Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд илтэд хууль зөрчиж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ямар ч зөвшөөрөл авахгүйгээр есөн мэргэжилд өөрсдийн дур зоргоор элсэлт аваад зургаан жил болсныг та мэдэж байгаа юу, Л.Цэдэвсүрэн сайд аа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль Боловсролын тухай хуулийн заалтыг илтэд зөрчиж, зөвшөөрөлгүйгээр дээд боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа явуулсан. Бүр хуурамч бичиг баримт бүрдүүлж, боловсролын диплом төгсөгчдөд олгосон асуудал үүсээд байгаа. АТГ-ынхан дээрх асуудлыг шалгаж эхэлсэн гэдгийг Нийслэлийн прокурорын газраас мэдэгдээд буй. Хуурамч диплом олгохыг завдаж байгаа асуудлыг БШУЯ-ынхан хянаж байх ёстой. Гэвч тус яамны үе үеийн сайдууд үүнийг огт анхааралдаа авч байгаагүй ирсэн бололтой. Яамны холбогдох мэргэжилтнүүд сургуулийн захирлуудтай үгсэн тохиролцож, хамтран хууль зөрчдөг байсан байх баримт, мэдээллүүд ч байна. Үүнээс болоод 400 гаруй оюутан хохирч, 150 орчим төгсөгч хуурамч дипломтой болчихоод хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй сандарч явна.
.jpg)
Хяналт алдагдах болсон шалтгаан буюу авлигын хэрэг
2012 оноос өмнөх цаг үед Монголын боловсролын салбар ямар ч хараа хяналтгүй явж ирсэн. Их, дээд сургуулийн удирдлагууд дуртай, мөнгөтэй нэгэнд диплом гаргаж өгдөг байлаа. Үүнийхээ шанд авлига авдаг байсныг олон хүн мэднэ, гэрчилнэ. Үүнийг Засгийн газраас бодлогоор таслан зогсоож, босго оноогоор шалгаруулан элсүүлж, элссэнээс хойших ирц, явцын шалгалтууд гэх мэт бүх үйл явцыг нарийн хянадаг, шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулийн босго оноонд хүрэхээргүй оноотой элсэгч ямар ч танил талтай байсан тус сургуульд элсэн орох боломжгүй болгож, цахим бүртгэл бий болгосон. Ингээд дөрвөн жил цахим бүртгэл хийсний дараа улсын шалгалтын дүнг харгалзан үзэж, тухайн мэргэжлийн кодыг яамнаас олгодог. Өөрөөр хэлбэл, аль нэг их, дээд сургууль дур зоргоороо анги нээж, зөвшөөрөлгүйгээр нэг хичээл оюутан, суралцагсдад заах цаашлаад ч хуурамч диплом өгөх, босго оноонд тэнцээгүй хүн сургуульд элсэх боломжгүй болтол нь хяналт бий болгочихсон гэсэн үг юм. Үүнээс болж хувийн цөөнгүй сургууль хаалгаа барьж, дампуурсан. Гэтэл ҮБХИС-д ямар далдын хүч нөлөөлж, есийн есөн мэргэжлээр элсэлт авчихаад, яамны зөвшөөрөлтэй дипломыг үнэт цаасан дээр хэвлүүлээд өгөх болов. Үүнийг бид нэхэн сурвалжиллаа.
БШУЯ-ны Их, дээд боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд хяналтаа алджээ. Тэд ямар ч бүртгэлгүйгээр 400 оюутан элсүүлснийг бүтэн дөрвөн жилийн хугацаанд илрүүлж чадаагүй. Үүний цаад шалтгаан юу байв. АТГ-аас хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг нь шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд тус сургуулийн удирдах албан тушаалтнуудаас их хэмжээний авлига авч, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, оюутнуудын төлбөрийн мөнгийг завших боломж олгосон уу. Бүр хуурамч диплом олгох ажлыг ч хийлцсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал бий болжээ. Үүнийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдэж байгааг эх сурвалж онцолж байна.
“БШУЯ, Батлан хамгаалах яамныхан хууль зөрчсөн энэ хэрэгт холбоотой”
Энэ талаар нэгэн албаны эх сурвалжтай холбогдож цөөн асуултад хариулт авлаа. Боловсролын яам төдийгүй Батлан хамгаалахяамныханд энэ асуудал “шүдний өвчин” нь болоод байгаа гэнэ.
-ҮБХИС-ийн захирлууд БШУЯ-нд бүртгэлгүй, мэргэжлийн зөвшөөрөлгүй есөн мэргэжлээр элсэлт авч байгаа гэдгээ Батлан хамгаалах яаманд мэдэгдсэн үү. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Одоогийн байдлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь 2014-2020 оны долдугаар сар хүртэл БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байсан хүн. Гэтэл үүнийг таслан зогсоогоогүй. Мөн одоогийн боловсролын сайд Л.Цэдэвсүрэн ч тухайн үед яамны мэргэжилтэн байсан. Гэтэл үүнд огт анхаарал хандуулахгүй байна. Энэ асуудал ҮБХИС-ийн үе үеийн захирлуудаас гадна хоёр яамны холбогдох мэргэжилтнүүдтэй шууд холбоотой.
-400 оюутны асуудал юу болж байна вэ. Тодорхой шийдэлд хүрсэн үү?
-Ямар ч шийдэлд хүрээгүй байна. Тэд дэлхийд хаана ч байхгүй, хэсэг хүний зохиосон мэргэжлээр сураад төгсчихсөн. Хаана ч ажилд орох боломжгүй юм билээ. Үүнийг хэн яаж шийдэх вэ, ямар гарц боломж байна вэ, дахиж нэг жил сургах уу гээд олон асуулт хариултаа нэхэж байна. Гол нь одоо БШУЯ л бүх асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Төгсөгчдийн, одоо суралцаж байгаа оюутнуудын мэргэжлийг албан ёсны болгох уу, эсвэл цаг хугацааг нь чадахгүйгээс хойш төлбөрийг нь буцаан олгох уу гэдгийг шийдвэрлэх байх. Ажлын хэсэг гарсан байгаа ч мэдээллийг машид нууцалж байгаа бололтой юм билээ” гэв.
Дээрх хэрэгтэй холбоотой асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудаас тодруулсан боловч хариулт өгөхөөс татгалзсан юм.
Харин БШУЯ-ны Дээд боловсрол, бодлогын газрын мэргэжилтэн Ч.Батбаяр “ҮБХИС-ийн асуудлаар НМХГ-аас шалгалт хийсэн. Би энэ ажлаа хүлээж аваад удаагүй байгаа учраас яг таг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан яамнаас ажлын хэсэг байгуулагдаад, шалгалтын ажиллагаа дахин явуулах чиглэл авсан байгаа. Ойрын хугацаанд асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад БШУЯ байнгын хяналт тавьдаг. Энэ хяналтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч хийх болно. ҮБХИС-д ойрын хугацаанд тус шалгалт хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн билээ.
| Л.Цэдэвсүрэн сайд аа, дээд боловсрол, бодлогын газрынхны буруугаас болж хуурамч дипломтой үлдсэн төгсөгчдийг яах вэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |