• Өнөөдөр 2024-04-25

Ч.ЧИНГҮҮН: Залуусын хичээл зүтгэл бодитоор хэрэгжихгүй байгаа нь харамсалтай

2022-05-05,   528

    "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү жагсаалд оролцож буй залуусын үзэл бодол, байр суурийг тодруулсан юм.
 
   Иргэн Ч.Чингүүн “Би 23 настай. Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг. Цайны цагаараа үзэл бодлоо илэрхийлэхээр уг жагсаалд оролцож байна. Манай байгууллагын ажилчид ихэнх нь залуу хүмүүс байдаг. Тийм болохоор нийгэмд болж буй асуудалд дуугарч, оролцох сайн дурын хүсэлдээ хөтлөгдөж ирсэн. Ямар нэгэн мөнгө, төгрөг аваад зогссон юм байхгүй. Зүгээр л Монгол улсын иргэний хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхээр ирээд байна. Олон хүн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байж магадгүй. Харин миний харж буйгаар өмнөх жагсаалд оролцсон залуусын  хичээл зүтгэл өнөөдөр бодитоор хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Биднийг төлөөлж УИХ-д гарсан мөртлөө хүүхдээс долоон дор зүйл яриад л “Айл болгонд жорлон барина" гэх зэргээр  яриад сууж байгаад нь гайхаж байна” гэсэн юм.
 

Ч.ЧИНГҮҮН: Залуусын хичээл зүтгэл бодитоор хэрэгжихгүй байгаа нь харамсалтай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188