Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, "Моннис групп"-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэднийг нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотой хэргээр шалгаж байгаа гэнэ.
Улаанбаатар хотын удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сараас сургуулийн 40 автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн байдаг. Хэдий анхандаа эцэг, эхчүүд, багш нар, арга барилаа олохгүй байсан ч энэ нь цаг үеэ, нүдээ олсон арга хэмжээ болохыг олон нийт сайшаан хүлээж авсан юм. Иймээс ч цаашид сургуулийн 200 автобус авч, үйлчилгээнд явуулахаар болсон. Эдгээр автобусыг оруулж ирэх эрхийг "Моннис" группийн харьяа "Моннис моторс" ХХК авсан бөгөөд нэг бүрийг нь 130 мянган ам.доллароор оруулж ирж байгаа гэх мэдээлэл хөвөрсөн. Харин энэ даруйд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Хүүхдийн автобусанд 20 тэрбум төгрөгийн төсөв тусгасан. 20 тэрбум төгрөгөөр 75 автобус худалдаж авна гэдэг мэдээлэл надад ирсэн. Гэрээ хэлэлцээрт нэг бүрийнх нь үнийн дүнгийн мэдээлэл байхгүй байна. Айхтар өндөр үнээр буюу 130, 140 мянган ам.доллароор авсан гэж бодохгүй байна" хэмээн мэдэгдсэн. Түүний тооцооллоор бол нэг автобусны үнэ 267 сая төгрөг буюу 93.4 мянган ам.доллар болж байгаа юм.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор "Моннис моторс" ХХК мэдэгдэл гарган "Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй 130 мянган ам.долларын үнэтэй гэх мэдээлэл нь үндэслэлгүй" гэсэн ч бодит үнийн талаар огт дурдаагүй. Харин Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх сургуулийн автобусны нэг бүрийнх нь үнэ 130 мянган ам.доллар хэмээн мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, автобусны үнэ 130 мянган ам.доллар гэдгийг нэг нь хэлж, нөгөө нь үгүйсгэсэн бол оруулж ирсэн компани нь үнийн дүнг тодорхой зарлаагүй нь эргэлзэхэд хүргэж байгаа юм. Мөн Хятадын "Алибаба" гэх мэт сайтуудад ийм төрлийн автобус 40-70 мянган ам.доллароор зарагдаж байна. Энэ мэт шалтгаан болон иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу АТГ дээрх хүмүүсийг шалгаж эхэлсэн аж.
Цахилгаан автобуснуудыг ч зах зээлийн ханшнаас өндөр үнээр авч байгаа гэлээ
Дан ганц сургуулийн автобус гэлтгүй нийслэлийн нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус авахаар болжээ. Гэтэл эдгээр автобусыг мөн л зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 222-242.5 мянган ам.доллароор Хятад компаниас авах гэж байгаа гэх мэдээлэл байна. Эх сурвалж "Сити павлик транспорт корперэйшн" ХХК-ийн захиалгаар 1200 цахилгаан автобус худалдан авах гэрээг БНХАУ-ын "Ying Long" компанитай байгуулсан" хэмээн мэдэгдэв. Ингэхдээ нэр бүхий хүмүүс импортын шахааны бизнесийг дэмжиж, Хятадын компаниас зах зээлээс өндөр үнээр автобус авахаар улайран зүтгэж байгаа гэлээ. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан зэрэг хүмүүсийг АТГ шалгаж байгаа аж.
"Сити павлик транспорт корперэйшн" ХХК нь Монгол Улсад ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй юм байна. Мөн автобус худалдан авах эрхийг тус компанид зохион байгуулалттайгаар өгөх ажлыг төрийн байгууллагын ажилтнууд үгсэн хуйвалдаж шийдсэн гэнэ.
Гаднаас өндөр үнээр автобус авах шалтгаан юу байв
Заавал гаднын компаниас өндөр үнээр сургуулийн автобус, цахилгаан автобус авах шаардлагагүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин монголчуудаасаа авах боломж байсан гэдгийг эх сурвалж дурдсан. Тэгвэл ядаж энэ их мөнгө гадагшаа урсахгүй, дотооддоо үлдэж, монгол хүний ажлын байр, орлого нэмэгдэх байлаа. Мөн үнэ нь ч хямд. Тодруулбал, манай өөрсдийн угсарч, үйлдвэрлэж байгаа цахилгаан автобус бүх зардал нь ороод 195 мянган ам.доллар. Өөрөөр хэлбэл, 27-47.5 мянган ам.доллароор хямд гэсэн үг. 1200 автобус Монголоосоо авна гэж үзвэл Хятадаас авснаас даруй 56.4 сая ам.доллар хэмнэж байгаа юм.
Сургуулийн автобус ч мөн ялгаагүй. Нэг бүрийг нь дотоодоосоо 55 мянган ам.доллароор авах боломжтой байв. Тодруулбал, нэг автобуснаас 75 мянган ам доллар буюу нийт 18.7 сая ам.доллар хэмнэж болох байжээ. Үүгээр зогсохгүй цахилгаан автобусны цэнэглэгчийг манай дотоодын компаниуд 16 мянган ам.доллароор нийлүүлж байхад эрх бүхий албан тушаалтнууд 24 мянган ам.доллароор худалдан авахаар гэрээ байгуулсан гэнэ.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс зайлсхийж, гаднын компаниас зах зээлийн ханшнаас өндөр үнээр автобус авах болсон шалтгааныг эх сурвалж “Холбогдох албаны хүмүүс Монголын хууль, тогтоомжийг зөрчиж, импортын бараа бүтээгдэхүүн дэмжсэн төслөө луйврын аргаар явуулахаар улайран зүтгэж байна” хэмээн тодотгосон. Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, сургуулийн автобус гэх нэрийн дор холбогдох албан тушаалтнууд татвар төлөгчдийн халаас руу гараа дүрж, мөнгө угаах нарийн арга сэдсэн юм биш биз.
| Хотын дарга асан С.Амарсайхан болон нэр бүхий хүмүүсийг АТГ шалгаж эхэлжээ |
|
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |