• Өнөөдөр 2024-05-18

Сэлэнгэ аймагт багш нар архидаж, төгсөх ангийн хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй

2021-02-03,   4130

Нэгдүгээр сарын 25-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш архидан согтуурч, улмаар төгсөх ангийн хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ. Дээрх асуудалтай холбоотой БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.
 
Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан багш нарын хэргийн мэдээллийг авсан.  Энэ хэрэг намайг сайдаар томилогдохоос өмнө гарсан байна. Гэхдээ надтай хамааралгүй гэж хэлж байгаа юм биш. Нийт багш, сурган хүмүүжүүлэгчийнхээ өмнөөс уучлалт гуйж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн багш нар нийлж, согтуурсан үедээ XII  ангийн хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн.
 
Тиймээс цагдаагийн байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөх байх. Ер нь бол өмнөх Засгийн газар шинэ жишиг тогтоож огцорсон. Энэ тогтолцоо бүх төрийн албан хаагчдад хамаатай. Тиймээс алдаа гаргасан хүн хариуцлага хүлээнэ. Боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш, ажилчдынхаа ёс суртахууныг сайжруулах шаардлагатай юм байна. Энэ бол сайд болсноосоо хойш хийж эхлэх хамгийн эхний ажил юм гэж харлаа" гэв.

Сэлэнгэ аймагт багш нар архидаж, төгсөх ангийн хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-05 02:55:28
    О.Т.о.ч. Х.ь.г.д: Муусайн дарваанууд хэн хэнийх нь л буруу. Эцэг эх нь үлийгээ хийж байсан юм бэ? Буудлын ажилчид юу харж байсан юм бэ? Харанхуй шөнө эр сүвтэй юм буудалд чамайг яах гэж дуудаж байгаа нь тодорхой байхад шээсээ хайж очдог юм уу? Үүнийг тунгаах ухамсар одоогийн дунд сургуулийн хүүхдүүдэд хангалттай байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-05 02:47:57
    Охидын талд орж чадахгүй нь : Хар юм дуудахаар нь гүйж очиж л байдаг: 1. Шөнө ч бай өдөр ч бай, эрүүл ч бай, согтуу ч бай, нэг хар юм буудалд дуудаж байна гэхэд зорилго нь тодорхой байхад яагаад тэнд очив? 2.Харилцан тохирсон нь бишдээд ирэхээр шантаачилах тактик нь байдлыг хурцадав уу? 3. Одооны хүүхдүүд эр эмгүй залуу багш нараа эргүүлж урд хойно нь гарч гүйдэг дээ... Хар нялхаараа эрийн дон туссан юм шиг эр дагаж гүйгээд бүтэхгүй бол өөрийгөө егүүтгэнэ, үгүй бол хүчиндүүлчихлээ гэж нэг хүний амьдралаар туг тахина. Энэ хэргийн хохирогчид ч мөн адил 3 хүний амьдралыг утгаар нь самарчихлаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 22:50:03
    tttt: naad ohiduud chini ali hediinee arhidan sogtuurch untaj hewteed surtsan ohiduud bga teged bdal ewgvideed etseg ehdee barigdhaar hvchindsen bolgoj bhgbi yu ali alinda l bga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 19:04:52
    Н.ЛХАГВАДОРЖ : МУ-ЫН УЛАМЖЛАЛТ БОЛОВСРОЛЫН СИСТEМ ХЭДИЙНЭЭ ХУУЛИЙН ОЛОН ГОЁ НЭР, ДАЛБААН ДОР БОДЛОГООР ДАМПУУРАН БИДНЭЭСЭЭ ХАЛИН ОДСОНЫГ УЧРЫГ МЭДЭХ МИНИЙ БИE ӨЧСҮҮ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 01:37:48
    м: аль алинд нь байгаашүү багш дуудлаа гээл очжил байдаг эцэг эх нь ч яаацан хүмүүс юм буудалд оруулжил байдаг тэр буудлын хүмүүс насанд хүрээгүй хүүхдүүд оруулаагүй бол ийм юм болооч уу гүүч үү урьд нь ямар нэгэн байдлаар холбогдсонл байлтаа одооны охид ч тэр мэдэхгүй нэгл гял цал айлгүй орчноо дагаадч юмуу мэдэхгүй насанд хүрсэн мэт болждээ аяндаа нас биeд хүрхээр жамаараа шүүдээ хэлэх үг алгаа за тэгээ муу сэтгэгдэл бичвээ та нар альч талд нь орох гээгүй юм шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 01:30:48
    А: 2 suragch tend yu hiij yawsn be?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 23:53:57
    A: 2 suragch yagaad tend bsan be?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 18:04:52
    Эрдэнэбилэг: Ямар хэцүү хүмүүс бэ эцэг эхийн хараа хяналт сул байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 17:49:43
    Zochin: Tsaaziin ylaa sergeegeech.iimerhuu umuus.bas ih avilgach. mungu iddeg luivarchdiig tsaazlah heregtei. Yund n hairlaad buutsiileed bg ym ve.huuli changa l gene urdah niigemd bol tolgoigoo ugdug blaa odoo bol enheriileed bgaam bishuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 16:46:33
    Багш: Мэргэжлийн нэр гутаасан ийм бузруудыг болдог бол нөгөө ертөнцөд явуулах юмсан.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188