Сүхбаатарын талбай дээр 34 настай эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 8-ны 13:32 цагийн үед гарлаа. Талийгаач 1987 онд төрсөн, Э гэдэг хүн байсан гэдгийг цагдаагийн алба хаагчид мэдээлсэн юм.
Талийгаач Сүхбаатарын талбайн баруун талаас алхаж орж ирэхдээ өөр дээрээ таван литрийн цэвэр усны саванд хийсэн шатахуун асгажээ. Ингээд 20 орчим алхаад шүдэнз зурж, өөрийгөө шатааж буй дүрс бичлэг олон нийтэд цацагдаад байгаа. Тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч болон үдийн цайндаа явж байсан хоёр залуу тааралдаж, галыг унтраах гэж оролдсон ч түүнийг аварч чадаагүй юм.
Эргэлт.мн сайтын сурвалжлах баг талийгаач юунаас болж амиа егүүтгэх болов, түүнд ямар нэгэн дарамт шахалт байсан уу, хэрэг юунаас болж гарсан бэ гэдгийг тодруулахаар талийгаач Э-гийн Чингэлтэй дүүрэгт байх гэрт нь очсон юм. Биднийг очих үед түүний гэрийг цагдаа нар хамгаалалтад авсан байлаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаа нар талийгаачийн ар гэрийнхнээс гэрчийн мэдүүлэг авч, гэрт нь үзлэг хийсэн гэнэ. Мөн харамсалтайгаар амиа алдсан залуугийн ар гэрийнхэн одоогоор хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ бидэнд хэлсэн юм. Гэхдээ талийгаач Э-гийн эгч, болон хүргэн ахтай нь утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.
Өөрийгөө шатаасан Э-гийн ар гэр: Дүү минь өглөө 11:00 цагт гэрээсээ гарсан |
|