
Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд оюутнуудад хуурамч диплом олгодог, үүнээсээ их хэмжээний ашиг хүртдэг байсан ноцтой баримтыг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Тус сургуулийн удирдлагууд оюутан, залуусын хувь заяагаар тоглож, хуурамч, хэнд ч хэрэггүй диплом нэртэй цаас олгосон. Бүр оюутнуудын цаг хугацааг алдагдуулахаас гадна дөрвөн жил сургалтын төлбөрийг нь авч байжээ. Оюутнууд мэргэжлээрээ ажиллах гэтэл хуурамч дипломтой гэдэг нь илэрч, бусад сургуульд мэргэжил дээшлүүлэх, гадаадад өөр сургуульд элсэн суралцах боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, оюутнуудыг эцэг, эхчүүдийнх нь хамт залилан мэхэлж, цаг, хугацаа, хөлс, хөдөлмөр нь шингэсэн мөнгийг нь боловсон аргаар дээрэмдэж, хуулийг улан доороо гишгэжээ. Хууль хяналтынхан ч дээрх хэргийн мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Үндэсний Батлан хамгаалахын сургуулийг 2014 онд удирдаж байсан захирлаас эхлээд одоогийн захирал, тэнхимийн эрхлэгч, сургалтын менежер, Боловсролын яамны холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд гээд цөөнгүй албан тушаалтан ажилдаа хайнга хандсан, үгсэн хуйвалдаж, бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй үндэслэлээр буруутгагдан шалгагдаж эхэлсэн байна.
“БШУЯ-нд бүртгэлгүй, хуурамч дипломтой төгсгөж байгаа гэдгийг оюутнуудад хэлж болохгүй. Бидэнд мөнгө нь хэрэгтэй” гэж дарамталдаг байсан
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр одоогийн байдлаар есөн мэргэжлээр суралцсан 400 гаруй залуус хохироод байгаа юм байна. Дипломгүй учир төгсөгчид ажилд ч орж чадахгүй гэрийн мухар сахих, ажилгүй сууцгааж байгаа аж. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалжтай ярилцлаа.
-Танай сургууль хэдэн оноос эхэлж сургалтынхаа чиглэлд өөрчлөлт оруулсан юм бэ. Ямар зорилгоор есөн мэргэжил сонгож, сургалтын программд нэмж, элсэлт авч эхэлсэн юм бол?
-Анх хууль зөрчиж байгааг үнэхээр мэдээгүй. Сургуулийн захирал бидэнд хэлэхдээ “Манай сургууль дандаа цэргийн мэргэжил эзэмшүүлж байна. Бусад сургуультай сургалтын чанараараа өрсөлдөж болохгүй юм. Нэр хүн өсөхгүй юм. Тиймээс инженерийн сургуульд есөн мэргэжил нэмж байгаа. Ингэснээр ШУТИС-ийн элсэгчдийг сургуульд элсэн оруулж, чадварлаг инженерүүд бэлтгэн гаргана” гээд Инженер, механикийн тэнхимдээ Барилга, зам, машин ашиглалт, уулын инженер, авто инженер зэрэг анги нээсэн. Оюутнууд ч дээрх ангиудад дуртай элсэж, төгсөх болсон. Одоогоор хоёр ч анги төгссөн байна. Бүх зүйл хууль журмын дагуу явагдаж байгаа юм байна гэж багш, ажилтнууд ойлгож байсан. Гэтэл хоёр жилийн өмнөөс асуудал гарч эхэлсэн. Боловсролын яаманд анхнаасаа огт бүртгүүлээгүй. Бүртгүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч хууль, журамд заасан зүйл заалт, тогтоолыг хангаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр сайд байхаас энэ асуудал эхэлсэн гэсэн үг. Тухайн үеийн сургуулийн захирлууд Боловсролын яаманд бүртгүүлээгүй, зөвшөөрөл байхгүй, өөрсдийн бий болгосон, зохиосон ангидаа элсэлт аваад л байсан. Гэтэл олон жил нуусан булхай нь илэрчихээд байна. Бидэнд “Яамны бүртгэлгүй, хуурамч дипломтой төгсгөж байгаа гэдгээ оюутнуудад хэлж болохгүй. Мөнгө нь хэрэгтэй” гэж дарамталдаг байсан. Тиймээс энэ талаар энд тэнд өргөдөл, гомдол гаргаж байгаагүй.
-Тэгээд энэ асуудал яаж илэрсэн юм бэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын нэг байцаагч манай сургуульд шалгалт хийж байгаад илрүүлчихсэн гэж энэ хавиар яригдаад байна лээ.
-Бүртгэлгүй мэргэжлээр оюутан элсүүлж, хуурамч диплом өгч байгаа гэдгийг БШУЯ-ынхан мэдээгүй байсан хэрэг үү?
-Асуудлын гол нь энд байгаа юм. Яамнаас огт мэдээгүй. Хяналт шалгалт хийгээгүй юм шиг зүйл яригдаж байна лээ. Оюутнууд өдөр шөнөгүй дипломоо авах гээд биднийг шаналгаж байна. Асуудал бүр хүндэрч, АТГ-аас нэр бүхий хүмүүсийг шалгаад эхэлчихсэн гэсэн.
-Хуурамч дипломтой оюутнуудыг БШУЯ-ынхан мэдэж байгаа биз дээ. Тэд сургуулийн буруутай үйл ажиллагаанаас болж дипмломгүй, мэргэжилгүй үлдэх болж байна уу?
-Одоогоор тодорхой шийдэлд хүрсэн зүйл алга байна лээ. Уг нь асуудлыг амар хялбар аргаар шийдэх гэж оролдсон гэсэн. Бүртгэлгүй элсэлт аваад явчихсан ангиудыг БСШУ-д хууль журмын дагуу бүртгүүлэх гэж оролдсон юм гэсэн. Гэтэл Уулын инженерийн мэргэжил эзэмшсэн диплом цэргийн инженерийн сертификатын кодтой болчихоод байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, цэргийн инженерийн сургуулийн багш нар хичээл орчихсон. Гэтэл үндсэн мэргэжил нь өөр. Өөрөөр хэлбэл, яг сурсан ангийн нэршлээр нь диплом олгох боломжгүй. Мөн цэргийн инженерийн мэргэжлээр ч диплом олгох боломжгүй. Өөрсдийн зохиосон сургалтын хөтөлбөр нь аль ч мэргэжилд таарч тохирохгүй холимог хуурга болгочихсон байна лээ. ҮБХИС-д элсүүлсэн бүртгэлгүй есөн мэргэжлээр уг нь ШУТИС мэргэжилтэн бэлтгэдэг. Тэндээс эрдэмтэн, багш нар нь ирээд судалгаа хийж үзээд “Манай сургуулийн дипломыг өгч болохгүй юм байна” гэсэн мэргэжлийн зөвлөгөө өгчихөөд явчихсан. Яам хуурамч дипломтой оюутнуудын хувь тавиланг шийдэж чадахгүй гацаанд орчихсон. Үүнээс болоод дөрвөн жил сургалтын төлбөрөө төлсөн оюутнуудын амьдрал хэцүүдээд байна гэв.
Энэ талаар бид тус сургуулийг төгссөн ч дипломоо авч чадахгүй байгаа оюутнуудтай холбогдсон юм. Тэд “Анх биднийг элсүүлж авахдаа шинээр анги нээгдэж байгаа. Цэргийн сургуульд сурна. Цэргийн хувцас өмсөнө. Үүний дараа ШУТИС-ийн бэлтгэж байгаа мэргэжлийг эзэмших давуу талтай. Танай хүүхэд цэргийн хүмүүжилтэй, шилдэг инженер болно гэж эцэг, эхчүүдэд зөвлөж байсан. Гэтэл улсад ямар ч бүртгэлгүй, хуурамч элсэлт аваад байсан юм байна. Бүр хонхны баяр дээр тэр дипломоо ёслол төгөлдөр гардуулж өгч байсан гээд бод доо” хэмээн манай сайтад хандсан юм.
Харин өнгөрсөн жил сургуулиа төгссөн оюутнууд “Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бид өнгөрсөн хавар сургуулиа төгссөн. Төгсөлтийн баяр хийгээгүй учраас дипломоо шуудангаар хүлээж авахаар болсон. Бусад ангийн төгсөгчдийн диплом тараагдчихаад байхад манай тэнхимийнх л одоо хүртэл ирээгүй. Гэтэл сургуулиас “Яамнаас хураагаад авсан. Удахгүй өгнө” гэж хэлээд таван сар боллоо. Ямар шалтгааны улмаас бидний дипломыг өгөхгүй байгааг сайн мэдэхгүй. Хэрэв дипломоо авчихвал ажил хаймаар байдаг. Бидний сурч төгссөн мэргэжил бол барилга, зам ашиглалт, инженер, авто гээд хөврөх чадвартай мэргэжлүүд. Хурдхан л диплом гараасай гэж залбирч байна. Аав, ээж маань дөрвөн жилийн сургалтын төлбөр болох 6-7 сая төгрөгийг цаг хугацаанд нь төлж байсан” гэв.
Нэг оюутнаас дөрвөн жилд 6-7 сая төгрөг гэж тооцоолбол, 400 оюутнаас гурван тэрбум орчим төгрөгийн таван жилийн хугацаанд шамшигдуулсан болж таарах нь. Оюутнуудыг хууран мэхлэх үйл ажиллагаа нь энэ хичээлийн шинэ жил илэрсэн учраас тус ангиуддаа дахин элсэлт аваагүй гэнэ. ҮБХИС-ийн захирлаар Бригадын генерал П.Жаргалан гэгч ажилладаг юм байна. Тэрбээр 2018 оноос тус сургуулийг удирдаж байгаа аж.
АТГ-аас бүртгэлгүй ангид залуусыг элсүүлж, дөрвөн жил сургаад хуурамч диплом өгсөн хэргийн санхүү болон бусад асуудлыг шалгаж байгаа ажээ. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийг хэрхэн зарцуулдаг байсныг шалгах ажил эхэлсэн гэнэ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр оюутнуудыг залилсан захирлууд уснаас хуурай гарах магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь, дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна. Дээрх хэргийн хамгийн гол буруутан БШУЯ болоод байна. Тэд тогтмол хугацаат хяналтаа шаардлагатай газрууддаа огт тавьдаггүй, ажлаа хийж чадахгүй байгаагаас үүдэн 400 гаруй оюутан бусдад залилуулж, ямар ч мэргэжилгүй болчихоод байна.
Бид маргаашийнхаа дугаарт БШУЯ-ны хэлтийн дарга, мэргэжилтнүүдийн хууль бус үйлдлийн талаарх ноцтой баримтыг хүргэх болно.
Үргэлжлэл бий.
| ҮБХИС-ийн захирлууд оюутнуудад хуурамч диплом олгосон гурван тэрбумын хэргийн мөрөөр |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |