Хүннү гүрний үед хамаарах шилэн гүц, хаш тээг зэрэг нэн эртний олдворыг хууль бусаар борлуулах гэж байсан бүлэг этгээдийг баривчилж, мөрдөн шалгаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. “Эмоци” продакшны менежер М.Адъяаням, “Хос билиг” хамгаалалтын албаны дарга А.Дэлгэрням, Б.Хаш-Эрдэнэ, нэг бус удаа ял шийтгэл эдэлж байсан гэгдэх Б.Баярцэнгэл нар тус олдворуудыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх БНХАУ-ын иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь Эрүүгийн цагдаагийн албаныхан баривчилсан байдаг. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар шилэн гүц, хаш тээг нь соёлын хосгүй үнэт олдвор мөн үү, түүхийн хувьд ямар он цагт хамаарах эд зүйлс болохыг тогтоох ажиллагаа хийж эхэлжээ. Мөн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуус булш, бунхан ухаж тонодог гэмт хэргийн бүлэглэл үү, дээрх зүйлсийг хаанаас, ямар арга замаар олж авсан бэ гэдгийг мөрдөн шалгаж байгаа аж.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуус цагдаа нарт “Бид булш, бунхан тоноод явдаг хүмүүс огт биш. “Эмоци” продакшны менежер М.Адъяанямтай найз. Түүний ээж нь гавьяат археологич Д.Эрдэнэбаатартай хамтран амьдардаг байсан гэсэн. Тэгээд М.Адъяанямд Хүннү гүрний үед хамаарах дэлхийн нэн ховор түүхийн дурсгалт өв болох Ром Улсын үеийн шилэн хийц гэж хэлсэн. Ингээд хятадуудад 600 гаруй сая төгрөгөөр зарах гэж байсан юм” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ.
Харин “Эмоци” продакшны менежер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнбаатарын дагавар хүүхэд гэгдэх М.Адъяаням “Археологич Д.Эрдэнэбаатар ээжтэй минь хамтран амьдарч байсан юм. Тухайн үед тус бүтээлийг амьдралд нь хэрэгтэй бол зарж борлуулна биз гэж надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн гэх. Цагдаа нар дээрх мэдүүлгийг үндэслэн Улаанбаатар их сургуулийн багш Д.Эрдэнэбаатарыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Цагдаа нар түүхийн хосгүй үнэт олдворуудыг хятад иргэнд худалдах гэж байсныг илрүүлж, гэмт хэргийн бүлэглэлийг саатуулан шалгаж байгаа талаарх мэдээлэл гарсантай холбоотойгоор эрдэмтэд янз бүрийн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Археологичдын зарим нь “Ганц модны язгууртны булшнаас ийм олдвор огт олдоогүй. Тэгэхээр хуурамч зүйлсийг худалдан борлуулах гэж байсан байх. Түүнээс Д.Эрдэнэбаатар үзмэр зарж өөрийнхөө толгойг цусдах хүн биш” хэмээн ярьж байлаа. Харин өөр хэсэг бүлэг эрдэмтэд “2017 оны арваннэгдүгээр сард Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” гэсэн нэртэй үзэсгэлэн гаргаж байсан. Тэр үзэсгэлэнд өмнө огт танилцуулагдаж байгаагүй хоёр үзмэр гаргаад ирчихсэн байсан. “Энэ юун хоёр шинэ үзмэр вэ” гэж асуухад Д.Эрдэнэбаатар “АНУ-ын хүн надад бэлэглэсэн юм аа” гэж байсан. Тэгэхээр булшнаас олдсон зүйлийн заримыг нь хүнд хэлэлгүй өөртөө хадгалж байгаад зарж байсан байх” хэмээж байлаа.
Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр 2001-2011 он хүртэл судалгаа шинжилгээ хийж, малтлага хийсэн “Гол мод II” булшнаас олдсон алт эрдэнэс, дэлхийд одоогоор зургаан ширхэг олдоод байгаа Ромын шилэн аяга гарч ирсэн байна. Хүннүгийн хааны сүйх тэргэнд хөллөж байсан адууны хөмөлдрөг, хударганы чимэглэлүүд байгаа аж. Энэ алтан чимэглэл дээр нэг эвэртэй, ирвэс толгойтой, хангарьд биетэй домгийн амьтныг дүрсэлсэн байгаа бол хоёр дугуй нь хосоороо лийр хэлбэрийн босоо дугуй дээр эр, эм хоёр ирвэс толгойтой домгийн амьтныг дүрсэлсэн гэнэ. Энэ бол хос эр, эм хоёр амьтны бэлгэдэл ер нь энэ булшнаас олдсон алт, мөнгө, хүрэл чимэглэлүүдийн аль алин дээр нь нэг эвэртэй амьтныг дүрсэлсэн байдаг аж.
Өөр нэг хосгүй үнэт олдвор бол хаш эдлэл 12 см дугуй голчтой хаш бол хаан, язгууртан хүний ташаа, бэл гоёлын зүйл байх боловч хааны сүр хүчийг илтгэсэн бэлгэдэлтэй юм байна. Хүннүгийн дагуул булшнаас гарсан тамгатай шагай гээд археологийн хосгүй үнэт олдворуудыг одоог хүртэл улсын төв музейд өгөөгүй байгааг эх сурвалж онцолж байв. Мөн алт, эрдэнэс, чимэглэл бүхий олдворууд хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Холбогдох яам, ШУА-ынханд Улаанбаатар их сургууль дээр олдворуудыг хадгалж байгаа гэх мэдээлэл өгдөг гэнэ. Хэрэв ямар нэгэн байдлаар хулгайд алдлаа гэхэд хариуцах эзэн байхгүй гэсэн үг. Соёлын тухай хуулиар хосгүй үнэт ховор олдворыг малтлага хийж, илрүүлсэн тохиолдолд улсын музейд шууд өгөх ёстой аж. Ромын шилэн аяга гэх мэт дэлхийд нэн ховор тооцогдох хэдэн сая ам.доллароор үнэлэшгүй археологийн олдворыг Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар Монголбанкны Эрдэнэсийн санд өндөр үнээр худалдсан гэх мэдээлэл байна.
БНХАУ-ын иргэнд 600 гаруй сая төгрөгөөр шилэн гүц, хаш тээг худалдах гэж байсан М.Адъяаням эрдэмтэн судлаач нартай нэг бус удаа уулзаж, үзмэрийн он, цаг хугацааг тодорхойлуулах боломж байгаа юу гэдгийг асууж, тодруулж явсан гэнэ. Бид энэ хэргийн талаар Археологич, доктор Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. Тэрбээр “Ийм хэрэг гарсан гэх мэдээ байна. Гэхдээ надтай ямар ч хамаагүй. Би энэ талаар хэлж мэдэхгүй” хэмээн утсаа тасалсан юм. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
| Хосгүй үнэт олдворуудыг хууль бусаар хадгалж, борлуулахыг завдсан үндэслэлээр археологич Д.Эрдэнэбаатарыг шалгаж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |