Монгол банкны ерөнхийлөгч асан Б.Лхагвадорж суудлаасаа буугаад, хууль хяналтын байгууллагын байнгын үйлчлүүлэгч болжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийнхөө гарын үсэгтэй мөнгөн тэмдэгт их хэмжээгээр хэвлэж, нуусан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж байлаа. Тэгвэл түүнийг төрсөн дүү Б.Лхагвадоржийнхоо “Сүмт-Өргөө” ХХК-д давуу байдал олгож, түрээсийн гэрээгээр төсвийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Төв банканд зургаан жил эзэн суусан Б.Лхагвасүрэн 2016 оны есдүгээр сарын 1-н хүртэл “Хадгаламжийн даатгалын корпораци” сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Тэрбээр 2016 оны наймдугаар сарын 31-нд тушаал гаргаж, төрсөн дүү Б.Лхагвадоржийнхоо эзэмшилд байдаг “Сүмт-Өргөө” ХХК-тай түрээсийн гэрээ хийсэн байдаг. Ингээд маргааш нь “Хадгаламжийн даатгалын корпораци” сангийн толгой байгууллага болох Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Хамгийн ноцтой нь, “Сүмт-Өргөө” ХХК-тай зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр түрээсийн гэрээ байгуулж, төсвийн хөрөнгийг тэрбумаар нь угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. “Хадгаламжийн даатгалын корпораци” сан Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадоржийн “Сүмт-Өргөө” ХХК-ийн “Санрөүд” барилгын хоёр, гуравдугаар давхарт 10 жил толгой хорогдсон. Ингэхдээ зах зээлийн үнэлгээнээс өндөр түрээс төлж, байрлаж байсан гэсэн үг л дээ. Тодруулбал, 2026 оныг хүртэл тус барилгын хоёр, гуравдугаар давхрын 716 мкв талбайг жилийн 941 сая төгрөгөөр түрээсэлж иржээ. Ингээд Б.Лхагвасүрэнг Монгол банкны ерөнхийлөгчөөс буусных нь дараа түрээсийн гэрээг цуцалж, “Хадгаламжийн даатгалын корпораци” санг Баянзүрх дүүрэг рүү нүүлгэжээ. Ингэснээр жилд 745 сая төгрөг хэмнэж, 200 гаруй сая төгрөгөөр ижил хэмжээтэй түрээсийн байранд “амьдрах” болсон байна.
Өөрөөр хэлбэл, Б.Лхагвасүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрсөн дүүгийнхээ компанид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал илэрч, хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа хэрэг. Мөн түрээсийн гэрээг сунгах чиглэлийг Б.Лхагвасүрэн жил бүр “тушааж” байсан болзошгүй гэнэ. Түрээсийн гэрээтэй ноцтой баримтууд хууль хяналтын байгууллагын мөрдөгчдийн гарт очиж, гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдсон гэнэ.
Энэ салбарт тасралтгүй 30 гаруй жил ажиллаж, бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад байга Б.Лхагвасүрэн 300 саяын орон сууц, 100 саяын хадгаламжтай гэхээс өөр хөрөнгө ХОМ-тээ мэдүүлдэггүй байсан. Төрсөн хүү, Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин нь ч 20 саяын автомашин, 13 саяын хадгаламжнаас өөр хөрөнгөгүй гэж мэдүүлдэг. Харин түүний төрсөн дүү Б.Лхагвадорж, хүргэн ах П.Дэлгэрнаран нар нь толгой баячуудын тоонд багтдаг гэж болно. Тухайлбал, Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадорж, эгч Б.Өсөхжаргалынх нь нөхөр, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, түүний хүү Сангийн яамны яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн мэргэжилтэн Д.Болор нар нь “Сүмт-Өргөө” ХХК, “Булгат мөрөн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Б.Лхагвадорж “Ньюсил” ХХК, “Өргөө майнинг” ХХК, “Элс партнерс” ХХК, “Ди Би Би” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл Б.Лхагвадорж, П.Дэлгэрнаран, Д.Болор нарын “Сүмт-Өргөө” ХХК, “Булгат мөрөн” ХХК нь Б.Лхагвасүрэнг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын дарга байх үеэс буюу 2011 оноос хотын төв болон Хан-Уул дүүрэгт оффис, үйлчилгээний өндөр шилэн барилгуудыг “өндөглүүлж” эхэлсэн. Өдгөө тус оффис, үйлчилгээний барилгуудаа аж ахуйн нэгжүүдэд түрээсэлж, ашиг олж буй юм.
| МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.ЛХАГВАСҮРЭНГ ТӨРСӨН ДҮҮ Б.ЛХАГВАДОРЖИЙНХОО “СҮМТ-ӨРГӨӨ” ХХК-ААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |