“Талын салхи” олон улсын мото наадамд оролцож байсан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, 11 дэх жилдээ, “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “Талын салхи” мото наадамд оролцсон Ч гэх залуу зам тээврийн осолд өртөж, амиа алдлаа. Бид энэ харамсалтай ослын эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэлээ.
“Талын салхи” олон улсын мото наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 70 мото клубын 3800 гаруй мотоцикл сонирхогчид оролцохоор бүртгүүлжээ. Мөн үүнээс гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцсон байна. Наадамд оролцогчид Сүхбаатарын талбайгаас зургадугаар сарын 6-ны 11:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Д.Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр-Баруун дөрвөн зам-Таван шар-22-ын товчоо-Говь ресорт” гэсэн маршрутаар явжээ. Ингээд Дархан явах замд байрлах “Говь ресорт”-д наадмаа үргэлжлүүлж, “найрласан” байна.
Осол болох үед цагдаагийн байгууллагаас нэгэн мэдэгдлийг хийсэн нь олны шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Талын салхи 2026” мотоциклийн олон улсын арга хэмжээний цуваа Чингисийн талбайгаас 11:00 цагт хөдөлж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Говь ресорт амралтын газарт цуваа ямар нэгэн осолгүйгээр очсон. Бүртгэгдсэн ослын хувьд цуваанд явж байгаад Архангай аймаг руу салдаг зам руу салж, эмээлт орчимд осолдсон байна” гэсэн юм.
Харин Тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчооны пост өнгөрөөд мотоциклтой хүн онхолдсон, ухаангүй байна гэх дуудлага 2026 оны зургадугаар сарын 06-ны 13:20 цагийн үед ирсэн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хувийн эзэмшлийн МТ-09 маркийн улсын дугаартай мотоциклийг жолооч эрэгтэй нь Баруун турууны даваа гэх газарт зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан байсанх. Уг хэргийг ТЦА-нд шалгаж байна” гэжээ.
Талийгаач Ч нь мотоцикл аваад удаагүй байжээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө цахим хуудастаа мототой зургаа байршуулж, “Талын салхи” наадамд оролцох гэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн зургадугаар сарын 6-ны өдөр цуваанд зогсож, наадамд оролцож байгаа сторидоо хийжээ. Тэрээр “Талын салхи” наадамд оролцохоор Сүхбаатарын талбайгаас хөдөлж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл цуваанд явсан байна. Харамсалтай, мотоциклынх нь шатахуун дуусаж, ШТС орсноор цуваанаас хоцорчээ. Ингээд цувааны төгсгөл хэсэгт явж байгаад хашлага мөргөж, амиа алдсан байж болзошгүй байна. Мөн цахим сүлжээнд талийгаачийг найзуудтайгаа өөр чиглэлд явж байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Харамсалтай нь, тэрээр “Говь ресорт”-ыг чиглэн явж байжээ.
Манай сурвалжлах баг өчигдөр 15:00 цагийн үед талийгаачийн осолдсон гэх Баруун турууны давааны хэсэгт очлоо. Энэ хэсэг замын өгсүүр, тойрог байрлах ажээ. Талийгаач унаж явсан мотоциклийн банк хагарч, замын гол тос, масло нь урсжээ. Мөн талийгаач цус алдсан бололтой, замын хэсгийг шороогоор битүүлжээ.Түүнчлэн мотоциклийн камер тогтоогч, хугарсан хуванцар хэсгүүд газарт хөглөрчээ. Үүгээр ч зогсохгүй талийгаачийн мөргөсөн хоёр шон, хашлага нурж, тэмдэглэгээ нь газарт унажээ.
Баруун турууны давааны хэсэгт байрлах нэгэн дэлгүүрийн эзнээс ослын талаар тодруулахад “Тойрог дээр машинд шахуулсан байж болзошгүй. Осол болсон даруйд л бүрэлдэхүүн ирж, хамгаалалт авчихсан. Манай энэ хэсэг огцом тойрог юм. Тэгэхээр хурдтай явж байгаад тойрог дээр шидүүлчихсэн байж болзошгүй. Мотоциклоосоо унаад, замын жалга руу шидэгдсэн байх. Харин мотоцикл нь 10 оричм метрийн орчимд хэвтэж байсан” гэлээ.

Талийгаачийн мөргөсөн замын хашлага. 2026.06.08-ны 15:00 цаг


Талийгаач Ч эхнэртэй, гэр бүлтэй байсан. Тэрээр энэ зун хуримаа хийхээр төлөвлөсөн байсныг эхнэр нь цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, түүний эхнэр Н нь “Одоо миний хайрыг тайван орхичих, гуйж байна. Битгий улс төржүүлээч. Өглөө үнсээд гаргах юм ч яав даа” гэжээ.
“Талын салхи” олон улсын мото наадмыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж, ивээн тэтгэж оролцжээ. Энэ талаар бид Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс тодруулахаар холбогдлоо.
Тэрбээр “Нийслэлийн ЗДТГ-аас санхүүжүүлж, захирамж гаргаж, ивээн тэтгэгчээр оролцсон. Жил болгон л ийм байдлаар оролцдог. Одоогийн байдлаар хэчнээн төгрөгийн төсөв гаргаж, ямар байдлаар дэмжиж оролцсон гэдгийг хэлэх боломжгүй байна. Энэ төсөв нь шилэн дансанд удахгүй байршина” гэлээ.
| “ТАЛЫН САЛХИ” МОТО НААДАМД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН ТАЛИЙГААЧ МАШИНД ШАХУУЛЖ, ТОЙРОГ ДЭЭР ШИДҮҮЛСЭН БОЛОЛТОЙ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |