраас унагахад хүргэсэн гэнэ.

Их Британийн Засгийн газраас 10 сайд нь огцорчээ. Тухайлбал, Риши Сунак, Сажид Жавид нарын 10 сайд албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Харин уг үйл явдлын дараа Ерөнхий сайд Борис Жонсон албан ёсоор огцрохоо зарласан талаар “Insider” агентлагт албаны эх сурвалж мэдээлжээ.
"Insider"-ийн мэдээллээр Борис Жонсон нь Консерватив намын даргын албан тушаалаасаа огцрох ч, энэ оны аравдугаар сарын 2-5-ны өдөр зохион байгуулах шинэ удирдагчийн сонгох сонгууль хүртэл "Ерөнхий сайд хэвээр байна" гэсэн байна. Нэг талаар Борис Жонсоны уг үйлдлийг Консерватив намын Удирдагчийн сонгуулийг хянах хорооны дарга Грэм Брэдитэй тохироо хийсэн байж болзошгүй гэж зарим хэвлэл мэдээлжээ.

Их Британийн улстөрийн тогтолцоо их өвөрмөц. Нэгдсэн Вант Улс бол Үндсэн хуульт хаант засаглалын дор парламентын ардчиллын засаглалтай, эрх мэдлийн хуваарилалт бүхий нэгдмэл улс. Одоогийн Хатан хаан II Элизабет бол төрийн тэргүүн. Гүйцэтгэх эрх мэдлийг хааны нэрийн өмнөөс зөвшөөрлийн дагуу Их Британийн Засгийн газар, Шотланд, Уэльс, Умард Ирландын Засгийн газрууд хэрэгжүүлдэг. Хууль тогтоох эрх мэдлийг Их Британийн парламентын хоёр танхим болох Нийтийн танхим, Лордуудын танхим, түүнчлэн Шотланд, Уэльсийн парламентад эзэмшдэг. Британийн улстөрийн систем нь хоёр намын үндсэн дээр өнөөдрийг хүрсэн гэхэд хилсдэхгүй гэдэг.
Их Британийн одоогийн Ерөнхий сайд Борис Жонсоны нөхцөл байдал, гаргасан үйлдэл нь Засгийн газрын үйл ажиллагааг доголдуулж байгаа гэх. Тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд "Парламент төдийгүй ард түмний итгэсэн итгэлийг хөсөрдүүлэн, хоёр нүүртэй нэгэн болон хувирлаа" гэж байна. Харин одоо хамгийн олны анхаарлыг татаж буй зүйл нь "Цаашид түүний улстөрийн карьер хэрхэн үргэлжлэх вэ" гэх асуулт.
.jpg)
Борис Жонсон Ерөнхий сайдаас огцрох хэдий ч, аравдугаар сар хүртэл албан тушаалаа өгөхгүй гэсэн шалтгааныг тайлбарласан олон таамгийг дэлхийн хэвлэлүүд дэлгэж байна.Тэдний олонх нь хоёр жилийн хугацаанд ажиллах явцад тулгарсан саад бэрхшээлийг ашиглан түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах хөдөлгөөнийг эрчимжүүлж байна гэх "хардалт" гаргаж байгаа аж. Харин Засгийн газрын 10 сайдаа огцруулж, олон жил ажиллаж, ард түмний итгэлийг хүлээсэн албан тушаалтнуудаа "Ажлаа өг" гэж шаардсан Борис Жонсон "багаа тайлж", жинхэнэ төрхөө үзүүлсэн нэртэй болж үлдэж байна.
| Их Британийн түүхэн дэх хамгийн "муу нэрт" Ерөнхий сайд БОРИС ЖОНСОН ОГЦРОХГҮЙ гэв |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |