Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах 40-50 метрийн гүн цооногт гурван настай охин унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Өөрөөр хэлбэл, ОБЕГ-ын аврагчид 59 цагийн турш охиныг аврах ажиллагаа зохион байгуулсан ч ажиллагаа амжилтгүй болж, талийгаачийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байдаг. Тус ажиллагаанд 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын найман автомашин, нэг ковш, хоёр экскаватор, нэг кран, нэг шатахуун тээвэрлэгчтэй, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэй ажиллагааг зохион байгуулаад охиныг амийг аварч чадаагүйд ар гэрийнхэн нь төдийгүй монголчууд харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэн ямар гомдол, саналтай байгаа талаар түүний авга ах Э.Бэлгүүтэйтэй холбогдож, тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Дүүгийнх нь буяны ажил дууссан уу?
-Дүүгийн минь буяны ажил өнөөдөр /өчигдөр/ дуусаад ирсэн хүмүүс тал тал тийшээ буцацгааж байна. Нялх охиноо алдсан ах, эгч хоёрт минь л тун хэцүү байна даа.
-Ах, эгч хоёр нь охиныхоо осолдсон компанид ажиллаад хэчнээн жил болж байсан юм бэ?
-Тэд талийгаач дүүг төрөхөөс өмнө тэрхүү компанид ажилладаг байсан юм. Тэгээд дүүг төрсний дараа хэдэн жил завсарлаж байгаад сая ажиллахаар очоод гурав хонолгүй хайран сайхан охиноо алдчихаад ирлээ. Уг нь, талийгаач дүүг харахаар аав минь /өвөө нь/ Өвөрхангай аймгаас ирж байсан юм. Даанч амсангүй дээ. Ах тэр уурхайд өрмийн мастер, эгч алт, эрдэс баялгын дээжийг шинжлэхэд бэлдэж, савладаг ажил хийдэг байсан. Уурхайд ажиллахгүй хэсэг завсарлаж байх хугацаандаа тэднийх морь уядаг байсан юм. Туслах уяачаар ажилладаг байсан гэсэн үг. Даанч цалин хөлс нь бага учир тэд уурхайд үргэлжлүүлэн ажиллахаар шийдчихээд байсан нь тэр.

-Ах, эгч нь хаанахын хүмүүс вэ. Нутагтаа туслах уяачаар ажилладаг байсан уу?
-Тэд Эрдэнэтэд амьдардаг юм. Ах минь хадмынхаа хашаанд амьдардаг болохоор өөрсдийн гэсэн хашаа байшинтай болъё гээд өндөр цалинтай ажил хайж, уурхайд ажиллаж байгаад нялх охиноо алдчихлаа. Харамсаад харамсаад баршгүй зүйл бидэнд тохиолдлоо.
-Талийгаач эцэг, эхээс хэдүүлээ байсан бэ?
-Айлын хоёр дахь хүүхэд байсан. Ах нь найман настай. Аав, ээжээс нь дутахааргүй ахад нь нэлээн хүнд байгаа.
-Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юу. Түр зогсоосон уу?
- Цагдаагийн байгууллагынхан ах, эгч хоёроос анхан шатны мэдүүлэг аваад шалгалтын ажиллагааг түр зогсоосон. Талийгаачийн ажил явдал дуусаад, тэдний сэтгэл санааны байдал дээрдсний дараа шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн. Харин Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор гээд бусад аймгуудын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад хяналт, шалгалтын ажиллагаа зохион байгуулж, талийгаач дүүгийн осолдсон уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа.
-Та бүхэн дүүгийнхээ осолдож, нас барсан уул уурхайн компани болон ОБЕГ-ынханд гомдолтой байгаа юу. Гомдол, хүсэлтээ хуулийн байгууллагад гаргах уу?
-Бид одоогоор ямар нэгэн гомдол, хүсэлт гаргах бодолгүй байгаа. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг бидэнд эмгэнэл илэрхийлж ах, эгч хоёртой уулзаж, мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн тэднийг хамгийн түрүүнд Эрдэнэт хотод ажиллах ажлын байраар хангах асуудал яригдсан.

-ОБЕГ-ынхныг хүүхэд аврах ямар ч багаж, хэрэгсэлгүй, олон цаг аврах ажиллагааг зохион байгуулсан ч охиныг аварч чадаагүй гэх шүүмжлэл олны дунд гараад байна. Аврагчид газар дээр хэрхэн ажиллаж байсан бэ?
-Аврагчдын хувьд багаж, хэрэгсэл муутай, дүүг минь аврах гэж олон цаг алдсан нь үнэн. Мэргэжлийн хүмүүс биднийг багаж, хэрэгсэлгүй гээд осол болсон цооног руу ойртуулаагүй. Дахин хүн эрсдэхээс сэргийлсэн нь тэр байх. Гэвч техник, технологи хөгжсөн цаг үед аврах багийнхан арай удаан, болхи байсан нь харамсалтай санагдсан. Арай өөр аргаар аврах ажиллагааг зохион байгуулсан бол дүү минь эрүүл саруул байх байсан болов уу гэсэн харамсал төрж байна.
| ЦООНОГТ УНАЖ, АМИА АЛДСАН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ АВГА АХ Э.БЭЛГҮҮТЭЙ: АХ, ЭГЧ ХОЁР МИНЬ ӨӨРСДИЙН ГЭСЭН ХАШАА, БАЙШИНТАЙ БОЛОХЫН ТУЛД УУРХАЙД АЖИЛЛАЖ БАЙГААД НЯЛХ ОХИНОО АЛДЧИХЛАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |