Одоогоос зургаан жилийн өмнө нэгж авахаар гэрээсээ гараад сураггүй болсон охины тухай бид мэдээлж байлаа. Түүнийг Л.Нармандах гэдэг байсан. Харамсалтай нь, охины цогцсыг зургаан сарын дараа жалганаас олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм. Бид энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн, тухай үед юу болсон талаар талийгаачийн ээж Х.Одгэрэлтэй ярилцлаа.
-Таны бие давгүй юу. Охиных нь хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар тодруулах гээд холбогдож байна.
-Өвгөн бид хоёр бахь байдгаараа л байна. Нэг өндөр насны тэтгэвэрт, нөгөө нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн үндэслэлээр группт байна. Өвгөн маань тэтгэвэрт гарах нас нь болчихсон ч гэсэн асаргаанд байдаг өвчтэй учраас гаргадаггүй юм байна. Охиноо алдсанаас хойш амьдрал уруудсан уу гэхээс өгссөнгүй дээ. Өндөр настай хоёр хөгшин хэнд хандахаа мэдэхгүй, хэрхэн шийдэхээ олохгүй байсаар энд хүрлээ. Охины минь хэргийг “Учир битүүлгээр амиа алдсан” гээд хаасан. Бид хоёр араас нь явах чадалгүй учраас арга буюу хүлээн зөвшөөрөөд амьдарч байна даа.
-Тухайн үед юу болсон талаар эргэн сануулж болох уу. Цогцсыг нь зургаан сарын дараа олсон шүү дээ. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Талийгаач бидний ганц охин байлаа. Айл гэр болсноосоо хойш ганц охинтой болж, түүнийхээ төлөө хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байсан. Охин минь хичээл номондоо сайн, төлөв түвшин, даруухан хүүхэд байсан юм. Аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж, МУИС-ийн Олон улсын харилцаанд урилгаар суралцаж, сургуулиа амжилттай дүүргэсэн. Өөрийнхөө чадлаар их сургуульд сурч, ирээдүйнхээ төлөө л амьдарч байсан. Гэнэт л алга болж, хэдэн сарын дараа цогцос нь олдсон. 2020 оны нэгдүгээр сарын 20-нд 12:00 цагийн үед “Дэлгүүр орж, нэгж авчихаад ирье” гээд гарсан. Тэр үедээ гар утас, цүнхээ үлдээгээд явсан юм билээ. Тэгээд эргэж ирээгүй. Өвгөн бид хоёр тэр өдөртөө хүлээж ядаад, маргааш нь цагдаад хандсан. Хууль хяналтын байгууллагынхан эрлийн ажиллагааг эхлүүлж, эрчимтэй хайсан ч үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлд Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо явж байгаа нь хяналтын камерын бичлэгт орсон байна л гэж хэлсэн. Бусдаар өөр зүйл хэлээгүй. Тэгж, тэгж зургаан сарын дараа “Таны охиныг оллоо. Яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж залгасан. Би зүрх муутайгаараа гэртээ үлдэж, аав нь охиныхоо цогцос байсан уулын аманд очсон. Өчнөөн олон сар болсон учраас бид өмсөж явсан хувцсаар нь охиноо таньж, хөдөөлүүлсэн. Бусдаар бие хаа танигдахын аргагүй л болсон байна лээ. Шүүх шинжилгээний моорогт авчирсан байхад нь би охинтойгоо орж уулзсан юм. Манайх Баянхошуунд амьдардаг. Харин охины минь цогцсыг хаа байсан Баянзүрх дүүргийн уулын амнаас олсон байна лээ.
-Амиа хорлолт гэж үзсэн юм уу. Эсвэл гаднын нөлөөтэй байж магадгүй гэж шалгасан юм уу?
-Учир битүүлэг үхэл гэж хэлсэн. Тэтгэврийн бид хоёрт охиныхоо араас явах боломж үнэхээр байсангүй ээ. Өмгөөлөгч авахад, хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлэхэд бидний аманд багтахгүй олон сая төгрөг орох юм билээ. Тэтгэвэр, группын мөнгө нийлээд 800 гаруй мянган төгрөг л байлаа шүү дээ. Тийм мөнгөөр бид хоёр яаж шийдүүлэх юм бэ. Цогцос олж авсан нь их юм л гэж бодож байна. Цогцсыг нь олохгүй шар махтайгаа хатсан бол хэцүү шүү дээ.
-Таны охин ямар зан, чанартай байсан бэ. Амиа хорлосон байх магадлалтай юу?
-Манайх орон сууц, олон машин техниктэй айл биш ээ. Гэхдээ л дөрвөн ханатай гэртээ идэх хоолтой, элбэг хангалуун л амьдарч байсан. Гачигдах зүйлгүй, гал алдахгүй байдаг. Охиноо арай ч амиа хорлочихсон гэж бодохгүй байна. Тийм зүрх, зоригтой ч хүүхэд биш. Энэ гэрт гурвуулаа амьдарч байж булаалцалдах зүйл байгаа биш. Нэгнээ хэмлээд, хэрэлдээд байсан биш. Яасан гэж тийм айхтар зүйл хийх билээ. Гэлээ гээд бид араас нь явж чадахгүй учраас арга буюу л дуугүй байна. Одоо ч охиныхоо араас очих цаг ойртож байна. Заримдаа гомдох л юм байна. “Яагаад аав, ээж хоёрыгоо орхиод явсан юм. Биднээс өөдтэйхэн амьтад байсан бол ганц охиныхоо хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлчих байсан байх” гээд бачуурч, уйлахаас өөрийг хийж чадахгүй л сууна. Заримдаа ч бүх зүйлтэй эвлэрч, бор гэрийнхээ мухарт амьдарч байна даа. Миний их охин их сургуулиа төгсөөд, амьдрах гэж хэрэндээ л хичээж байсан. Худалдаа, наймаа эрхэлж, элдэв янзын газарт ажиллаж байлаа. Арай ч ингээд охиноо алдчихна гэж бодолгүй явлаа.
-Гар утаснаас нь ямар нэг хүнтэй харилцсан, холбогдсон сэжүүр илэрсэн үү. Охин тань гэрээсээ гарахдаа ямархуу байдалтай байсан бэ?
-Юу ч илрээгүй. Хууль хяналтынхан өчнөөн л шалгасан. Утсанд нь ямар нэг сэжигтэй зүйл байгаагүй юм шиг байна лээ. Утсаа гэртээ үлдээчихээд явсан байсан. Урьдын адил өглөө босоод, амралтын өдөр гэртээ амрах гэж л байсан. Аяга хоолоо хувааж идээд, аав ээж хоёртойгоо л өнждөг шүү дээ. Яагаад гэнэт алга болсныг гайхаад, гайхаад олохгүй байна. Гомдох сэтгэл л төрж байна.
| НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |