Кыргызстаны парламентын сонгуульд 16 нам өрсөлдсөнөөс дөрөв нь суудал авч, сөрөг хүчний 12 нам зургаан хувийн саналын босго давсангүй. Эрх баригчид сонгуулийн дүнг будлиантуулсан гэж үзсэн сөрөг хүчнийхэн эсэргүүцэн жагсаад зогсохгүй, Төрийн ордон, хууль хүчний байгууллагын байр руу дайран орж, хоригдож байсан улстөрчдийг суллан, Засгийн газар байгуулснаа зарлалаа. Ерөнхийлөгч энэ бүх явдлыг төрийн эргэлт хэмээн зарлаж, Сонгуулийн төв хороо өмнөх дүнг цуцалж, дахин санал хураалт явуулахаа мэдэгдлээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд гурав дахь удаагаа хувьсгал хийж буй Кыргызэд ямар нөхцөл байдал үүсээд байгааг онцолж байна.
Тэсрэлт
Энэ сарын 4-ний орой буюу парламентын сонгуулийн санал хураалт дууссаны дараа Бишкект тайван байлаа. Санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулж эхэлсний дараа хотын төв цөөн хүн цуглаж, цаг хагасын дараа тэд тарцгаасан аж. Гэвч нэг хоногийн дараа Бишкекийн Ала-Тоо талбай эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн, үймээний талбар болсон юм. Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Сеидбек Атамбаевын тэргүүлдэг Социал демократ намын хэдэн зуун гишүүн, дэмжигч эсэргүүцлээ илэрхийлэн гудамжинд гарсан агаад цагдаа нар тэднийг тараахыг оролдсон нь мөргөлдөөн болж хувирч нийтдээ 600 гаруй хүн гэмтэж бэртсэн.
Сонгуулийн кампанийн үед ч байдал хурцадмал байжээ. Залуусын олонх нь сөрөг хүчнийхнийг дэмжиж байсан бол ахмадууд голчлон эрх баригчдын талд сонголт хийх төлөвтэй байв. Авлига, ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн олон асуудлаас гадна цар тахал дэгдэж, байдал хүндэрсэн учир иргэд өөр сонголтыг шаардах нь олширч ббайжээ. Тогтолцоонд үл итгэх хандлагатай, эрх баригчдыг шүүмжилсэн залуус улс төрийн шинэ хүчнийг хүсэж буй энэ үед өмнөх парламентын 120 гишүүний 103 нь эрх баригч намаас бус юм гэхэд өөр улс төрийн хүчнээс нэр дэвшсэн байна. Сонгогчдын саналыг худалдаж авсан, өөр намын нэр дор хуучин улстөрчид нэр дэвшсэн зэргээс гадна улс төрийн нам парламентад суудал авахын тулд муж бүрээс долоогоос дээш хувийн санал авсан байх ёстой гэсэн босго тогтоосон. Сөрөг хүний шинэ нам, улс төрийн хүчин энэхүү босгыг даваагүй. Өөрөөр хэлбэл сонгуульд өрсөлдсөн 16 нам, эвслийн дөрөв нь парламентад суудал авч, сөрөг хүчний 12 нам ийнхүү хоосон хоцорсон нь иргэд, залуусыг дургүйцлийг төрүүллээ.

Эрх баригчдын хагарал
Сүүлийн 10 жилийн турш эрх барьж буй Социал демократ намын харьяалалтай Алмазбек Атамбаев, өнөөгийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нар хоорондоо зөрчилдөж, А.Атамбаевыг авлигын хэргээр шоронд хорьсноос одоогийн хямрал эхэлсэн гэж хэлж болно. Намыг зангидаж асан улстөрчид бусад эвсэл, улс төрийн хүчинд элссэнээр Социал демократ нам лидергүй хоцорсон. Үнэн хэрэгтээ нам хэд хэдэн жижиг эвсэл, хүчин болон задарсан нь сонгуулийн дүн, эсэргүүцлийн хөдөлгөөний эхийг тавьжээ.
Социал демократуудаас угшилтай “Биримдик”, “Мекеним Кыргызстан”, “Кыргызстан” болон “Бутун Кыргызстан” саналын босго давж парламентад суудал авсан ч тэдний хэн нь ч олонх болоогүй учир эвсэл байгуулахад хүрээд байсан юм. Энэ зуур Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хамгийн олон суудал авсан “Биримдик” намыг түших болов. Ингэснээр нам хүчирхэгжиж, эрх барих түвшинд нөлөөгөө бэхжүүлэх боломж гарах байсан ч сөрөг хүчний нэг ч нам, эсвэл парламентад багтаагүй. Хэдийгээр жижиг, шинэ нам ч “Реформа”, “Бир Бол”, “Ата-Мекен” намын гишүүд, дэмжигчид нь АНУ болон Европын орнуудад суралцсан, боловсролтой залуус, улс төрийн шинэ давлагаа гэж үнэлэгдэж байсан билээ. Тиймээс ч өмнөх хувьсгал, жагсаалуудад хөдөөгийн оршин суугчид, ажилгүйчүүд голчлон оролцож байсан бол энэ удаад боловсрол мэдлэгтэй, зоримог, хотын залуус олноороо нэгдэж буй.
Зөвшилцлийн зөвлөл
Эсэргүүцлийн жагсаал, үймээний дараа улс төрийн зургаан нам нэгдэж зөвшилцлийн зөвлөл байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Социал деморкрат нам, “Реформа”, “Ата Мекен”, “Бутун Кыргызстан”, “Бир Бол”, “Замандаш” багтжээ. Намын дарга, удирдлага нэгдэн Засгийн газар байгуулах, эрх барих намын угшилтай улс төрийн гурван хүчнийг оролцуулалгүйгээр шинэ сонгууль явуулах, Ерөнхийлөгчид хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Гурван хүчин зүйл
Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж буй гол хүчин зүйлсийн нэг нь нийгмийн асуудал. Цар тахлын улмаас тус улсын эрүүл мэндийн тогтолцоо бараг л унаж, коронавирусээр өвдсөн, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр, мөн эдийн засаг хүндэрч, бизнесийн салбар хумигдаж байгаа нь эсэргүүцлийн хөдөлгөөн, хувьсгалд хүчтэй нөлөөлжээ. Нөхцөл байдал ийм байхад авлига, хээл хахуулийн хэрэгт байнга хутгалддаг намууд, улстөрчид сонгуульд ялсан нь иргэдийн тэвчээрийг барсан явдал болов.
Кыргызийн улс төрийн хямралд бас нэгэн хүчин зүйл нөлөөлсөөр ирсэн. ЗХУ-ын үеэс улбаатай газар нутгийн байрлал, ахуйгаас үүдсэн өмнөд ба умард гэсэн хуваагдлын ор мөр одоо ч арилаагүй. Уламжлалт үзэл бодолтой, газар тариалан, аж ахуй эрхлэн амьдардаг, шүтлэгтэй өмнөд нутгийнхан болоод хотожсон, аж үйлдвэржсэн, сэхээлэг умардынхны нөлөө, хуваагдал улс төрд ч бий.
Зөвлөлтийн үед Коммунист намын нарийн бичгийн дарга нарыг өмнөд, умардын гарлаар нь ээлжлэн сонгодог байсан агаад тусгаар тогтнолоо зарласнаас хойш ч энэ уламжлал амь бөхтэй хэвээр. Тухайлбал, умардын Аскар Акаевын халааг өмнөдийн Курманбек Бакиев авсан бол түүний дараа хойд нутгийн Атамбаев төр барьсан. Одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өмнөдийнх. Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Атамбаевтай зөрчилдөн авлигын хэргээр шоронд хорьсон нь бишкекчүүдийн дургүйцлийг төрүүлж, өөрийнхөө эсрэг умардынхныг турхирсан гэж ажиглагчид онцолдог.
Түүнээс гадна сонгуулийн кампанийн өмнө сөрөг хүчнийхэн, иргэний нийгмийн төлөөллийг АНУ болон Их Британийн Элчин сайд нар хүлээн авч уулзсан, өмнөх засгийн үед Бишкек Вашингтоны харилцаа таагүйтсэн зэргээс харвал энэ хувьсгалд гаднынхан оролцсон байх магадлал өндөр гэж улс төр судлаачид таамаглаж буй.
Эх сурвалж: BBC, Lenta, akipress
| Кыргызийн III хувьсгал |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |