Налайх дүүргийн VI хороонд байрлах “Мөнх тэрэлж” амралтын газарт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө тус амралтын газарт 18-23 насны 20 гаруй залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нэгнийхээ аминд хүрчээ. Цар тахлын үед, зоогийн газар, баар, ресторан, амралтын газар хаалттай үед хүн амины хэрэг гарчээ. Манай сайтын сурвалжлах баг хүн амины хэрэг юунаас болж гарсан талаар уншигч та бүхэнд сурвалжлан хүргэж байна.

Бага үдийн алдад нийслэл хотоос Налайх дүүрэг, болон Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн заагт орших “Мөнх тэрэлж” амралтын газарт очлоо. Биднийг очих үед Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийж дуусаад, хамгаалалтын туузаа аваад явсан байв. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуусыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст аваачин саатуулсан гэх мэдээлэл байна. Амралтын газрын 10 гаруй гэр онгорхой байсан юм. Амрагчид амраад явсан бололтой цагаан хэрэглэл угааж, модон дээр тохсон байлаа. Мөн амралтын газрын гэрүүдийн хаалгыг онгойлгож, их цэвэрлэгээ хийсэн бололтой харагдав. Хөвгүүд орой гадаа гал түлж суусан бололтой хэсэг газарт тамхины иш, пивоны сав, үнс нурам салхинд хийсч байлаа.
Хэргийг шалгаж байгаа цагдаа нарт амралтын газарт очсон залуус “Бид найзууд юм. Ковид гарсантай холбоотойгоор гэрээсээ гаралгүй олон хоног болсон. Ингээд найзуудаараа уулзалдсан. Ингэхдээ цаг агаар дулаарч байгаа болохоор амралтын газар очиж, хөгжилдөж хонохоор тохиролцсон. Ингээд Тэрэлж рүү явсан. “Мөнх тэрэлж” амралтын газарт очсон. Амралтын газрын эзэн эмэгтэйг нэг маань таньдаг. Өмнө нь энэ амралтын газраар үйлчлүүлж байсан юм билээ” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Мөн хөвгүүд хүн амины хэрэг гарсан “Мөнх тэрэлж” амралтын газарт дөрөвдүгээр сарын 4-ний 19:00 цагийн үед очжээ. Тэдний нэг хэсэг нь тус амралтын газарт өмнө нь хэд хэдэн удаа амарч байсан учраас эзнийг нь гуйж, гурван гэр авч, хоноглохоор болсон гэнэ. Ингээд хотод байхдаа худалдаж авсан махаараа хорхог хийж идэж, архи, пиво уусан байна.
Ил гал түлж, тойрч сууж, элдэвийг хөөрөлдсөөр 23:00 цагийн үед залуус согтуурхаж, хоорондоо муудалцжээ. Амралтын газраас холгүй байх төв зам руу ар араасаа цувран очиж, зодооныг эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Ингээд 23 настай, эрэгтэй Г.Мөнх-Эрдэнэ гэх залуу талийгаач М.М-ийн цээжин тус газарт нь хутгалж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй гэнэ. Мөн тэдний зодоонд хамт явж байсан 10 орчим залуу оролцсон байж магадгүй. Талийгаач нь 1998 онд төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байжээ. Тэрээр Баянзүрх дүүрэгт түр оршин суух хаягтай нэгэн байжээ. Одоогоор юунаас болж муудалцаж, зодолдсон нь тодорхойгүй байна. Талийгаач дотуур цус алдаж, амь насаа алдсан гэх шинжээчийн урьдчилсан дүгнэлт гарсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг дөрөвдүгээр сарын 4-ний 23:00 цагийн үед гарсан хэмээн хамт байсан залуус мэдүүлэг өгчээ. Гэтэл хэрэг гарснаас дөрвөн цагийн дараа буюу 03:00 цагийн үед түргэн тусламжийн 103 дугаарын утсанд дуудлага бүртгэгдсэн гэнэ. Ингэхдээ хэн нэг нь ““Мөнх тэрэлж” амралтын газарт манай найз цээжиндээ хутгалуулчихлаа” хэмээн дуудлага өгчээ. Согтуу залуус зодолдож байгаад нэгнийгээ хутгалж, ноцтой гэмтэл учруулчихаад байхад эмч дуудалгүй цаг хугацаа алдсан байна. Тэд найзыгаа амь насаа алдчихна гэж бодолгүй, цусыг нь тогтоож, эмчлэх гэж оролдож байсан бололтой. Ингээд талийгаачийн биеийн байдал улам бүр муудсан учир арга буюу цагдаа, яаралтай түргэн тусламжийн төвд хандсан бололтой.

"Мөнх тэрэлж" амралтын газар. 2021.04.06-ний 14:00 цаг. Залуучууд энэ гурван гэрийг түрээсэлжээ.
Хэрэг гардаг өдөр “Мөнх тэрэлж” амралтыг хариуцаж байсан эмэгтэйгээс хэргийн талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Тэрбээр “Ковидын үед хүнтэй уулзаж болохгүй. Тэр залуучууд манай амралтын газарт амарсан нь үнэн. Гэхдээ хэрэг зам дагуу болсон билээ. Шөнө дунд болж байсан учраас хоорондоо хэрэлдэж, муудалцаж байгааг нь мэдээгүй. Цагдаагийн газар нь шаардлагатай бол биднээс мэдүүлэг авна биз дээ” хэмээн хаалгаа тас хийтэл хаалаа.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар амралтын газрын эзнээс мах идэхээр гуйж авсан хутгаар талийгаачийг хөнөөсөн гэнэ. Мөн хэрэг гарсны дараа талийгаачтай хамт байсан залуучуудын ес нь зугтаж алга болжээ. Цагдаагийн байгууллагаас эрэн хайж, зугтаж алга болсон есөн залууг шуурхай эрэн сурвалжилж, саатуулжээ.
Гамшгийн улбар шар түвшинд, хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед яагаад амрагчдыг хүлээн авсан талаар нь “Мөнх тэрэлж” амралтын газрын эзнээс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хөл хорионы хугацаанд манай амралтын газар ажиллахгүй байгаа. Манай эхнэр, хүүхдийг амралтын газартаа байхад өмнө нь очиж байсан хүүхэд найзуудаа дагуулаад ирсэн гэсэн. Өмнө нь ирж байсан таньдаг хүүхэд болохоор нь оруулчихсан юм билээ. Анх ирэхдээ 7-8 хүүхэд ирсэн юм билээ” гэв.
Архидан согтуурсан залуус нэгнийхээ аминд хүрсэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээн, үргэлжлүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар Г.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач М-тэй маргалдаж, улмаар амийг хөнөөсөн болох нь тогтоогдсон гэнэ. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр саатуулан шалгаж байна.
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу улбар шар түвшинд шилжиж, улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Үүнд, амралт, сувиллын газрын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл хязгаарлах чиглэл өгсөн. Гэтэл “Мөнх тэрэлж” амралтын газар нь 20 гаруй залууг нууцаар амраасны улмаас нэг хүн амиа алдлаа. “Мөнх тэрэлж” амралтын газрын мөнгөний төлөө хууль зөрчсөн нь гэмт хэрэг гарах гол нөхцөл байдлыг бий болгосон гэж хуулийнхан үзэж байгаа ажээ. Бидний сурвалжлах баг хэргийн талаар нутгийн иргэдээс асууж лавлаж явах үед “Хотын төвөөс зайдуу болохоор Тэрэлж рүү олон хүн ирж хууль зөрчин амарч байна. Үүнийг хэн ч шалгаж, гаргасан зөрчил дутагдлыг нь арилгахгүй байгаа. Үүнээс болоод хүний амь нас эрсэдчихлээ” хэмээн халаглаж байлаа.
| НЭГНИЙХЭЭ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ НУУХЫН ТУЛД ЗАЛУУС ЭМЧ ДУУДАХГҮЙ ДӨРВӨН ЦАГ БОЛЖЭЭ |
|
“ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ
2026-01-31 14:47:31
Ж.Амина мөсөн авиралтын “U20” ангиллын дэлхийн аварга боллоо
2026-01-31 10:08:55
Дорноговь аймгийн “Бага олимп” спортын наадмын нээлт боллоо
2026-01-31 09:50:09
Т.Энхжин Красноярскийн “Гран при”-гийн хүрэл медальтан боллоо
2026-01-31 09:21:38
Х.Болортуяа Иван Ярыгины “Гран при”-гээс хүрэл медаль хүртэв
2026-01-31 09:14:36
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-01-31 09:00:00
ХАГАЦАЛ БОЛГОНЫГ СӨРЖ, ҮҮРД ХАЙРЛАНА
2026-01-31 09:00:00
ТҮРИЙВЧНИЙХЭЭ ЗУЗААНААР ТҮШЭЭДИЙГ ТЭРГҮҮЛДЭГ, ТЕНДЕРЭЭР ТОМОРСОН Б.ТҮВШИН
2026-01-31 09:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-01-31 09:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-01-31 09:00:00
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2026-01-31 09:00:00
Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины “Гран при”-гээс алтан медаль хүртлээ
2026-01-31 08:57:09
ИМАРТ – МҮХАҮТ-ЫН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛД ТУГАА МАНДУУЛЛАА
2026-01-30 20:09:34
ТЭНГЭРТ ТУЛСАН АЮУЛ: “SKYSCRAPER” КИНОНООС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-01-30 18:33:55
СГЗ Т.БААСАНСҮРЭН: Даяаршиж байгаа дэлхийд дангааршиж ондооших, өөрийнхөөрөө амьдрахын онцгой ач холбогдлыг өгүүлсэн номын нээлт боллоо
2026-01-30 18:11:35
Гар барилдааны дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх тамирчид мордлоо
2026-01-30 17:09:11
МҮОХ-ны гишүүпийн виртаул дугуйн нөхөрсөг тэмцээн болов
2026-01-30 15:56:22
"Про" театрын уран бүтээлчид "Түүний буруу" драмын жүжгийг толилуулна
2026-01-30 15:17:13
Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойг тэмдэглэнэ
2026-01-30 14:46:18
Т.Энхжин “Иван Ярыгины Гран при”-гийн хүрэл медалийн төлөө барилдана
2026-01-30 13:49:59
“Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн технологийн алдааны улмаас тэсрэлт болж нэг хүн хүнд гэмтжээ
2026-01-30 13:40:00
Унгар Улсад Хүннүгийн “Аттила хаан” үзэсгэлэн дэргэдлээ
2026-01-30 12:21:57
Хоккейн “Мастерс-50” улсын аварга өнөөдөр эхэлнэ
2026-01-30 11:10:57
Б.Мөнх-Эрдэнэ “Красноярск-2026”-гийн алтан медалийн төлөө барилдана
2026-01-30 10:37:40
МҮОХ-оос өвлийн олимпод ажиллах хэвлэл мэдээллийн багийг хүлээн авч уулзав
2026-01-30 09:28:44
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-01-30 07:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2026-01-30 07:00:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2026-01-30 07:00:00
Э.ТӨГСЖАРГАЛ: "16-ТАЙ ЭЭЖ" КИНОНЫ БОДИТ ТҮҮХИЙН ЭЗНИЙ ТЭСВЭР, ТЭВЧЭЭРЭЭР НЬ БАХАРХАЖ ТОГЛОСОН
2026-01-30 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2026-01-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |