Отгонтэнгэр хайрхны Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоохоор очсон нутгийн иргэдийг буудаж, алахыг завдсан Ц.Даваагийн хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс тоймлон хүргэж байна.
Хэргийг эргэн сануулбал, 2018 оны есдүгээр сарын 9-нд Д, Т, T нар бүлэглэн сүсэгтэн олны Бадархундага нууранд өргөсөн мөнгөн аяга болон бусад үнэт эдлэлийг түүж авч байхдаа нутгийн иргэдэд баригдаж, гал нээж, хоёр хүн шархдуулсан. Гэмт этгээдүүд бүрэн тоноглогдсон шумбалтын хувцас, хүчилтөрөгчийн аппарат, галт зэвсэгтэй очсон энэ хэргийг сайтар төлөвлөж хийсэн гэдэг нь тогтоогдсон байдаг. Мөн тэд хууль бус үйлдлийг нь таслан зогсоохоор очсон иргэд рүү галт зэвсэг нээхээс гадна гар утас, зургийн аппарат, “Ланд-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, зориудаар эвдсэн гэх.
Шүүгдэгч Ц.Даваа мэдүүлэхдээ “Амьдрахын тулд тийм зүйл хийсэн. Бадархундага нуурын эрэгт байхад хүмүүс алхаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь хамт явсан хоёр хүнээ үлдээчихээд уул руу зугтаасан. Гэтэл тэр хүмүүс “Цаана чинь 17 уулчин үхсэн газар байна. Чи цаашаа явбал хөлдөж үхнэ, наашаа яв” гэж хэлсэн. Намайг ойртоход тэр хоёр хүн тоохгүй, нааш ир, нааш ир гээд зогсож байсан. Тэгэхээр нь би айлгая гэж бодоод толгой дээгүүр нь буудсан. Тэгсэн чинь тоохгүй байгаа юм уу зогсоод байсан. Би дахиад айлгах гээд нэг удаа тэр хүмүүсийн дээгүүр нь чигтэй бариад буудтал оночихсон” гэж мэдүүлжээ.
Хохирогч Б мэдүүлэхдээ “Отгонтэнгэр уулын Бадархундага нуурын ойролцоо очиход\ хар өнгийн зөв талдаа рүлтэй ТОЁОТА РҮНЕР маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан, жолооч нь манай эхний машиныг очиж зогсоход машиндаа 70 кг-ын уут шиг хэмжээтэй ууттай зүйл тавьсан. Тэгээд биднийг юм асуухын зуургүй зугтаагаад дээшээ нуур чиглээд гүйсэн, тэгээд хамт явсан урд машины ах Мө зугтаасан хүний араас цуг явсан хүүхдүүдээ гүйлгэчихлээ гэж хэлсэн. Тэгээд бид нарыг өгсөж явах үед урдаас манай нэг хүүхэд буцаж гүйж ирээд “Энэ хүмүүс чулуун овоон доор юм нуугаад байна” гэж хэлсэн, бид нарыг очиход хоёр залуу нуурын эрэг дээр 150 см орчим урттай хоёр ширхэг цүнх тавьчихсан, хажуудаа хоёр чулуун овоо босгоод сууж байсан. “Та нар энд юу хийж байгаа юм бэ” гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгээд цүнхнүүдийг нь нээгээд үзсэн чинь усанд шумбалтын хувцас, баллонтой хий болон хэлхээтэй зүйлс байсан, хажуугийн овооноос нь ногоон ууттай зүйл цухуйж байхаар нь үзсэн чинь хоёр ширхэг баллон байсан. Тэгээд машины тэндээс гүйсэн залууг машиндаа тавьсан зүйлээ аваад ир гэж хэлээд гурван хүүхэдтэйгээ хамт явуулсан, үлдсэн залууг нь зугтааж магадгүй гээд гарыг нь хүлээд газар суулгасан. Тэгээд машин руу явсан хүн удаад байхаар нь Мө ах уул руу өгсөөд “Машин нь яваагүй, наашаа өгсөж яваа юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд гэнэт чанга орилсон чинь нуурын хажуугаас дэвсэг дээрээс нэг хүн босоод гүйсэн, араас нь Мө ах хөөж байгаад гүйцээгүй, тэгэхээр нь “Хаячих наад хүн чинь буугаад ирнэ” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө зугтаадаг залуу “Рекин ах аа, би яах юм бэ?” гээд орилоод нүүрээ дараад байсан. Рекин гэдэг нь “буугаад ирээ” гэж хэлсэн чинь “би тэгвэл амиа хорлолоо шүү” гээд байсан. Бид “Ямар ч байсан өргөх зүйлээ өргөчихөөд бууя, энэ хоёрыг нь хүлээд үлдээчихье” гэж яриад байж байсан чинь нөгөө уулан дээр сууж байсан залуу машин руугаа чиглээд гүйсэн, араас нь бидэнтэй хамт явсан О гүйгээд, түүний араас хүүхэд нь, араас нь би гүйсэн, тэгээд хүүхдийн хажуугаар гарахдаа “Аяархан яв, ах нь аавынх нь араас очьё” гэж хэлээд гүйсэн. Доошоо очиж явахад нөгөө залуу хувцсаа солиод хар хувцас өмсөөд дээшээ гүйсэн, бид хоёр наанаас нь очоод “Айл амьтан байхгүй, чи хөлдөж үхнэ” гэж хэлээд машины ар талаа онгойлгоод зогсож байсан чинь гэнэт буун дуу дуугарсан чинь От-ын амнаас нь цус гоожоод байсан, тэгэхээр нь хоёр машины дунд оруулаад “Чи урагшаагаа, би хойшоо явъя” гээд намайг гүйж явах үед маний араас буудаад баруун гарын тохойны дээр оносон. Тэгээд би газар хэвтээд хүүхдийг нь “доошоо хэвт” гэж хэлсэн, тэгсэн нөгөө залуу “Чамайг ирэхгүй бол найзыг чинь буудлаа шүү” гээд хашхираад байсан, тэгэхээр нь би наанаас нь яваад очсон чинь От-ын амнаас нь цус гараад хэвтэж байсан. Тэгсэн нөгөө буутай залуу “утсаа гаргаад ир” гэж хэлээд миний утсыг гаргуулж авсан, От-аас утсыг нь машиных нь түлхүүртэй хамт нэхээд авсан. Тэгээд нэг харсан чинь манай нэг залуу их ойрхон ирсэн байсан. “Одоо тайвшир, уурлах хэрэг байхгүй, тайван байж байгаад ярилцъя” гэж хэлсэн чинь “цаадуулаа бүгдийг нь дууд ирэхгүй бол чамайг ч гэсэн энд ална” гээд буугаараа шагайгаад бид хоёрын хажууд суу гэж хэлсэн, тэгээд бид гурвыг нийлүүлээд урдаа гаргаад буцаад Бадархундага нуурын зүг рүү тууж яваа,д асган дунд сууж байсан хоёр хүүхдийг харчихаад “Гарч ирэхгүй бол аавыг чинь буудлаа шүү” гэж хэлсэн. Тэгээд хоёр хүүхэд гарч ирсэн. Хамт явсан Рекин гэдэг нь буутай залууд “Яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “Чамайг ч гэсэн ална шүү, нэг алхах юм бол ална шүү” гээд хэрэлдээд байсан. Биднийг гар утас, зургийг аппаратыг хурааж аваад, хад руу шидээд эвдчихсэн. Тэгээд миний “Ланд-200” машиныг унаад, тэр залуу зугтаасан. Нийт дөрвөн удаа буудсан, хоёр сум нь хий буудсан, эхний буудалтаараа От-ын хүзүү рүү нь буудаад сум нь зүүн хацрын хонхроор гарсан. Бид доошоо уруудаад байгаль хамгаалагчид хэл дуулгасан. Ийм л зүйл болсон” гэж мэдүүлжээ.
| БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ |
|
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |