Дархан хотод 2004-2008 оны хооронд нэгэн үл үзэгдэгч хүн гар ирсэн юм. Тэр үл үзэгдэгч хүнийг тэр үеийн Дархан-Уул аймгийн МАХН-ын удирдлагууд бий болгосон байлаа. Харагдах биегүй, үзэгдэх зүсгүй, гишгэсэн мөргүй тэр хүнийг хэн ч хэзээ ч огт харж байгаагүй. Зохиолч Херберт Уэллсын “Үл үзэгдэгч” зохиолын гол баатар шиг хачин чигтэй хүн гарч ирээд, “ХААНБАНК”-д данс нээн орлого, зарлагын гүйлгээ хийж “Жинхэнэ” саятан, тэрбумтан болсон.
Тэр үл үзэгдэгч хүнийг Н.Баатархүү гэдэг байлаа. Цагдаа, тагнуул, хууль, шүүхийн байгууллага олон жил үл үзэгдэгч Н.Баатархүүгийн хойноос хөөцөлдөж байж илэрүүлсэн юм. Гэхдээ үл үзэгдэгч Н.Баатархүү гэгчийг барьж барьж чадаагүй. Монгол Улсад битгий хэл, энэ дэлхий, ертөнц дээр байхгүй, хоосон хүнийг яаж ч барих билээ. Харин түүнийг бий болгосон хамжигч нар нь Дархан-Уул аймгийн МАН-ын гишүүд болж таарсан. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагынхан Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын болон төрийн байгууллагуудын 30 гаруй дарга, нягтлангуудын хэргийг илрүүлсэн болоод “Үл үзэгдэгч хүний” хэргийг хаасан байдаг.
МАН-ыг үндэслэгчийн нэг жанжин Д.Сүхбаатар “Өглөө” кино дээр “Хэргийн эзнийг барьсан уу” гэж асуудаг. Дамиран “Барьж чадсан” гэдэг. Д.Сүхбаатар жанжин “Үгүй ээ, хэргийн цаад эзнийг нь барь” гэдэг шиг л цаад эзэн,толгойлогчийг нь барьж чадаагүй л өнгөрсөн. Дархан-Уул аймгийн МАН-ын гишүүд болох төрийн байгууллагын дарга, нягтлан нийлсэн 30 гаруй хүн албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан ард түмэн, татвар төлөгчдийн хуримтлалаар бий болсон төсвийн хөрөнгө, мөнгийг 2004-2008 оны хооронд бүлэглэн луйвардаж хувьдаа завшсан байлаа.
Тэд үл үзэгдэгч хуурамч хүн Н.Баатархүүг бий болгохдоо Дархан-Уул аймгийн Төрийн сангийн дарга Э.Наранбаатарын нэрийн төгсгөлийн Баатарыг авч, Дархан-Уул аймгийн Санхүү хэлтсийн дарга Д.Нямхүүгийн нэрийн төгсгөлийн Хүү гэдэг нэрийг залгаад Н.Баатархүү гэдэг хуурамч зохиомол иргэнийг бий болгосон байв. Үүнд нь хамжигчаар Дархан-Уул аймгийн Иргэний бүртгэл, мэдээллийн газрын ажилтан болон “ХААНБАНК”-ны теллер нар хүчин зүтгэжээ. Н.Баатархүү гэгч зохиомол хүнийг үүсгэн Монгол Улсын иргэний үнэмлэхтэй, банкны данстай “Баян тэрбумтан”-ыг төрүүлэн гаргасан байлаа.
Харин энэ залилангийн хэргийн толгойлогч, гол зохион байгуулагч Дархан-Уул аймгийн МАН-ын дарга нарыг нь барьж, тогтоож чадаагүй юм. Тийм болохоор Дархан-Уул аймгийн Төрийн сангийн дарга Э.Наранбаатар, Санхүү хэлтсийн дарга Д.Нямхүү нарт хэргийг тохоод, үл үзэгдэгч хүн Н.Баатархүүгийн хэргийг нам жимхэн, дарсан байдаг. Харин луйврын хэргийн цаад далд эзэд нь нууц хэвээр л үлдсэн. Яг л Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар шиг, Д.Нямхүү, Э.Наранбаатар нар МАН-даа хөрөнгө мөнгө босгож өгсний золиосонд гэмт хэрэгтэн болсон юм.
Эдгээр төсвийн хөрөнгийг завшигч Дархан-Уул аймгийн МАН-ын дарга, нягтлангуудын хэрэгт шууд болон шууд бусаар аймгийн ЗДТГ-ын СЭЗБЗ-ын хэлтсийн дарга Д.Нямхүү, Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар, НААҮГ-ын дарга Д.Баяраа, тус газрын нябо Ш.Уранчимэг, “Дархан-Ариун-Итгэл” хадгаламж зээлийн хоршооны дарга Д.Бурмаа, “ХААНБАНК”-ны теллер А.Энхцацрал, Төрийн сангийн нягтлан бодогч Даваанамжил, нябо Ж.Оюунчимэг, С.Амаржаргал, 4-р дунд сургууль болон 13-р цэцэрлэгийн нябо Т.Алтантуяа, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа, 15-р дунд сургуулийн захирал С.Мөнхдалай, нябо Д.Доржсүрэн, 22-р цэцэрлэгийн нябо Ц.Энхтуяа, Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын газрын дарга Д.Амгалан нарын 30 гаруй хүн нэр холбогдон шалгагдсан боловч Д.Нямхүү, Э.Наранбаатар нарын дөрвөн хүнээс бусад хорих ял шийтгэл аваагүй юм.
Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар 2004-2008 оны хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн 800 сая төгрөгийг удаа дараагийн давтан үйлдлээр хуурамч баримт бичиг үйлдэн гүйлгээ хийсэн гэдгээ хүлээжээ. Тэрбээр санхүүгийн баримтыг устгах, хууль бус гүйлгээг данс бүртгэлд тусгахгүй байх. Дансны гүйлгээний утга, дансны кодыг өөрчлөх зэрэг дансны аргаар Дархан-Уул аймгийн Төрийн сан дахь төсвийн хөрөнгийг ашиглан бохир мөнгө угааж, хувьдаа завшин, “Киви” зочид буудлыг хүртэл худалдан авсан байв.
Улсын нөөцийн үрийн будааг тээвэрлэлтийн явцад нь замаас нь чанар муутай будаагаар сольжээ. Энэ хэргийг мөн л Э.Наранбаатар МАН-ын дарга нарынхаа өмнөөс үүрсэн юм. Тэд нийт 421.986.815 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдож, Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар ял сонссон юм. Мөн тэрбээр Д.Нямхүүтэй бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж аймгийн төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлтийг болон төсвийн хөрөнгийг захиран зарцуулах хууль журмыг зөрчиж 63.7 сая төгрөгийн хохирол учруулан, компьютер техник хэрэгсэлийг хувиараа нийлүүлж 13.3 сая төгрөгийг хувьдаа авч завшсан байжээ.
Д.Нямхүү, Э.Наранбаатар нар Төрийн сангийн нэр дээр банкинд “Татварын хөгжлийн сан” гэх 190051406 дугаартай данс нээж Б.Бурмаатай бүлэглэн уг дансаар төсвийн хөрөнгөнөөс 2006 оны тавдугаар сарын 10-ны өдөр 15 сая төгрөгийн гүйлгээг үл үзэгдэгч, хуурамч хүн Н.Баатархүүгийн данс руу хийсэн байв. Үүнээс гадна Э.Наранбаатар, Д.Нямхүү, Б.Бурмаа, А.Энхцацрал нар нь “Хустын- Ойн салаа” ХХК-ийн данс руу 2006 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 12.5 сая төгрөгийг, дараа өдөр нь дөрвөн сая төгрөгийг шилжүүлэн авч завшсан болох нь мөрдөн байцалтаар тогтоогджээ. Харин Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст “Татварын хөгжлийн сан” нэртэй 190051406 тоот данстай байгууллага огт бүртгэгдээгүй байж. Банкинд “Татварын хөгжлийн сан”-гийн Төрийн сангийн 190051406 тоот данснаас гарсан мөнгө “Хойд хустайн салаа” ХХК-ийн “Хаан” банкин дахь дансанд руу мөнгө шилжүүлсэн байлаа. Энэ талаар Төрийн сангийн санхүүгийн баримтад үндсэн баримт байхгүй байсан гэдэг. Энэ мэтчилэн хуурамч гүйлгээг данснаас данс руу хийж төрийн хөрөнгөнөөс бүлэглэн шомбодож байжээ.
Эдгээр 30 хүний бүлэглэсэн залилангийн хэргийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичих гэвэл нэлээдгүй цаг хугацаа гарах байх. Ийнхүү төр, ард түмэн, дарханчуудыг хууран мэхэлж улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан МАН-ын бүлэг луйварчдын хэрэг нь баримт, нотолгоогоор зөвхөн 800 сая төгрөгийн хэрэг нь илэрсэн гээд хэргийг хаасан байдаг. Бусад залилангийн хэргийг нь баримтаар нотлогдохгүй байна гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ.
Дарханы МАН-ын 30 гаруй дарга, нягтлан нараас дөрөв нь шүүхээс ял сонсож, бусад нь ял зэмгүй улсыг хохироож, өөрсдөө хөлжиж хожоод үлдсэн. Хэдэн сая, тэрбумаар нь улсын хөрөнгө мөнгийг идэж уусан, үрэн таран хийсэн дарга нар ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн билээ. Тэр үед Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярвааг тус луйврын бүлэглэлийн толгойлогч гэж дарханчууд үзэж байсан хэдий ч түүнийг холбоотой гэдгийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн явцад баримтаар нотлогдоогүй гээд мөн л ялаас мулталсан юм. Түүний дараа Д.Хаянхарваа УИХ-ын гишүүн болж , дэвшээд л явсан.
Харин Д.Хаянхярваа УИХ-ын гишүүнээсээ буугаад , “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал болж байлаа. Захирал болоод хахууль авч байгаад АТГ-т баригдсан билээ. АТГ түүнийг үйлдэл дээр нь барьсан юм. АТГ-аас Монгол Улсад учруулсан хохирлын хэмжээг 500 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөг гэж мэдээлсэн. Мөн тусдаа 377 сая төгрөгийн хохирол байгааг мөн дурдаж байв. Д.Хаянхярваа нийтдээ 1.8 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон юм.
Гэтэл хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх хуулийн заалтыг ашиглаад 40 сая төгрөгөөр торгуулиад л өнгөрсөн билээ. Энэ торгууль бол түүний авсан хахуулийн ердөө 2.2 хувь байсан юм. Үүнээс харахад Дархан-Уул аймгийн МАН-ын “Үл үзэгдэгч хүн”-ийг зохиомлоор бүтээсэн луйврын “Санхүүгийн бүлэглэл”-ийн толгойлогч нь Д.Хаянхарваа мөн байж магадгүй. Тэрбээр өөрийн болон ах дүүгийн нийлсэн 14 компанитай гэдэг. Хонгор суманд алт угааж, Хонгорыг хордуулсан гэдэг яриа байдаг. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ойролцоо хоёрдугаар хороололд бүхэл бүтэн хаус хотхон байгуулан МАН-ын болон төсвийн байгууллагын дарга, нягтлан, тойрон хүрээлэгч нартаа давуу эрхээр эзэмшүүлсэн гэнэ лээ. Жинхэнэ үл үзэгдэгч хүн, “Нууц ноёнтон” нь Д.Хаянхярваа мөн байх магадлалтай. Тэрбээр Завхан аймгаас ангийнхаа хүүхэд, Л.Золбоот, Т.Ганболд гэх найз нараа авчирч өөрийгөө тойрон хүрээлэгч болгосон байдаг билээ. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчдын хэд нь Завхан, Ховд, Увс аймгийн угшилтай дарга нар байгааг хараарай.
| ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН |
|
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
Г.ОТГОНТУЯА: Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
2026-05-11 19:40:02
Хуур Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой
2026-05-11 18:13:17
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ
2026-05-11 14:38:05
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт найман удаагийн ой хээрийн түймрийг унтраалаа
2026-05-11 12:01:14
Азийн аваргын мөнгөн медалийн төлөө манай гурван охин тулалдана
2026-05-11 11:24:28
Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
2026-05-11 10:47:39
БТСУХ-ны албан хаагчид болон шигшээ багийн тамирчид мод тарив
2026-05-11 10:42:35
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн айлчлал эхэллээ
2026-05-11 08:52:46
"ТОД МАГНАЙ"-ГААС "ЗАДЛААГҮЙ ЗАХИА" ХҮРТЭЛХ М.ДОРЖДАГВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-05-11 08:48:17
ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ
2026-05-11 08:00:52
Ц.Төмөрцоож Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлэв
2026-05-11 07:10:00
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-05-11 07:00:00
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА
2026-05-11 07:00:00
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ
2026-05-11 07:00:00
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-05-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |