.jpg)
-Таеквондо-гийн 2025 оны ДАШТ-д амжилттай өрсөлдөж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Хэд дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцов?
-Би тав дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ.
.jpg)
-“Жесоло-2025” ДАШТ-ий тулааны төрөлд өрсөлдсөн үү?
-ДАШТ-ий хувийн тулааны 71 кг-ын жинд болон багийн тулаанд өрсөлдсөн. Болзолт тулааны эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд оролцсон.

–Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Батбаярын Отгонбаяр гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн, өссөн хүүхэд вэ?
-Би Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрж, өссөн.
.jpg)
-Хэдэн настай байх үедээ таеквондо-гоор хичээллэж эхэлсэн бэ?
-Олон улсын таеквондо-гийн спортыг 19 настай байхдаа сонирхсон. Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан болоод анх хичээллэж эхэлсэн.

-Таэквондо-гийн анхны багш нь хэн бэ?
-2013 онд анх МҮИС-д багшаар ажиллаж байсан Хойд Солонгос буюу БНАСАУ-ын мастер Мүн Сан Ил багштайгаа танилцаж, таеквондо-гийн анхны гараагаа эхэлж байлаа.
.jpg)
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байгаа вэ?
-2013 оноос хойш гэхээр 12 дахь жилдээ тасралтгүй таеквондо-гоор хичээллэж байна.

–Тулааны үед гол төлөв хөлийн ямар цохилтыг илүү сайн хийдэг вэ?
-Тулааны үед булангийн шүүгч нарт аль болох оноогоо тод харагдуулахын тулд үсрэлттэй гарын цохилтыг ихэвчлэн хийдэг. Яагаад гэвэл би намхан учрааc өрсөлдөгч тамирчинд ойртож, ойрын зайнаас үсрэлттэй цохилтоор оноо авах тактикаар тулалддаг.
.jpg)
-Яагаад “ITF”-ийн таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Манай оюутан ангийн найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа.
.jpg)
-Олимпын хөтөлбөрт орсон “WTF” холбооны таеквондог сонгох сонирхол байгаагүй юу?
-Ер нь Хойд Солонгосын таеквондо их гоё спорт л доо. Хөл, гарын хосолсон цохилтуудыг хийж, дөрвөн мөчийг жигд ажиллуулдаг. Тийм учраас хөл, гарын цохилтыг хийж болдог таеквондог нь сонгосон.
.jpg)
–Одоо таеквондо-гийн хар бүс хэддүгээр дантай мастер болсон бэ?
-Одоо “ITF” таеквондо-гийн хар бүс, олон улсын гуравдугаар дантай. Таэквондо-гийн спортын ОУХМ цолтой.
–МҮИС-ийн таеквондо-гийн багшаар олон жил ажилласан. Хэдэн жил болж байгаа вэ?
-МҮИС-д тасралтгүй яг арван жил ажилласан.
.jpg)
-Танай клуб ямар нэртэй юм бэ. “МҮИС”-ийн спорт сургалтын төв гэж явдаг юм уу?
-2024 онд МҮИС-аас гараад нэг жил болж байна. Өөрийн найз дэлхийн аварга Бишгаравтай хамтарч “Хос-Аварга” тулааны урлагийн холбоог байгуулан ажиллаж байгаа.
-Олон улсын таеквондо-гийн Монголын холбоонд одоогоор хэдэн клубт хичнээн хүүхэд, залуус суралцаж байна вэ?
-Олон улсын таеквондо-гийн Монголын холбооны 2025 оны УАШТ-д 23 клубийн 800 гаруй тамирчин оролцсон. Тэгэхээр манай таеквондо-гийн төрлөөр ойролцоогоор 1000-1500 гаруй хүүхэд, залуус хичээллэж байгаа болов уу.
-Өөрөө Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбооны тэргүүн байх аа. Тус холбоог хэзээ байгуулав?
-Тийм ээ, 2019 онд Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан. Гар дээр суниах нь биеийн бүх булчинг ажиллуулдаг. Эрүүл мэндэд маш чухал дасгал, хөдөлгөөн. Мөн хаана ч хийж болдгоороо давуу талтай. Заавал тусгай заал, танхим, хэрэглэл материал шаардаад байдаггүй. Гэрийн нөхцөлд ч хийж болдог давуу талтай спортын төрөл байгаа. Олон сайхан монгол залуусаа эрүүл байлгахын тулд тус холбоог байгуулсан юм.
-Манай улсад гар дээр суниалтын спорт хөгжөөд хэдэн жил болж байгаа вэ?
-Тус холбоо үүсгэн байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд олон хүн сонирхож хичээллэдэг болсон. Мөн гэр бүлээрээ хичээллэдэг хүмүүс ч бий.
-Гар дээр суниалтын нэг өвөрмөц төрлөөр геннисийн амжилт тогтоох оролдлого хийж байсан бил үү?
-Миний тэр мөрөөдөл харамсалтай нь одоогоор биелээгүй л байгаа. Геннисийн амжилтыг шинээр тогтоох дөрвөн удаагийн оролдлого хийсэн. Одоо дахин оролдлогоо хийхээр бэлтгэл сургуулилалтаа хийсээр л байгаа.
-Гар дээр суниалтын Монгол Улсын рекорд дээд амжилтыг өөрөө эзэмшдэг үү?
-Үгүй ээ, одоогоор Монгол Улсын рекорд амжилтыг эзэмшдэггүй. Өөрөө үүсгэн байгуулсан болохоор тэр тал дээр нэг их оролдлого хийхгүй байгаа. Зөвхөн дэлхийн дээд амжилт “гин стиль”-д бүртгүүлэх зорилготой.
-Гар дээр суниалтын олон улс, тив, дэлхийн тэмцээн болдог юм уу?
-Яг тийм төрөл байдаггүй. Гэхдээ маш олон улсад хүүхэд, залуус дэлхий даяар чалленж өрнүүлэх маягаар хоорондоо өрсөлддөг.
–Таеквондо-гоор гаргасан томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-2015 оны дэлхийн аваргын мөнгөнтэй медальтай. 2016 оны Ази тивийн аварга. 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай. 2021 оны “онлайн” дэлхийн аварга. 2023 оны дэлхийн аварга. 2025 оны дэлхийн аварга.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамжтай таеквондо-гийн ямар тэмцээн байдаг вэ?
-Ер нь оролцсон бүхий л тэмцээнүүд маань гайхалтай сайхан байдаг. Миний хамгийн бахархдаг зүйл бол 12 жил хичээллэхдээ дэлхийн аварга болон олон улсын тэмцээнээс тасралтгүй медаль хүртсэн. Нэг ч удаа “Ганзага хоосон” медальгүй ирж байгаагүй. Үүнийг би том аз, од, хийморь гэж боддог.
-Хатуу биет, онцгой, түль, зохиомол болон тэмцээний тулааны аль төрөлд илүү дуртай вэ?
-Онцгой төрлөөс бусад бүх төрөл түль буюу хөдөлгөөнт тоот дасгал, тэмцээний тулаан, хатуу биет хугалах, болзолт буюу зохиомол тулааныг нь бүгдийг нь сонирхдог.
- МҮИС-ийн нэрэмжит таеквондо-гийн тэмцээнийг хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа вэ?
-Үгүй ээ, тэр МҮИС-ийн тэмцээн биш. Мүн Сан Ил багшийн нэрэмжит тэмцээн байгаа юм. Жил бүр тус тэмцээнийг зохион байгуулан явуулахаар төлөвлөж байгаа.
| Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа |
|
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |