• Өнөөдөр 2024-04-25

Салхитын мөнгөний орд газрын АВЛИГЫН ХЭРЭГТ ШАЛГАГДСАН ШҮҮГЧ нар ажилдаа бүгд томилогджээ

2021-01-25,   1177

-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг энэ хэргийг шударгаар шийдэх л үлдлээ- 

Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадууд монголын хууль хянатынхныг хоёр талцуулж, авлига, албан тушаалын том хэрэг үйлдсэн байдаг. Тэд монголын нэр нөлөө бүхий  өмнөө барьдаг  цагдаа, прокурор, шүүгч нарыг  талцуулаад “байлдаж” эхэлсэн. Хөшигний ард том тохироо хийгдэж, орд газар авахын төлөө улайрч, авлига, мөнгө төгрөгийг цацсан билээ. Гэхдээ төд удалгүй авлигын хэргүүд илчлэгдэж, шүүгч прокурор, цагдаа, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн алба хаагчид баригдсан. Тэр тусмаа монголын шүүгч нарын авлига авдаг бүлэглэл ил болж тухайн үедээ  дуулиан шуугиан тарьсан. Дээрх асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга арга хэмжээ авч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байлаа. Тухайн үедээ нийгэм даяар дууиан шуугиан тарьж, монголын авлигын гэмт хэргийн том сүлжээ ил болж байна хэмээн ард түмэн алга ташиж хүлээн авсан. 
 

Ерөнхийлөгчийн  дуулиан шуугиантайгаар эхлүүлсэн  авлигын гэмт хэрэгт холбогдсон гэгдэх   17 шүүгчийн нэрс 

 
Ерөнхийлөгч Х.Баттулга  Б.Цолмонбаатар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч, Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч, Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч, Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн, П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч, С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, .Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, П.Туяат Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын нэрс тодорсон юм. Монголын шүүхийн идээ бээр ил цагаандаа гарч,  шүүхийн эр хүнд шороотой хутгалдчихсан билээ. Мөн дээрх нэр бүхий шүүгч нарыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Хэн хаанаас ямар арга замаар хэдэн төгрөг авсан бэ.
 
Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж  авлига хээл хахуул  авсныхаа төлөөсөнд  ямар хууль бус шийдвэр гаргах болов гэдгийг шалгах тогтоох ажиллагаа хийгдсэн байдаг. Тэгвэл шүүгч нар үнэхээр авлига авсан уу. Олны өмнө эр нь гарсан 17 шүүгчийн хэн нь  гэм буруутай нь тогтоогдож, хариуцлагаа бүрэн хүлээж, торны цаана дээлээ нөмөрч суусан бэ. Үүнийг бид сурвалжилж уншигч та бүхэнд хүргэж байна. 

 Шүүгчид хэргээ “сэгсэрч” ялаас мултарсан нь

АТГ газарт Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадуудыг өнөөдрийг хүртэл шалгаагүй. Тэд хил даван зугтсан байдаг. Мөн тэдний гар хөл болсон Ян гэх хятадаас эхлээд хууль хяналтынханд мөнгө төгрөг өгсөн гэх монголчуудыг ч шалгалгүй үлдээсэн. Шуудхан хэлхэд хоёр хятад хоорондоо орд газар булаацалдаж, хууль хяналтынхныг хоёр талаасаа зодолдуулаад дундаас нь бултчихсан гэсэн үг. Мөн АТГ  хоёр  талд маргасан талынхныг нэг багийнхныг бүрэн шалгасан. Нөгөө талынхныг огт шалгалгүй үлдээсэн байдаг. Ийнхүү дээрх хэрэг шалгагдаж явсаар шүүгч нар нэг нэгээрээ бултаж эхэлсэн. Тэр ч шүүгч энэ хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон. Тэр шүүгч ийн холбогдсон асуудал гэмт хэргийн шинж агуулаагүй байна гэж явсан. Ингээд прокурорын шатанд  шүүгч нар цагаадааж эхэлсэн байдаг.
 
Зарим нь ил цагаан гарч  хэвлэлийн хурал хүртэл зарлаад амжсан. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Тодруулбал, дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, нар тунаж үлдсэн. Гэхдээ Халиунбаяр шүүгчээс бусад нь ял зэм авалгүй үлдсэн. 

 Гэмт хэрэг үйлдсэн хятадууд зугтааж, авлига авсан шүүгчид гэм буруугүй болсон нь  

Ингээд сүр дуулиантайгаар эхэлсэн Салхитын мөнгөний орд газрын авлигын гэмт хэрэг эцэс сүүлдээ хэн нэгэнд авлига өгсөн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй уяач гэгдэх Б.Мөнгөншагай, түүний хүргэн дүү  Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нар ял авсан. Гэхдээ тэдний  буруутгагдан эрүүгийн хуулийн зүйл ангийнхаа 1-3 жил хорих ялтай гэсэн байдаг. Шүүгчид буруутгагдан шалгагдаж байгаа зүйл ангийнхаа хамгийн дээд хэмжээ буюу гурван жилээр хорих ялаар шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ бүх хэргийг зохион байгуулсан хятадууд ч хэргээс бултаж, мөнгө авсан гэх шүүгч нар ял зэмгүй хоцорч, тэдний хоронд орсон залуус л шоронд хоригдож байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийн гол зангилаа шударга ёс алдагдаж, ардаа хамгаалалттгүй хэдэн залуусаар туг тахиж,  шийдсэн болоод ч өнгөрчээ. Энэ хэргийн шийдвэрлэлтийн ард улс төрийн том тохироо нөлөө байсныг ч үгүйсгэх аргаггүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн туслах  Баасанцогт гэх залуугийн нэр дуулддаг. Энэ хэргийн хэнд нь ямар ял өгөхийг  удирдсан байж болзошгүй асуудал яригддаг. 

Салхитын мөнгөний орд газрын хэрэг  УДШ дээр удахгүй шүүгдэх гэж байна 

Хэргийн гол буруутнууд биш. Хэнд авлига өгсөн нь тогтоогоогүй хэдэн залуус  ял аваад байгаа Салхитын мөнгөний ордын авлигын хэрэг тун удахгүй УДШ-ийн эрүүгийн танхим хянан хэлэлцэнэ. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд  хэргийн нотлох баримт  бүрдүүлэхдээ  хэт нэг талыг  барьж, олон зангилааг тайлж чадаагүй үлдээсэн нь хавтаст хэргээс тод харагддаг.  Өөрөөр хэлбэл хүн амины хэрэг үйлдсэн гол гэмт хэрэгтэн нь алга болчихсон. Тэр хэргийг нь нуун дарагдуулсан хүмүүсийг биш. Хэргийг харж зогссон гэрч нарыг хэлмэгдүүлээд ял өгчихсөнтэй адилтган зүйрлэж болох юм. Тэгвэл УДШ-ийнхэн энэ хэрэгт шударга хандаж чадах уу. Шуудхан хэлхэд Ерөнхий шүүгч Д. Ганзориг энэ хэргийг шударга шийдэх л үлдлээ. Үнэхээр энэ хэргийг үнэн зөв зарчимаар нь шийдвэрлэх гэж байгаа бол овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг шиг хятадуудыг, хоёр талцаж, бие биенийгээ ялах гэсэн хууль хяналтынхны нэр бүхий хүмүүсийг, авлига авсан шүүгч нарт ял өгөх ёстой. Ингэж байж л шударга шийдвэрлэгдэнэ. Түүнээс хятадуудын мөнгийг хадгалж байсан. Орд газраа буцааж авах гэж оролдсон залуусийг торны цаана суулгаад хэргийг хааж болохгүй юм. 
С.Болдбаатар  
 

Салхитын мөнгөний орд газрын АВЛИГЫН ХЭРЭГТ ШАЛГАГДСАН ШҮҮГЧ нар ажилдаа бүгд томилогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 13:13:18
    Н.ЛХАГВАДОРЖ: ҮНЭН ЮМ БУЛШЛАГДАЖ, ХУУРМАГ ЮМ АМИЛАГДАЖ ДЭЭ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188