“Нэгүүн.мн” мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргалын эгч Л.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сэтгүүлч Л.Баяржаргал цагдан хоригдоод 18 хонолоо. Нөхцөл байдал ямар байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Би Л.Баяржаргалын төрсөн эгч нь байгаа юм. Бид эхээс дөрвүүлээ, Баяржаргал манай хамгийн бага нь. Дүүгээ цагдан хоригдох үед би Хөххотод ажлаар явж байлаа. Сошиалаас хоригдсон тухай мэдээллийг нь авсан. Сүр дуулиантайгаар баривчилж, орилуулж, чарлуулаад ачаад явсан байна лээ. Дүүгийн зүрхний хэм алддагдаг, эмнэлгийн оноштой шүү дээ. Эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэхгүйгээр цагдан хорьсонд үнэхээр гайхаж байна.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд татаж унаж, биеийн байдал нь хүндэрч, сандаргасан байна лээ. Хоол, унд идэж чадахгүй байгаа гэсэн. Дансандаа мөнгө хийлгээд, цэвэр ус, жигнэмэгээр л хооллож байгаа юм шиг байна. Өмгөөлөгчийнх нь ярианаас тэгж ойлгосон. Хорих ангийн эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байгаа гэсэн. Өөр шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай шүү дээ. Гэтэл тэр бололцоог нь хангаж өгөхгүй, “Бидний хяналтад байгаа” л гэдэг тайлбар өгөх юм. Манай ажил Хорих 461 дүгээр ангийн хажууд байдаг. Эмнэлгийн, цагдаагийн машин дуут дохиогоо хангинуулаад явах болгонд л сандарч, түгшиж байна. “Миний муу дүүг ачаад явж байх вий. Бие нь муудсан байвал яана” гэхээс айдас хүрч байна. Биеийн байдал нь муудаад, “Дүү чинь нас барчихлаа” гэвэл яах юм бэ. Бид яаж ч чадахгүй шүү дээ. Гэхдээ тийм муу зүйл болохгүй гэж найдаж байна. Санаа зовохоос өөрийг үнэхээр хийж чадахгүй нь. Өмнө нь ямар ийм зүйлтэй нүүр тулж байсан биш.
-Дүүг тань бусдаас авлига авсан байж болзошгүй гэж шалгаж байгаа. Энэ тухай та бүхэнд хэлсэн болов уу?
-Хэргийн нарийн ширийн асуудлыг хоёр өмгөөлөгч нь мэдэж байгаа. Ямартай ч хоёр асуудлаар шалгаж байгаа юм байна лээ. 2023 оны нэг хэрэг байгаа гэсэн. Гэхдээ ямар гэдгийг нь бид үнэндээ мэдэхгүй. Дүү маань хоригдохдоо “Надад хийсэн нэг ч хэрэг байхгүй. Хүүг минь сайн харж байгаарай” гэж хэлүүлсэн байна лээ. Би та нартай адилхан сошиал сүлжээнээс мэдээлэл авч байна. Таксигаар 30 гэлүү, 50 сая төгрөг явуулж, түүнийг нь миний дүү авсан гэж цахим сүлжээнд бичсэн байна лээ. Би энэ тухай дүүгээсээ хоригдохоос нь өмнө асуусан. Тэгэхэд “Тийм зүйл байхгүй. Хэрэв би тийм мөнгө авсан бол юу гэж олон нийтэд ил мэдээлэл хийгээд байж байх юм бэ” гэж хариулсан. Өмнө нь олон ч удаа шүүх хуралд орж байсан шүү дээ. Заримдаа “Шүүх хуралд орлоо” гэхээр нь санаа зовоод асуудаг байлаа. Тэр болгонд “Бид ажлаа хийж байгаа. Хуулийн хүрээнд хийсэн учраас санаа зоволтгүй” гэдэг байсан. Тэгээд ч шүүх хурал нь дууссан, асуудалгүй л байдаг байсан. Сүүлийнх дээр нь ч бас би тэгж бодоод, “Асуудалгүй биз дээ. Эгч нь гадагшаа явахаар боллоо. Ээж ханиад хүрсэн байгаа шүү. Эргэж тойроод байгаарай” гэж хэлээд явсан. Намайг “Та ажлаа амжуулаад ирээ, би зүгээр. Цагдан хоригдох хэмжээний асуудал биш. Хуулийн хүрээнд шалгаад дуусна” гэж байсан. Гэтэл Хөххотод хоёр хоног сүлжээгүй байхад дүүг минь цагдан хорьсон. Тэгээд ажлаа орхиод хүрээд ирсэн.
-Ар гэрийнхэн нь ямар нөхцөл байдалтай байна вэ. Л.Баяржаргал сэтгүүлч хэдэн хүүхэдтэй вэ?
-Дүү минь ганцхан хүүтэй. Хүү нь хоёрдугаар ангийн сурагч. Ээжийгээ хоригдсон гэдгийг мэдээгүй байгаа. Ажил ихтэй, байнга оройтдог учраас “Ээж яав, хэзээ ирэх юм” гээд шувтан асуудаг байсан. Гэтэл ээжийгээ хоригдсоноос хойш нэг ч удаа асуугаагүй, юм ярихгүй байгаа. Бид сэтгэл санааны гүн хямралд орсон байх вий гэж айж, санаа зовж байна. Аав, ээж хоёр маань өндөр настай. Ээжийн минь бие тааруу байгаа. Хоёр хөгшнийхөө биеийг бодоод, дүүгийнхээ тухай үнэнийг хэлж чадахгүй байна. Татаж унасан, бие нь муудсан гэдгийг хэлээгүй, нуусан. “Давгүй байгаа, удахгүй суллагдана” гээд хуурч байна. Дүү минь айлын бага, аав, ээж хоёр хүүг нь хардаг учраас ойрхон байдаг. Багадаа охиндоо санаа зовоод бүтэн нойртой хоносонгүй ээ.
-Дүү тань сэтгүүлчээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Миний дүү багаасаа л сэтгүүлч болохыг мөрөөддөг байлаа. Гурав, дөрвөн настайгаасаа “Та сэтгэгдлээ хэлнэ үү” гэдэг сурвалжлагч байсан. Тийм ч учраас сэтгүүлчийн мэргэжлээ эзэмшиж, ТВ4, Молор телевизэд ажиллаж, хувийн мэдээллийн сайтаа ажлуулж, олон хүнийг цалинжуулаад явж байгаа. Хүсэж, дурлаж сонгосон мэргэжил нь учраас ажилдаа юу юунаас илүү дуртай. Миний дүү ямар ч хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж болно. Хуулийнхан хуулийн хүрээнд шалгаад, тогтоох хэрэгтэй. Гэхдээ цагдан хорьж биш, эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзээд, гадуур шалгаад өгөөсэй л гэж хүсэх юм. Миний дүү зугтаахгүй, алга болохгүй шүү дээ. Удахгүй буюу өнөөдөр, маргаашийн аль нэгэнд шүүх хурал болох юм билээ. Дүүгээ суллагдчих болов уу л гэж найдаж, залбирч байна. Бас цагдан хорионы 30 хоног удахгүй дуусна. Дахиад сунгачих вий гэхээс айж байна.
-Та эргэлтээр очиж уулзсан уу. Ямар нэгэн зүйл хэлсэн үү?
-Дүүтэйгээ уулзах гэж 10 гаруй хоног хөөцөлдсөн. Тийм амархан эргэлт оруулчихдаггүй юм байна лээ. Тэгээд хэд хоногийн өмнө өмгөөлөгч нь, нөхөртэй нь очиж уулзсан. Биеийн байдлаа муу байгаагаа дахин дахин сануулж хэлсэн байна лээ. Бас “Хийсэн хэрэг байхгүй” гэдгээ ч тодорхой хэлсэн гэсэн. Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаад тогтооно биз ээ. Өчигдөр дахиад эргэлтээр очсон, 20 минут уулзсан. Хоол, унд идэхгүй, ус нь таарахгүй хэцүүхэн байна гэсэн. Өмгөөлөгч нь биднийг санаа зовчихно гээд олигтой юм хэлэхгүй байгаа. Уулзахаарааа тодорхой хэлнэ гэсэн. Бид хүлээхээс, санаа зовохоос өөрийг хийж чадахгүй байна.
-Нэгүүн.мн мэдээллийн сайтын үйл ажиллагаа явагдаж байгаа юу. Өөр сэтгүүлчийг шалгаж байгаа юу?
-Ажлынх нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Дүү маань “Манай ажил хэвийн явагдана. Ажилд Билэгээ, эгч хоёр анхаараарай” гэсэн байна лээ. Билэгээ гэдэг нь нөхөр нь. Хүргэн маань сайтынх нь үйл ажиллагаанд оролцоод, хамтраад явж байгаа. Олон хүний амьдрал явагдаж байгаа учраас ажлыг нь зогсоож болохгүй. Би нэг удаа очиж, дөрвөн цаг орчим тэдэнтэй хамт байсан. Шуурхай дуудлага хүлээж авдаг утсанд нь янз бүрийн мэдээлэл ирдэг юм байна лээ. Тэд дуудлага хүлээж аваад, сурвалжлах уу, эс сурвалжлах уу гэдгээ шийддэг. Гуравдугаар сард өрөөндөө шээдэг даргын дуудлага ирсэн гэсэн. Тэгээд л тэд сурвалжилсан. Миний ганц хардаж байгаа зүйл нь тэр дарга яагаад тэгж хэлэв, тэгээд яагаад маргааш нь миний дүүг шалгах болов. Хэрэв тэр дарга үнэхээр эрүүгийн цагдаагийн албан хаагчдыг хөдөлгөөгүй юм бол олны өмнө гарч ирээд, “Миний буруу, төрийн албан хаагч байж ёс зүйгүй авир гаргажээ. Иргэд та бүхнээс уучлалт хүсч байна. Харин би Нэгүүн.мн мэдээллийн сайтынхныг цагдан хорьж, шалгах ажилд би хамаагүй шүү. Согтуудаа тийм зүйл хэлжээ” гээд хэлчихэж болохгүй байгаа юм бэ. Тэгвэл бас бидний эргэлзээ тайлагдана шүү дээ.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Өндөр настай хөгшин аав, ээж, алгын чинээхэн хүүг нь хууль хяналтынхан бодолцож үзэж, гадуур шалгаад өгөөсэй л гэж хүсэх байна. Шалгах нь нээлттэй шүү дээ. Миний дүү хуулийн хүрээнд шалгуулна гэдгээ илэрхийлсээр байгаа.
| СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |