Дорнод аймгийн зургадугаар багт байрлах В1 давхарт энэ сарын 3-ны өдөр гал гарч, 35 настай эмэгтэй хоёр нялх хүүхдийн хамт түлэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач эмэгтэйн таван хүүхдэд орон нутгийн удирдлагууд болон хандив тусламжаар хоёр өрөө орон сууц олгосон. Үүнтэй холбоотойгоор талийгаачийн том охин Норовбанзадтай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Дүү нарынх нь биеийн байдал ямар байна вэ?
-Ээж, дүү нарын минь ажил явдал өнөөдөр дуусна. Дөрвөн дүүгийн минь биеийн байдал дажгүй сайн байгаа. Нэг дүүгийн минь гар боолттой байгаа.
-Гал юунаас болж гарсан юм бэ. Тухайн үед чи хичээлдээ явчихсан байсан юм уу?
-Цахилгааны утаснаас болж гал гараад паар задарсан гэдэг удирчилсан мэдээлэлтэй байгаа. Тухайн үед би гэртээ байгаагүй болохоор зарим зүйлийг нарийн сайн мэдэхгүй байгаа. Тухайн өдөр намайг хичээлээсээ тараад иртэл гэрийн гадаа онцгой байдлын албаны машин ирчихсэн, гэрээс ээж, дүү нарыг минь аваад гарч байсан. Ээж минь дүү нарыг аврах гэж байгаад өөрөө түлэгдэж нас барсан юм шиг байна лээ. Цахилгааны утас шатсанаас болж хайртай ээжийгээ хоёр нялх дүүтэйгээ алдсандаа итгэж чадахгүй байна. Бидэнд маш хүнд хэцүү байна.
-Тухайн байранд танайх хэдэн жил амьдарч байсан юм бэ?
-Манайх тэр байрны В1 давхарт хоёр жил амьдарч байсан юм. Эцэст нь сайхан ээжийгээ дүү нартайгаа алдчихаад сууж байгаадаа маш их харамсаж байна. Боломжтой бол В1 давхарт битгий амьдраарай гэж хүмүүст хэлмээр санагдаж байна. Амьдралын боломжгүйгээс болоод залуухан сайхан ээжийгээ алдчихаад сууж байгаадаа харамсаад байна.
-Та хэдийг аюулгүй орчинд амьдруулахаар орон нутгийнх нь удирдлагууд олон ард олны тусламж дэмжлэгээр хоёр өрөө орон сууцны түлхүүрийг өчигдөр гардуулж өгсөн. Тусалж, дэмжсэн хүмүүст хандаж баярласан сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
-Харин тийм ээ биднийг ойлгож, тусалж дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаа. Тэдний ачаар дүү нараа эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломж бүрдсэн. Бид одоохондоо байрандаа ороогүй байгаа. Тийм сайхан гэр оронтой болгож өгсөн хүн бүхэнд дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Бид ээж, дүү нарынхаа ажил явдлыг дуусгачихаад дүү нартайгаа шинэ байрандаа орохоор төлөвлөж байгаа. Бас зарим хүмүүст байрыг тохижуулж өгөх тал дээр анхаарч тусалж байгаа. Тэдэнд мөн баярлаж сууна.
| ДОРНОД АЙМАГТ ХОЁР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТҮЛЭГДЭЖ, АМИА АЛДСАН ТАЛИЙГААЧИЙН ОХИН НОРОВБАНЗАД: ЦАХИЛГААНЫ УТАС ШАТСАНААС БОЛЖ, ХАЙРТАЙ ЭЭЖИЙГЭЭ ХОЁР НЯЛХ ДҮҮТЭЙГЭЭ АЛДСАНДАА ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |