Увс аймагт хоёр иргэн боом өвчнөөр өвдсөн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус аймгийн Тэс сумын есдүгээр багийн малчин өрхийн хоёр иргэн халдварт өвчнөөр өвджээ. Зооноз өвчин судлалын төвд боом өвчний сэжигтэй хоёр тохиолдол зургадугаар сарын 20-нд бүртгэгдсэн байна. Тухайн хоёр өвчтөн нь шалтгаан тодорхойгүйгээр үхсэн мал булжээ. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнөөс тархвар судлалын асуумж болон тандалт аван ажиллаж байна. Лабораторийн шинжилгээний дүнгээр нян судлал болон молекул биологийн судалгаа авч ажиллахад молекул биологийн шинжилгээний дүнгээр нэг өвчтөнөөс боом өвчний өвөрмөц ген тогтоогджээ. Мал эмнэлэг болон нэгдсэн эмнэлгээс хамтран тухайн газарт ариутгалын ажил явуулж байна. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Сайд Ц.Идэрбат өчигдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Нэг айлын хотонд мал нь тодорхой шалтгаангүйгээр үхсэн. Үхсэн малынхаа сэг зэмийг айлын иргэд булж, хотноосоо холдуулахаар чирсэн. Үүний дараахан гэр бүлийнх нь нэг хүний гар нь хавдаад эхэлсэн юм билээ. Ингээд холбогдох хүмүүс рүү мэдэгдэж, устгал ариутгал хийж, боомын халдвар авсан хүнийг эмнэлэгт хүргэсэн. Одоогоор шаардлагатай арга хэмжээг авч, амь насанд нь аюулгүй гэсэн мэдээ хүргүүлсэн. Боом бол үхэх аюултай халдварт өвчин” гэлээ.
Бид энэ талаар Увс аймгийн Тэс сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Нанжидтай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Тухайн хоёр иргэн нь сумын төвөөс зайтай амьдардаг. Есдүгээр багийн нутаг учраас аймгийн төвтэй ойрхон. Боом өвчний шинж тэмдэг илэрхээр нь аймгийн эмнэлэг рүү хандсан юм байна. Сумын эмнэлэгт ирээгүй, эмчилгээ аваагүй гэсэн үг. Боом өвчнөөр өвдсөн хүмүүс нь ээж, хүү хоёр юм байна лээ. Манай Тэс сум боомын голомт нутаг. Жилдээ нэг удаа боом өвчин илрэх гээд байдаг. Иймд иргэд та бүхнийг боом өвчнөөс сэргийлж, сэрэмжлүүлж байна. Боом бол мал, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин. Иймд өвчилсөн мал, амьтанд хүрэхгүй, арьс, ноолуурыг нь авахгүй байх. Боомын халдвараар халдварласан байж болзошгүй малын мах, сүүг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн халдвар шороо, тоос, амьсгалын замаар тархах эрсдэлтэй” гэлээ.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Доржготовоос тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар би ээлжийн амралттай байгаа. Халдвартын тасгийн хяналтад хэвтэн эмчлүүлж байна. Боом өвчнөөр өвдсөн ээж, хүү хоёрын ээжийнх нь биеийн байдал хэвийн байгаа ч хүү нь хүндэвтэр байна. Би ээлжийн амралттай байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Халдвартай мал амьтад, үхсэн малын сэг зэм, боомын спор нь хөрсөнд олон жил хадгалагддаг учир хөрс эргүүлэх, ухах үед хүнд дамжин халдварладаг өвчин юм. Арьс, тунгалгийн зангилааг зонхилон гэмтээж, “өвчин эмзэглэлгүй хар тав” бүхий хатиг гардаг.
Манай улсад арьсны хэлбэрийн боом өвчин зонхилон тохиолддог бөгөөд нууц үе 2-3 хоног үргэлжилдэг байна.
Халуурах
Дотор муухайрах
Гар нүүр, биеийн ил хэсэгт гүвдрүү гарч цэврүүтэн хагарах
Өвчин, эмзэглэлгүй хар тав үүсэх
Харин боом өвчнөөр мал өвчилсөн үед дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ
Мал эмнэлгийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг мөрдөх
Шалтгаан тодорхойгүй мал үхвэл малын эмчид яаралтай мэдэгдэх
Үхсэн малд хүрэхгүй байх
Зайлшгүй хүрэх шаардлага гарвал бээлий өмсөх
| УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |