• Өнөөдөр 2024-03-29

SOS: Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК дахин цианит натри алджээ

2020-12-11,   1309

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК өнөөдөр 8:00 цагийн орчимд цианит натри алджээ.  Тодруулбал, үйлдвэрийн цианит дамжуулах хоолой задарч, цианиттай уусмал газарт их хэмжээгээр урссан байна. Яг одоо тус аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай дуудлагаар газар дээр нь ажиллаж байгаа аж. 
 

"Баян айраг эксплорэйшн" ХХК нь удаа дараа цианит натри алдаж байсан. Тодруулбал, 2015 онд цианиттай уусмал гүйдэг хоёр турбагаа хооронд нь холбоогүйгээс цианит анх алджээ. Үүнтэй холбоотойгоор тухайн үед ажиллаж байсан ээлжийн ахлахыг ажлаас нь халсан байна.

 
Үүний дараа хоёр дахь удаагаа буюу 2016 онд хүйтэрсний улмаас турба хагарч, мөн л цианит алдсан байна. Харин гурав дахь удаа өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 13-14-нд шилжих шөнө нуруулдсан хүдэрт үерийн ус хальж орсноос болж цианит алдсан. Энэ тухай уурхайн ажилтан мэдэгдсэн бөгөөд компанийнхан нуун дарагдуулж байсан гэдэг.Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 17-нд үерийн усанд дахин цианит алдсан байна. Энэ талаар Эргэлт.мн мэдээллийн сайт “Шувуудын энэлэн хийгээд Дөрвөлжин сумынхны хувь заяа” цуврал сурвалжилгаараа мэдээлж байсан билээ.
 
Бид энэ асуудлыг эргэн мэдээллэх болно.
 

SOS: Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК дахин цианит натри алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188