Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид төсвийн мөнгө хэрхэн завшдаг, аргаль, янгир агнах агнуурын бизнесийг хэрхэн гардаж мөнгө олдог болохыг манай сайтын сурвалжлах баг өмнө нь мэдээлсэн билээ. Ялангуяа Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос ан агнуурын компаниудаараа дамжуулан гадаадын мөнгөтэй анчдыг аймагтаа залж, аргаль, янгир, тэх агнуулж, дундаас нь их хэмжээний ашиг хүртдэг гэнэ. Тодруулбал, К.Жандос нь өнгөрсөн наймдугаар сард ангийн компанийн захирлуудтай нийлж, 2024 онд агнах ёстой амьтдын тоог нэмж батлуулжээ. Мөн өндөр дээд хэмжээний зочин анчдад соёлын зориулалтаар агнуулах 12 амьтны зөвшөөрлыг “Мармара интернешнл” болон хамаарал бүхий “Влук Монгол” компанийнхаа дунд хаалттай дуудлага худалдаагаар шалгаруулсан гэх ноцтой баримтыг хүргэж байна.

2024 онд тусгай зориулалтаар агнах аргаль, угалз, тэх, буга зэрэг ховор амьтан агнах хуваарийг Засгийн газар баталж, хуучин нэршлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан хэчнээн амьтан агнаж болохыг хувиарладаг байжээ. Үүний хүрээнд БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард 89 дүгээр тогтоол гаргаж, 2024 онд Баян-Өлгий аймагт 14 угалз, 24 тэх, зургаан халиун бугыг тусгай зориулалтаар агнах зөвшөөрөл олгосон байжээ. Харин шинэ Засгийн газар байгуулагдаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа томилогдсон. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос нь 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж, намынхандаа их хэмжээний хандив өгсөн гэдэг. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад нөлөөлж, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймагт агнах амьтдын тоог нэмүүлж, өөрийнхөө хоёр компанид давуу эрх олгосон хэмээн ангийн компанийнхан ам уралдан ярьцгааж байна. Тодруулбал, сайд С.Одонтуяа өнгөрсөн наймдугаар сарын 7-нд БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнийн гуравдугаар сард гаргасан 89 дүгээр тогтоолыг, 26 дугаар тогтоол болгон өөрчилсөн байдаг. Ингэхдээ, тусгай зориулалтаар агнах 70 угалзыг 81 болгож, 115 тэхийг 127 болгон нэмж өөрчилжээ

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн 11 суманд агнах 14 угалзыг 20 болгож, 24 тэхийг 30 болгосон байдаг. Мөн Баянхонгор аймагт агнах ёстой зургаан угалзыг найм болгож, 21 тэхийг 24, Өвөрхангай аймагт агнах таван угалзыг зургаа болгож, найман тэхийг 11 болгон нэмэгдүүлсэн бол Увс аймагт агнах ёстой байсан долоон угалзыг ес болгожээ. Уг нь, тусгай зориулатаар агнах ховор ангийн нөөцөд тохирсон тоог БОУАЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлөөс урьдчилсан судалгаар тогтоож, яам, Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг байсан. Зөвлөмжийн дагуу жил бүр агнах ёстой амьдтын тоог гаргаж, Засгийн газар тогтоолоороо баталдаг байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын тогтоолыг гаргахдаа мэргэлжийн зөвлөлийнхний саналыг үл харгалзан аймгуудын Байгаль орчны газар болон ангийн компаниудаас санал авахгүйгээр Засгийн газрын өмнөх тогтоолд өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандосын Мармара интернешнл” болон хамаарал бүхий “Влук Монгол” компанид давуу байдал олгож, Шударга өрсөлдөөний хууль болон Амьтны тухай хууль ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй байгаа. Нэг эзэний хоёр компанид амьтан агнах тусгай зөвшөөрөл олгосон нь Засгийн газар, БОУА-ын яам лоббид автан хууль зөрчсөн тогтоол гаргаж, экологи, ховор амьтны нөөцөд ноцтой хохирол учруулаад байгаа.

/Цэнхэрээр тэмдэглэсэн нь 2024 онд нэмэлтээр агнах амьтны тоо/
К.Жандос нь гадаадын анчидтай нийлж, байгалийн нөөц, ховор амьтдыг хоморголон цөлмөж, үүндээ салбарын сайд, аймгийн Засаг дарга нарыг татан оролцуулаад байгаа. Дээрх тогтоолд өөрчлөлт оруулж, агнах амьтдын тоог нэмснээр Амьтны нөөцийн үнэлгээнд тулгуурлан агнах амьтны тоог тогтоолгүй бизнесийн сонирхлоор ховор амьтныг олноор нь агнуулж байгааг АНУ-ын Загас ба Зэрлэг амьтны хяналтын алба болон зэрлэг амьтны олон улсын худалдааг хянаж байдаг CITES-ийн хорооноос Монголын тусгай зориулалтын ан агнуурыг 2025 оноос хаах эрсдэлийг бий болгож байгаа гэх мэдээлэл бий. Энэ нь олон улсад хэрэгжиж байгаа зэрлэг амьтдыг зохистой ашиглалтаар дамжуулж хамгаалдаг нь батлагдсан одоогийн тогтолцоог эвдэж, эцэст нь ховор амьтад эзэнгүй болж, хулгайн анчдын золиос болоход хүрээд байгаа. Тиймээс 2024 онд өндөр дээд хэмжээний хэчнээн зочин анчин ирэх вэ. Тэд төрийн гурван өндөрлөгийн хэнийх нь урилгаар ирэх вэ гэдгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй байна. Эсвэл төр засгийн нэр барьж агнах ёстой амьтдын тоог нэмж, жирийн анчдад агнуулдаг ангийн бизнес гаарч байгаа юу, С.Одонтуяа сайд аа.
(1).jpg)
/Доналд Трампын хүү болон К.Жандос нарын агнасан гэх аргалийн зураг/
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос 2.0 тэрбумын орон сууцанд амьдардаг, 318 сая төгрөгийн Lexus жийп хөлөглөдөг, төлөөлөгчид дундаа хөрөнгөөрөө тэргүүлдэг нэгэн. Ноцтой нь, К.Жандосын ийн хөлжсөн бизнес нь аргаль, янгирын ан байдаг. Тодруулбал, К.Жандос “Мармара интернэйшнл” ХХК-ийн эзэн. Түүний “Мармара интернэйшнл” ХХК нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Цэнгэл, Алтанцөгц, Буянт тэргүүтэй сумдад гадаадын мөнгөтэй анчдад аргаль, янгир агнуулж, дундаас нь асар их хэмжээний ашиг хүртдэг. Ганцхан жишээ дурдъя. 2019 оны наймдугаар сард, тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Донаньд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор Монголд ирж, Баян-Өлгий аймагт долоо хонож, Алтай таван богдоор аялж, ан хийж зугаацаад буцсан. Тухайн үед Дональд Трамп Жуниор Баян-Өлгийд долоо хонохдоо нэн ховордсон аргаль агнасныг дэлхий томоохон хэвлэлүүд ил болгож, дуулиан тарьж байлаа. Тэгвэл Дональд Трамп Жуниорыг Баян-Өлгий аймгаар долоо хоног аялуулж, аргаль агнуулсан хүн нь Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос байсан. Тухайн үед АНУ-ын Propublica.org сайтын мэдээлснээр, К.Жандосын “Мармара интернэйшнл” ХХК нь Дональд Трам Жупиорын долоо хоногийн аялалыг зохион байгуулж, аргаль агнах зөвшөөрөл “бэлэглэсэн” гэдгийг илчилж, Дональд Трам Жупиор болон К.Жандосын хамт авхуулсан зураг, агнасан аргалийнх нь зургийг нийтэд дэлгэж байв. Мөн Дональд Трам Жупиор Баян-Өлгийд долоо хонохдоо 75 мянган ам.доллар төлсөн гэж мэдээлсэн байдаг. Мөн Туркийн "Шикар Сафари" компанийн захирал Каан Кракаятай хамтран ажилладаг гэх мэдээлэл бий.
| С.ОДОНТУЯА САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АГНАХ АМЬТНЫ ТООГ 50-ААР НЭМЖ, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ К.ЖАНДОСЫН КОМПАНИУДЫГ ХААЛТТАЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ШАЛГАРУУЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |